Оросын улсын амьд хөгжмийн "Звери" хамтлагийнхан өнөө өглөө Монголд ирлээ. Монголчуудад
“До скорой встречи”, “Я с тобой” зэрэг дуугаараа монголчуудад хэдийнээ танил болсон тус хамтлаг өнөө орой 18.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийнэ.
Оросын алдарт “Звери” хамтлагийн тоглолтыг “Shamk” entertainment болон "Аист Монголиа" телевиз хамтран зохион байгуулах гэж байгаа бөгөөд тус тоглолтыг "Sings for Mazaalai" уриатайгаар мазаалайг хамгаалах үйлсийг олон улсад таниулах зорилготойгоор хийх гэнэ.
“Звери” хамтлаг 2001 онд байгуулагдсан бөгөөд хамтлагийн гоцлол дуучин Роман Билык анх үүсгэн байгуулжээ. “Звери” хамтлаг таван гишүүнтэй бөгөөд гоцлол дуучин Роман Билык, бөмбөрчин Михайл Краев, хөгжимчин Вячеслав Зарубов, бас гитарчин Алексей Любчик, гитарчин Максим Леонов нарын бүрэлдэхүүнтэй юм.