Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой энэ онд тохиож байгаа байгаа билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Чингисийн талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна.
Өдөрлөгт Хууль зүйн сайд Д.Дорлигжав, хууль зүйн яамны холбогдох албан тушаалтнууд, нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүл, НЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд, ЦЕГ-ын удирдлагууд, албан хаагчид оролцоно. Өдөрлөгийн үеэр Цагдаагийн Ерөнхий газар, Улаанбаатар цагдаагийн хүрээний газар хэлтэс, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн болон Ахлагчийн сургууль, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын харьяа нэгжүүд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлийг танилцуулж, иргэдэд хандсан үйлчилгээ үзүүлнэ.
Галт зэвсгийн тухай, Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль, Жолоочийн зөрчлийн оноо тооцох журмын талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө. Мөн цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтээс гаргасан санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авахаас гадна хууль эрх зүйн зөвлөгөө өгч цагдаагийн албанд анх орох иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, Хууль сахиулахын их сургуулийн цагдаагийн болон Ахлагчийн сургуулийн элсэлтийн журмын талаар мэдээлэл өгнө. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдэд сургалт явуулж, нийтлэг асуултад хариулж, мэдээ мэдээллээр хангах аж.
Сэтгэгдэл (4)