Дэлхийн зах зээл дээрх коксжих нүүрсний үнэ 80 хувиар өсч, нэг тонн коксжих нүүрсний үнэ 140 ам.доллар даваад байна. Тухайлбал, энэ наймдугаар сард коксжих нүүрсний үнэ 41 хувиар өссөн нь хоёр жил хагасын хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт аж. Гэхдээ энэ өсөлт нь манай улсад мэдэгдэхгүй байгаа юм. Монголд нэг тонн нүүрсний үнэ дэлхийн зах зээлийн үнээс бага 20-35 ам.доллараар зарагдаж байгаа юм. Эрдэнэс-Тавантолгой компанийн Зүүн цанхиас экспортын нүүрсний 80 хувийг гаргажээ. Ингэхдээ ихэнхийг нь Чалько”-гийн өрийн төлбөрт нийлүүлсэн байгаа юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (7)