Есдүгээр сарын 1-ний өдөр хоёр сурагч хичээлээ тараад асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцож байх үедээ бэртэж гэмтсэн хэрэг гарсан.
Уг хэрэгт цагдаагийн газраас шалгалт явуулж 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан Ерөнхий боловсролын 13 дугаар сургууль, есдүгээр сургуулиудын 2 багшид Монгол улсын ЗХАБТХ-ийн 54.6–д заасныг үндэслэн хариуцлага тооцжээ.
Иймд эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын албан тушаалтан та 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэйг замын цагдаагийн газраас сануулж байна.