Эрх баригч МАН-ын өчигдрөөс эхлэн Шилэн дансны мэдээллийг устгаж эхэллээ гэх мэдээллийн дагуу Засгийн газар, УИХ-ын тамгын газар, яам, агентлагуудын шилэн дансны вэб сайт руу орж шалгалаа. Шалгахад УИХ-ын тамгын газар, Шилэн дансны албан ёсны вэб сайтын мэдээллийг устгасан байна.
УИХ-ын тамгын газрын шилэн дансны мэдээлэл рүү нэвтрэхэд дээрх бичиг гарч ирэв.
Шилэн дансны албан ёсны вэб сайт руу ч мөн нэвтэрч болохгүй болжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын ажлын компьютерийг шалгахаар өчигдөр интернэтийг нь салгасан гэнэ. Энэ үеэр шилэн дансных нь мэдээллийг устгасан байх магадлалтай аж. Сүүлийн үед МАН-ын гишүүд төсвийн мөнгийг юунд зарцуулж байгаа талаарх мэдээллүүд олон нийтэд ил тод болж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн төрсөн өдрийг тэмдэглэх мөнгийг төрөөс даадгаа болих, Д.Сумъяабазар тэргүүтэй гишүүдийн хууль сурталчлахаар ТББ руу шилжүүлсэн гэх мөнгөний асуудал зэрэг олон баримтыг дэлгэсэн. Үүнтэй холбогдуулан шилэн дансны мэдээллийг устгасан байж болох гэнэ.
Шилэн дансны мэдээлэл устсантай холбогдуулан Ерөнхийлөгч “Шилэн дансны хуулиа өдөр бүр санагтун, Иргэд, ИТХ, аудит, Шүүх эрхээ хэрэгжүүлж ажиллагтун” хэмээн жиргэжээ. Уг нь Шилэн дансны вэб сайтаар дамжуулан яам, тамгын газар, агентлагийн бүхий л төсвийн орлого, зарлага, мөнгөн гүйлгээний мэдээллийг авдаг байсан юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (23)