Маргааш буюу 9-р сарын 10-ны өдөр Чингисийн талбайд “Амин хариуцлага-Хүүхэдтэйгээ зочлох” өдөрлөг болно.
Тус өдөрлөгийг бага насны болон сургуулийн насны хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн газар, “Даян дэлхийг тодорхойлогч” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулахаар болжээ.
Өдөрлөг маргааш өдрийн 12-15 цагийн хооронд болох ба энэ үеэр зарим уулзваруудаар баруун гар тийш эргэх эсэх талаар иргэдээс санал авна. Мөн “Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” аяны талаар танилцуулж, хүүхдийг хэрхэн аюулгүй зөв тээвэрлэх талаар эцэг эхчүүдэд мэдээлэл зөвлөгөө өгөх ба хүүхдийн суудал хямдралтай үнээр худалдан авах боломжтой аж.