2000 оноос хойш 4400 орчим монгол хүүхэд гадаадад төрсөн байна. Тэдгээр хүүхдүүд төрсөн улсынхаа иргэн болдог ч аав ээжийнхээ харьяаллыг дагаж Монгол Улсаараа овоглох эрхтэй байдаг. Гэвч манай улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй юм. Тэгвэл одооноос эхлэн дээрх байдлыг халж давхар иргэншлийг зөвшөөрөх хуультай болох талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил мэдэгдлээ.
Тэрбээр “Эх орондоо ирдэг, ах дүү нартайгаа уулздаг, монголтойгоо хэлхээ холбоотой байхын тулд монгол иргэнээрээ үлдмээр байна” гэдэг хүсэлтийг гадаад дахь монголчууд ихээр тавьдаг. Монгол Улсын харьяатын тухай хуулиар давхар харьяаллыг манайх зөвшөөрдөггүй. Гэтэл хүссэн ч, хүсээгүй ч давхар харьяалал бий болдог. Жишээлбэл АНУ-д Монгол эцэг эхээс хүүхэд төрөхөөр тухайн хүүхэд шууд АНУ-ын иргэн болдог. Монгол Улсын харьяатын тухай хуулиар Монгол эцэг эхээс мэндэлсэн бол хаана төрснөөс нь үл хамаараад МУ-ын иргэнээр харьяалагддаг. Ингээд хууль зөрчөөгүй байж л давхар харьяат болоод байна. Иймээс энэ асуудлыг зохицуулахаар олон талын хувилбарууд дэвшүүлээд байгаа. Энэ асуудалтай холбоотой МУ-ын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл бий. Удахгүй Мэргэжлийн Засгийн газар давхар иргэншлийг зохицуулсан хуулийн төсөл боловсруулж өргөн барина. Энэ асуудлыг нэг тийш нь болгоно” гэлээ.
Сэтгэгдэл (20)