Өнгөрсөн долоо хоногт Перу улсын өнцөг булан бүрт явагдсан тусгай ажиллагааны үеэр хураагдсан 1356 кг кокайныг лхагва гаригт тус улсын эрх баригчид хэвлэл мэдээллийнхэнд дэлгэн үзүүлсэн байна. Лима хотноо болсон хэвлэлийн бага хурлыг тус улсын Үндэсний цагдаагийн газрын дарга Висенте Ромеро даргалан зохион байгуулсан байна. Тэрээр энэ хэмжээний кокайн АНУ-д 15000 ам.доллар, Европт 45000 ам.доллар, Азид 140000 ам.долларт хүрч зарагдах бол Австралид хамгийн их буюу ойролцоогоор 200000 ам.долларт хүрэх болно гэсэн байна. Хэвлэлийн бага хурлын үеэр цагдаа нар мөн хураагдсан буу, зэвсгийг танилцуулсан байна. 2012 онд Перу улс дэлхийн нэг номерын кокайн үйлдвэрлэгч улсаар нэрлэгдэж байсан билээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/