Хүн төрөлхтний энх тайван, эв найрамдлын бэлгэдэл “Рио-2016” паралимпийн наадам энэ сарын 7-18-нд Бразил улсад болно.
Тус наадамд 173 орны тамирчид спортын 23 төрөлд өрсөлдөх юм. Тэгвэл 15 дахь удаагийн тус паралимпод оролцох Монголын тамирчид өчигдөр Бразилыг зорижээ.
Сонирхуулахад, манай улсаас байт харвааны төрөлд Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, ОУХМ Б.Оюун-Эрдэнэ, буудлагаар З.Ганбаатар, пауэрлифтингээр Э.Содномпилжээ, хөнгөн атлетикаар Г.Цогтгэрэл, жүдо бөхөөр А.Мөнхбат, Б.Ууганхүү нар оролцоно.
Сэтгэгдэл (1)