Ахуйн хэрэглээний хий үнэрлэж мансуурсан залуу хордлогонд орж, эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ.
Тодруулбал, өнгөрсөн лхагва гарагт 18 настай эрэгтэй М нь Баянзүрх дүүрэг дэхь гэртээ ахуйн хэрэглээний хий үнэрлэжээ. Тэрээр ухаан алдаж гүн хордлогонд орж бие нь муудаад ЯТТ 103-ын машинаар дүүргийнхээ нэгдсэн эмнэлэг рүү хүргүүлэх замдаа амьсгал хураажээ.
Ер нь сүүлийн үед ахуйн хэрэглээний хий үнэртэж, эрүүл мэнд амь насаараа эрсдэлд оруулахгүй тохиолдол ихээр бүртгэгдэх болсон тул сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.