Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны XV паралимпийн наадам үргэлжилж байна. Тэрээр манай улсаас байт харваа, жүдо, буудлага, хөнгөн атлетик, пауэрлифтинг гэсэн төрлөөр найман тамирчин өрсөлдөж байна. Өчигдөр харааны бэрхшээлтэй иргэдийн жүдо бөхийн төрөлд Б.Ууганхүү хүрэл медаль хүртсэн билээ.
Тэгвэл өнөөдөр Mонголын пара буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин спортын мастер З.Ганбаатар орой 00:15 цагт /монголын цагаар/ өрсөлдөх юм.