УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр бүтэн өдөржин ээлжит бусаар хуралдсан. Тэгвэл тус бүлэг өнөөдөр мөн хуралдаж татварын нэмэгдэлтэй холбоотой асуудлаар саналаа нэгтгэх юм байна. Засгийн газраас оруулж ирсэн саналыг бүлгийн гишүүд нь дэмжихгүй байгаа учраас дотроо сайн ярилцаж, нэгдсэн шийдэлд хүрэхийн тулд МАН-ын бүлэг ийнхүү өдөр дамжин хуралдаж байгаа аж. Өчигдрийн хуралдаанаар аль ч шатанд цалинг бууруулахгүй байх нэгдсэн шийдэлд хүрсэн. Тодруулбал, өндөр албан тушаалтнуудын цалинг хасах шийдвэрийг болиулсан гэсэн үг.
Харин өнөөдөр татварын нэмэх асуудлыг хэлэлцэх нь. Гэхдээ ямар шийдвэр гаргах нь сонин байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бүлгийн гишүүддээ хандан Засгийн газрын саналыг дэмжихийг сануулж байгаа аж. Мөн бид цөөнх байсан шигээ дор бүрнээ янз бүрийн байр, суурь илэрхийлж болохгүй. Одоо популизм хийх цаг биш. Хамгийн гол нь хэрэгжүүлэх гэж буй бодлогоо эхнээс нь олон нийтэд зөв ойлгуулах хэрэгтэй. Татвар нэмэх нь гэж хамаагүй эсэргүүцээд эцэст нь юу болов. Төсвийн байнгын хороо татвартай холбоотой хуулийн төслүүдийг унагасанд харамсч байна. Ер нь бүгдээрээ нэг амтай байх нь хамгийн чухал байна. Засгийн газар, бүлэг дээр ярьсан зүйлээ өөр өөрсдийнхөөрөө дүгнээд хамаагүй олон нийтэд хандмааргүй байна гэдгийг бүлгийн гишүүддээ сануулсан байна.
Ер нь бол Засгийн газрынхаа саналыг бүгд дэмжиж дор бүрнээ янз бүрийн байр, суурийг илэрхийлж болохгүй гэдгийг анхааруулсаар байгаа аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (8)