-
2016 оны 9 сарын 09
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2016.09.09/ үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж, “Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Уг асуудлыг тус байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат тогтоолын төслийг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар дахин хэлэлцэх шаардлагатай байна гэсэн санал гаргасан тул асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулахаар шийдвэрлэж, байнгын хорооны хуралдааныг өнөөдөр үргэлжлүүлэхээр тогтсон.
“Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд хууль санаачлагчаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 14, Засгийн газраас 54, Улсын Их Хурал дахь намын бүлэг, гишүүдээс 83, нийт 151 санал ирүүлжээ. Гэвч эдгээр төслийг бүгдийг нь Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж батлах боломжгүй учраас эхний ээлжинд хуулиар зайлшгүй хэлэлцэхээр заасан болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгоход чиглэгдсэн, түүнчлэн өмнөх Улсын Их Хурлын үед батлагдсан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тогтоолын төсөлд нэр зааж тусгах зарчмыг байнгын хороо баримталсан байна. Одоогоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн 70 гаруй, хэлэлцүүлгийн шатанд 20 орчим хуулийн төсөл байгаа аж.
Хуралдааны эхэнд байнгын хорооны дарга Н.Энхболд тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс албан бичгээр ирүүлсэн саналыг гишүүдэд танилцуулаад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон тогтоолын төслийн 1 дэх хэсэгт нэр зааснаас бусад Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байхаар тогтоолын төслийн 2 дахь хэсэгт тусгасны дагуу тус намын бүлгээс ирүүлсэн саналыг шийдвэрлэх боломжтой талаар байнгын хорооны хуралдааны тэмдэглэлд тусгах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэллээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Сумъяабазар, Ж.Мөнхбат нар асуулт асууж тодруулан саналаа хэлэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тогтоолын төсөлд нэмж тусгуулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжлээ. Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар “Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов.
Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хуулиар зайлшгүй хэлэлцэхээр тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүдээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын гадаад харилцааны тухай, Ач санах тухай зэрэг 19 хуулийн төслийг хэлэлцэхээр нэр зааж тусгасан байна. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн төслүүдийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл намрын ээлжит чуулганы дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрөхөөр тусгажээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 9 сарын 09
Төсвийн тодотголын 2 дахь хэлэлцүүлгийг хийлээ
-
2016 оны 9 сарын 09
Дорнод аймгийн Хэрлэн сумын Хашаатад малын боомын өвчлөл гарч хорио цээрийн дэглэм тогтоосон ба тус нутагт амьдардаг “Н”-д боом өвчний шинж тэмдэг илэрч, аймгийн БОЭТ-ийн халдвартын тасагт тусгаарлан эмчлэгдэж байна.
-
2016 оны 9 сарын 09
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монгол Улсад айлчилж буй Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган өнөөдөр бараалхав.
Уулзалтын эхэнд Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархал илэрхийлээд хоёр орны харилцаа улам өргөжин хөгжиж, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол зэрэг салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголд өнгөрсөн зун парламентын сонгууль болж, УИХ, Засгийн газар шинээр бүрэлдэн байгуулагдсан ч Монгол Улс, Канад Улсын харилцаа цаашид урьдын адил хөгжих болно гээд Монгол Улсын ардчиллын замаар замнасан 26 жилийн туршлага, түүний дотроос сонгуулийн үйл ажиллагааны механизм, сонгуулийн электрон системийн туршлагыг Мьянмар, Киргиз зэрэг орон амжилттай хэрэгжүүлсэн талаар сонирхууллаа.
Мөн хоёр талын эдийн засаг, нийгмийн салбарын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэхэд энэхүү айлчлал чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тэмдэглэв.
-
2016 оны 9 сарын 09
Гудамжинд байгаа зүйлсийг ашиглан зурсан 3D зургууд
-
2016 оны 9 сарын 09
Онцгой байдлынхан гал унтраах автомашинаа хүлээн авлаа
-
2016 оны 9 сарын 09
Д.ЖАВХЛАН
Үндэсний шигшээ багийн албаны дарга, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтохтой ярилцлаа.
-Та Үндэсний шигшээ багийн албаны дарга болоод удаагүй байна. Ажлаа юунаас эхлэв?
-Би ажлаа аваад дөнгөж долоо хонож байна. Энэ хугацаанд “Рио-2016” олимпийн наадамд оролцсон шигшээ багийн тайланг сонсч, дүгнэлт хийж байна.
-Өвөрмонголын шигшээ багтай хийсэн гэрээгээ дуусгачихсан юм уу?
-Дуусаагүй. “Лондон-2012” олимпийн наадмын дараа жүдо бөхийн ахлах дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өгөөд БНХАУ-ын ӨМӨЗО-ы жүдо бөхийн шигшээ багт дөрвөн жил ажиллах санал хүлээн авсан. Тэнд гурван жил ажиллажээ. Миний урд хөршид хийсэн гэрээ ирэх жил дуусах байсан ч Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн удирдлагууд надад Үндэсний шигшээ багийн албаны даргаар ажиллах санал тавьсан юм. Тэд хэлэхдээ “Та сургалт дасгалжуулалтын арга чиглэлд илүү туршлагатай хүн, улсын нэр хүндтэй цол авсан, түүнийгээ амжилт нь буураад буй зарим спортын төрлүүдийг сайжруулж улсдаа хариу барих ёстой” хэмээн энэ албанд томилсон.
-Одоо шигшээ багт спортын 17 төрөлд дасгалжуулагч, тамирчид бэлтгэл сургуулилтаа хийж, тэмцээн уралдаанд оролцож байгаа. Та ирэх дөрвөн жилд шигшээ багт спортын ямар шинэ төрлийг бодлогоор дэмжих вэ?
-Олимпод амжилт гаргах төрлийг илүү дэмжих ёстой юм. Гэхдээ бусад спортын төрлийг орхино гэсэн үг биш. “Рио-2016”-гийн өмнө манайхан олимпод өмнө нь байгаагүй 43 тамирчин орлоо гээд ярина билээ. Олимпод олуулаа оролцох нь сайн хэрэг л дээ. Гэхдээ тамирчдын тоонд биш, чанарт илүү анхаарах нь чухал. Би энэ зарчмыг барьж ажиллана. Бид спортын салбартаа дэлхийн хэмжээний бодлого боловсруулан ажиллах хэрэгтэйг сүүлийн олимпийн наадмын ялалт, ялагдал бидэнд харууллаа. Одоо бол олимп, ДАШТ-д медаль хүртэх магадлалтай спортын төрлүүдийг бодлогоор дэмжинэ. Түүнээс биш олимпийн наадамд оролцох эрх авсан хүн бүрийг оруулах нь зохисгүй бодлого гэж үзэж байна. Нэг жишээ дурдахад, саяын олимпод Хойд Солонгосын шигшээ баг 30 гаруй тамирчинтай Риод оролцоход 7-8 медаль хүртлээ. Манайхаас цөөн хүнтэй олимпод оролцоход биднээс хэд дахин илүү амжилт үзүүллээ. Тэд дээхэн үед дөрвөн бөхтэй олимпод оролцоход гурав нь медаль хүртсэн. Улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа үед амжилт үзүүлэхээргүй тамирчдыг заавал олимпод сойж улсын төсвийг дэмий үрж болохгүй. Монголын шигшээ баг “Бээжин-2008”, “Лондон-2012” олимпийн наадамд 30 хүрэхгүй тамирчинтай оролцоход 4-5 медаль хүртэж болоод байсан. Гол нь оролцогчдын тоо биш чанар чухал юм шүү дээ.
-“Рио-2016” олимпийн наадамд манай шигшээ багийн алдаа нь юунд байв?
-Манай багш, дасгалжуулагч, эрдэм шинжилгээний ажилтнууд шинжлэх ухаанаа илүү сайн судлах хэрэгтэй. Бид энэ салбарт нэлээд хоцрогдож яваа. “Рио-2016” олимпийн наадам манайхаас 12 цагийн зөрүүтэй, өндөр уулын бүст орших Бразилд Монголын тамирчид өмнө нь болон очоод яаж бэлтгэл сургуулилт хийвэл илүү амжилт үзүүлэхийг судлах ёстой байсан.
-Таныхаар яаж бэлдэх ёстой байсан бэ?
-Өндөр уулын бүс, олон цагийн зөрүүтэй газар нэг бол 10-14 хоногийн өмнө, эсвэл тулгаж очих байсан. Ингэвэл хүний бие организм тухайн газрын уур амьсгалд хурдан дасан зохицдог. Манай зарим спорт холбоод цаг хугацаагаа буруу тооцоолсон. Цагаа зөв тооцоолсон бол үүнээс илүү амжилт үзүүлэх байсан. Мөн олимпийн наадмын бэлтгэл сургуулилтаа өндөр уулын бүст хийгээгүй, нам дор газрыг сонгосон нь алдаа боллоо.
-Тантай уулзвал заавал асуух юм шүү гэж бодож байсан нэг асуулт байна. “Рио-2016” олимпийн наадмаас Монголын жүдо бөхийн эрчүүдийн шигшээ баг ганзага хоосон ирлээ. Тэдний алдаа нь юу байв. Нэгэн үе жүдо бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийг удирдаж байсан болохоор тамирчин, дасгалжуулагчдын алдааг мэдэх цөөн хүний нэг нь та?
-Тэд олимп явахдаа л алдаа гаргасан. Бразилд долоо хоногийн өмнө очсон. Хэрэв эндээс дөрөв хоногийн дараа очсон бол тамирчдын бие организм нь Бразилийн цаг агаарт илүү дасан зохицох байлаа. Жүдо бөхийн тэмцээний эхний өдрүүдэд гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Д.Төмөрхүлэг, Ц.Цогтбаатар нар хэрхэн тааруу барилдав. Уг нь тэдний барилддаг жин монголчуудын амжилт үзүүлэх хамгийн боломжтой жин юмсан. Тэд уналтад орох үедээ тэмцээнд оролцсон юм шүү дээ. Гэтэл тэдний дараа дэвжээнд гарсан Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, ОУХМ Л.Отгонбаатарын барилдаан арай өөр харагдсан. Бас Д.Сумъяагийнх яг сайхан таарсан байна билээ. Тэд цаг агаар, цагийн зөрүүнд дассан үедээ барилдаад ялгарч байгаа юм. Би түрүүнд хэлсэн дээ, өндөр уулын бүс, олон цагийн зөрүүтэй газарт эрт нэг бол тулгаж очих байсан юм. Манай хөнгөн жингийнхэн дэвжээнд гарахад тэдний бие организм уналтад орсон нь надад анзаарагдсан. Нөгөө алдаа нь тамирчдын сонголт. Гэтэл манайхан 52, 60, 73 кг-д сонголтоо оновчтой хийгээгүй. Дасгалжуулагчид маань яагаад ийм сонголт хийчихэв дээ гэж их гайхсан. Олимпийн наадмын өмнө танд ярилцлага өгөхдөө энэ талаар хэлж байсан даа. Дасгалжуулагч нар тамирчны сонголт дээр тодорхой тайлбар өгөхгүй л байна.
-Шинэ шигшээ баг “Токио-2020” олимпийн наадамд бэлдэх ажлаа юунаас эхлэх вэ?
-Шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтыг зөв зохион байгуулахаас эхэлнэ.
-Тэгвэл энэ удаагийн шигшээ багийн сонгон шалгаруулалт өмнөхөөс юугаараа ялгарах бол?
-Өмнө нь авч байсан тэр жишгийнхээ дагуу авна. Мэдлэг, боловсрол, хүнтэй ажиллах чадвар, тамирчдын дунд хэр нэр хүндтэй байгаа эсэхийг нь харна. Энэ сонсоход энгийн мэт боловч баг хамт олны амжилтад багагүй нөлөөлдөг. Ялгаа нь гэвэл орчин үеийн шинжлэх ухаан сайн судалдаг, түүнтэй уялдаатай хичээллэдэг, сурган хүмүүжүүлдэг хүнийг сонгоно. Хэн баг тамирчдыг зөв, эв нэгдэлтэй удирдан авч явахыг нь шигшээ багт авна. Зарим дасгалжуулагч шигшээ багт нутгийн дүү, өөрийн шавиа дэмжиж авдаг. Бүр хамаатны дүүгээ шахаагаар оруулдаг байсан. Энэ нь багийн уур амьсгалд сөргөөр нөлөөлдөг. Спорт ийм байж болохгүй ээ. Шигшээ багт Монголын шилдгүүд л ирэх ёстой. Намайг шигшээ багийн тайлангийн хуралд суухад “Бид өнгөрсөн дөрвөн жилд эвтэй байсан, сайн ажилласан” гэж ярих хүн гараагүй. Бүгд нэгнийгээ үгүйсгэсэн, эв найрамдалгүй байсан гэж ярьж байна. Ийм байж болохгүй ээ. Эв найрамдал гэдэг чинь баг хамт олны амжилтад маш чухал үүрэгтэйг санах хэрэгтэй.
-“Рио-2016” олимп өндөрлөж, хэзээ мөдгүй “Токио-2020” хаалга тогшино. Гэтэл шинэ олимпийн циклд Биеийн тамир, спортын хөгжлийн төв ямар ч мөнгөгүй, санхүүгийн алдагдалтай байгаа гэж дуулдсан?
-Улс орон тэр аяараа санхүүгийн хямралтай байна. Би Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн санхүүг барьдаг хүн нь биш болохоор энэ талаар олигтой юм олж дуулаагүй.
-
2016 оны 9 сарын 09
”Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийг тохиолдуулан Нийсэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комиссоос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 24 иргэн түүний гэр бүл, үр хүүхэдэд хүндэтгэл үзүүлэн мөнгөн тусламжийг олголоо.
Манай улс ”Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон зохион байгуулаад 20-иод жил болж байгаа юм. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэл, дүүргийн салбар комисст 2005-2016 оны хугацаанд нийт 4000 гаруй өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсэн бөгөөд 421 хүнд 50,0-100,0 төгрөгийн мөнгөн тусламжийг үзүүлж, орон сууцаа хураалгасан болон орон сууц авах эрх үүссэн 25 хэлмэгдэгсдэд болон түүний хань ижил, үр хүүхдүүдэд орон сууц олгох ажлын зохион байгуулсан байна.
Мөн нэр алдрыг нь мөнхжүүлэх, хэлмэгдэгчийн нэрэмжит болгох, дурсгалын самбар бий болгох, нийгмийн хангамжийн арга хэмжээнд оролцуулах зэргээр улс төрийн хэлмэгдэлтийн үр дагаврыг арилгахад чиглэсэн олон ажил, арга хэмжээг зохион байгуулсаар байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 09
Ж.Батзандан: ”Хан Ресурс”-т С.Баярын гарын үсэг 140 цэцэрлэг барих төсвийн мөнгө идэж байна
-
2016 оны 9 сарын 09
Д.Эрдэнэбат: Тэр бонд олон аж ахуй нэгж, өрхийг тэжээж, тэтгэж явсан юм
-
2016 оны 9 сарын 09
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хөрс, бэлчээр хамгаалах тухай зарлигийн төсөлд санал авах хэлэлцүүлэг болов
-
2016 оны 9 сарын 09
Үргэлжлүүлэн байнгын хороод хуралдах тов зарлагдаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлаад байна.
-
2016 оны 9 сарын 09
Маргааш буюу 9-р сарын 10-ны өдөр Чингисийн талбайд “Амин хариуцлага-Хүүхэдтэйгээ зочлох” өдөрлөг болно.
-
2016 оны 9 сарын 09
Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны XV паралимпийн наадам үргэлжилж байна. Тэрээр манай улсаас байт харваа, жүдо, буудлага, хөнгөн атлетик, пауэрлифтинг гэсэн төрлөөр найман тамирчин өрсөлдөж байна. Өчигдөр харааны бэрхшээлтэй иргэдийн жүдо бөхийн төрөлд Б.Ууганхүү хүрэл медаль хүртсэн билээ.
Өнөөдөр Mонголын пара буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин спортын мастер З.Ганбаатар өрсөлдөх юм.
-
2016 оны 9 сарын 09
Монгол Оросын хууль зүй, дотоод хэргийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана.
-
2016 оны 9 сарын 09
Есдүгээр сарын 1-ний өдөр хоёр сурагч хичээлээ тараад асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцож байх үедээ бэртэж гэмтсэн хэрэг гарсан.
-
2016 оны 9 сарын 09
Өнөөдрийн байдлаар таван яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын нэр тодорхой болжээ.
-
2016 оны 9 сарын 09
Их аварга Хакухо М.Даваажаргал энэ удаагийн башед барилдахгүй өнжих болсон тухайгаа албан ёсоор зарлажээ. Их аварга маань өнгөрсөн долдугаар сарын тэмцээний үеэр баруун хөлийн эрхий хуруугаа гэмтээсэн юм. Тэрээр наймдугаар сард тойргийн барилдаанд оролцож байгаад зүүн өвдөгний бэртлээ улам ихээр сэдрээжээ.
-
2016 оны 9 сарын 09
МАН-ын гишүүд төсвийн мөнгийг юунд зарцуулж байгаа талаарх мэдээллийг олон нийтэд ил тод болгож байсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн төрсөн өдрийг тэмдэглэх мөнгийг төрөөс даадгаа болих, Д.Сумъяабазар тэргүүтэй гишүүдийн хууль сурталчлахаар ТББ руу шилжүүлсэн гэх мөнгөний асуудал зэрэг олон баримтыг дэлгэсэн. Үүнтэй холбогдуулан шилэн дансны мэдээллийг устгасан байх магадлалтай аж.
-
2016 оны 9 сарын 09
адаадад 2000 оноос одоогийн байдлаар 4400 орчим монгол хүүхэд төрсөн гэх тоон судалгаа байна. Төрсөн улсынхаа хуулиар хүүхдүүд тухайн нутгийнхаа иргэн болдог бол аав ээжийнхээ харьяаллыг дагаж Монгол Улсаараа овоглох эрхтэй байдаг. Гэвч манай улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй аж. Иймээс гадаад дахь 130 гаруй монгол иргэн иргэншлийг асуудлыг зохицуулсан эрх зүйн орчинтой болох саналыг иргэд удаа дараа Гадаад харилцааны яамд илгээдэг байна.
Үүний дагуу Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа харгалзан үзэж давхар иргэншлийг зөвшөөрөх хуультай болж, асуудлыг шийдэх талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хэллээ.
Тэрбээр “Эх орондоо ирдэг, ах дүү нартайгаа уулздаг, монголтойгоо хэлхээ холбоотой байхын тулд монгол иргэнээрээ үлдмээр байна” гэдэг хүсэлтийг гадаад дахь монголчууд ихээр тавьдаг. Монгол Улсын харьяатын тухай хуулиар давхар харьяаллыг манайх зөвшөөрдөггүй. Гэтэл хүссэн ч, хүсээгүй ч давхар харьяалал бий болдог. Жишээлбэл АНУ-д Монгол эцэг эхээс хүүхэд төрөхөөр тухайн хүүхэд шууд АНУ-ын иргэн болдог. Монгол Улсын харьяатын тухай хуулиар Монгол эцэг эхээс мэндэлсэн бол хаана төрснөөс нь үл хамаараад МУ-ын иргэнээр харьяалагддаг. Ингээд хууль зөрчөөгүй байж л давхар харьяат болоод байна. Иймээс энэ асуудлыг зохицуулахаар олон талын хувилбарууд дэвшүүлээд байгаа. Энэ асуудалтай холбоотой МУ-ын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл бий. Удахгүй Мэргэжлийн Засгийн газар давхар иргэншлийг зохицуулсан хуулийн төсөл боловсруулж өргөн барина. Энэ асуудлыг нэг тийш нь болгоно” гэлээ.