-
2016 оны 9 сарын 02
Энэ оны эхний хагас жилийн байдлаар хүүхдийн болон эхийн эндэгдэл өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу яамны яамнаас эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний асуудлаар цуврал цахим хурлыг хийж байна.
Цахим хурлаар энэ сарын 30,31 - ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн ЭМГ, мөн энэ оны эхний 7 сарын байдлаар эхийн эндэгдэлгүй ажиллаж байгаа Баян –Өлгий, Булган, Говь – Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Увс, Хэнтий аймгийн эрүүл мэндийн газрын мэдээллийг сонсож, сайн туршлагаасаа бусадтайгаа хуваалцлаа.
Хурлаар аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагаас жирэмсний илрүүлэлт, хяналтын байдал, төрөх үеийн эх барихын яаралтай болон мэргэжлийн тусламжийн байдал, яаралтай тусламжийн эрэмблэн ангилалт, яаралтай тусламжийн тасаг, нэгж, төрөх өрөөний эм, хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжийн бэлэн байдал,төрсний дараах эргэлт, 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн байдал, магадлан хэлэлцсэн дүн, хүний нөөцийг танилцуулсан юм. Мөн яамнаас эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр гарсан тушаал, шийдвэрүүд, эх, нярайн эндэгдэлд хийсэн мэргэжлийн дүгнэлт, сургамж, цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл тогтмол хийж байх юм.
Ингэснээрээ аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламжинд гарсан хүндрэл бэрхшээл, ололт амжилт, цаашид сайжруулах арга замыг тордорхойлох, эх, хүүхдийн эндэгдэл гарсан хойно биш гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх эх, хүүхдийн эрүүл мэндийн мэдээллийг цаг тухайд нь солилцох, тусламж, үйлчилгээний зохион байгуулалтыг нэгдсэн удирдлагаар хангах талаар хэлэлцэн бодлогын шийдвэр гаргах ач холбогдолтой гэж үзэж байна.
-
2016 оны 9 сарын 02
Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2207 төгрөг 7 мөнгөтэй тэнцэж байна.
-
2016 оны 9 сарын 02
Өчигдөр буюу есдүгээр сарын 01-ний өдөр найман хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Тэдний гурав нь хичээлээ тараад асран хамгаалагчгүй явж байхдаа зам тээврийн осолд өртсөн байна.
-
2016 оны 9 сарын 02
Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.06.21-ны өдөр өргөн мэдүүлсэн /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/.
-
2016 оны 9 сарын 02
Самрын модноос иргэд унаж амиа алдсаар байна
-
2016 оны 9 сарын 02
Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулсан. Сонгон шалгарууллалтаар шалгарсан үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийг танилцуулж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 02
Хүн төрөлхтний энх тайван, эв найрамдлын бэлгэдэл “Рио-2016” паралимпийн наадам энэ сарын 7-18-нд Бразил улсад болно.
-
2016 оны 9 сарын 02
Энэ оны хоёрдугаар сараас хойш дэлхийн зах зээл дээрх коксжих нүүрсний үнэ 80 хувиар өсч, нэг тонн коксжих нүүрсний үнэ 140 ам.доллар даваад байна. Зөвхөн наймдугаар сард коксжих нүүрсний үнэ 41 хувиар өссөн нь хоёр жил хагасын хугацаан дахь хамгийн өндөр төвшинд хүрээд байгаа аж.
-
2016 оны 9 сарын 02
65-ын бүлэг, засгийн газар хоёрын харилцаа мууджээ
-
2016 оны 9 сарын 02
Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 308 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 245 дуудлага бүртгэгдсэн байна.
-
2016 оны 9 сарын 02
асгийн газраас оруулж ирсэн саналыг бүлгийн гишүүд нь дэмжихгүй байгаа учраас тогоон дотроо дахин сайн ярилцах нь зүйтэй гэж үзсэн нь энэ.
-
2016 оны 9 сарын 02
Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын Цахиагийн Элбэгдорж 2016-2017 оны хичээлийн жилийн нээлтийн өдөр буюу өнөөдөр ”Монголын нэр ертөнцийн чихнээ” сэдвээр найм дахь удаагаа теле хичээл заалаа. Уг хичээлийг МҮОНТ орон даяар шууд дамжуулав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр буюу Эрдмийн баяраар МҮОНТ-ийн 600-гийн студиэс ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад уламжлал болгон хичээл зааж ирсэн юм.
Хичээлийн эхний хэсгийг өмнөх долоон удаагийн хичээлийн товч агуулгаар сурагчидтай харилцан ярилцах хэлбэрээр явуулсан бол дараагийн хэсэгт ”Монголын нэр ертөнцийн чихнээ” сэдвээр сурагчидтай ярилцаж, тэдний асуултад хариуллаа.
-
2016 оны 9 сарын 02
Энэ жил нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол эзэмшихээр 100 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт элсчээ.
-
2016 оны 9 сарын 02
Гуравдугаар эмнэлгийн өмнөх талбайг автомашины зогсоол болгож тохижуулна
-
2016 оны 9 сарын 02
Оросын алдарт “Звери” хамтлагийн тоглолтыг “Shamk” entertainment болон ”Аист Монголиа” телевиз хамтран зохион байгуулах гэж байгаа бөгөөд тус тоглолтыг ”Sings for Mazaalai” уриатайгаар мазаалайг хамгаалах үйлсийг олон улсад таниулах зорилготойгоор хийх гэнэ.
“Звери” хамтлаг 2001 онд байгуулагдсан бөгөөд хамтлагийг гоцлол дуучин Роман Билык анх үүсгэн байгуулжээ. “Звери” хамтлаг таван гишүүнтэй бөгөөд гоцлол дуучин Роман Билык, бөмбөрчин Михайл Краев, хөгжимчин Вячеслав Зарубов, бас гитарчин Алексей Любчик, гитарчин Максим Леонов нарын бүрэлдэхүүнтэй юм.
-
2016 оны 9 сарын 02
Өнөөдөр буюу есдүгээр сарын 1-ны баасан гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ.
-
2016 оны 9 сарын 02
Улаанбаатар, Улаан-Үд хотын харилцаа шинэ шатанд гарна
-
2016 оны 9 сарын 02
Хөвсгөл далайд аялж байсан таван иргэн завьтайгаа осолдсон хэрэг энэ сарын 30-нд гарсан.
-
2016 оны 9 сарын 02
10:00 цагт: “Мэдээллийн технологийн хүний нөөцийн ур чадвар 10 жил” семинар болно.
Хаана: Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн 302 тоот танхимд
-
2016 оны 9 сарын 02
Тэмээний боловсруулаагүй ноосыг экспортын гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ