УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10.00 цагт хуралдахаар товлогдсон ч МАН-ын бүлгийн хуралтай давхацсан тул үдээс хойш хуралдахаар болжээ.
Хуралдаанаар
- Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.06.21-ны өдөр өргөн мэдүүлсэн /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийг хийнэ.
24tsag.mn