Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 19-21-ны өдрүүдэд Өмнөд Солонгос улсад айлчлахаар болсон байна. Тэрбээр айлчлалынхаа үеэр Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Пак Гын Хетэй уулзах гэнэ. Айлчлалаар хоёр орны харилцааг улс төр, эдийн засаг, соёл урлаг зэрэг олон салбарт өргөжүүлэх боломжийг хэлэлцэх аж. Дашрамд дурдахад, Монгол улс нь Өмнөд Солонгостой 1990 онд албан ёсны дипломат харилцаа тогтоосон юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (8)