Эдийн засгийн хямралын бараан сүүдэр улам томорсоор байна. Энэ оны 10-р сарын байдлаар улсын төсвийн алдагдал 778 тэрбум төгрөгт хүрээд байсан бол энэ тоо оны эцэс гэхэд 850 тэрбум төгрөгт хүрнэ гэж Сангийн яамнаас өмнө нь мэдээллэж байсан. Тэгвэл бодит нөхцөл байдал үүнээс ч дор байгаа нь амьдрал дээр харагдаж эхэлжээ. Зарим эх сурвалжийн мэдээллэж байгаагаар төсвийн алдагдал 850 тэрбум төгрөг ч биш 1 их наяд даваад явчихсан сурагтай. Харин энэ тухай албаныхан тайлбар хэлэхгүй байгаа юм. Зарим төрийн байгууллагын ажилтнуудад цалин тавьж чадахгүй байна гэсэн мэдээлэл мэр сэр дуулдах болсон. Харин үүнийг салбарынхан нь эрс үгүйсгэсээр байгаа. Гэвч даравч далдайна, булавч бултайна гэгчээр улсын сан хөмрөг хоосорч хүндэрсэн нь нэгэнт ил болжээ.
Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 135.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 678.8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, урьдчилсан мэдээгээр хөрөнгө оруулалтын санхүүжилт нийт батлагдсан төлөвлөгөөтэй харьцуулахад 59.8 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Өөрөөр хэлбэл улс мөнгөгүй байгаагийн улмаас энэ жил хийж хэрэгжүүлэх ёстой хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлынхаа 60 хувийг л санхүүжүүлжээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалт нь нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжиж байдаг үр ашигтай суваг нь билээ. Улсын хөгжилд шаардлагатай бүтээн байгуулалт, ард иргэдэд нэн хэрэгцээтэй байгаа сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн барилгыг гагцхүү төрийн хөрөнгө оруулалтаар хувийн хэвшлийн компаниуд хийж гүйцэтгэх боломжтой. Улсаас ингэж эдийн засгийн бодит сектортоо дэмжлэг үзүүлснээр олон зуун аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа үргэлжилж, хэдэн мянган хүний ажлын байрыг бий болгож байдаг. Тендер тойрсон маргаан будлиан тасрахгүй гардаг ч ихэнхи хөрөнгө оруулалтын ажлууд нүдээ олж, үр өгөөжөө өгсөөр байдаг.
Гэтэл энэ жил тендерийн ажил авч хийсэн компаниудад мөнгө өгөхгүй гэсэн яриа дээр, дооргүй яригдаж эхэллээ.
Тодруулбал нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар ажил хийж байгаа компаниуд энэ сарын 10-ний өдөр амжиж гүйцэтгэл, тайлангаа өгөөгүй бол улсын төсвөөс мөнгө өгөхгүй гэсэн хачирхалтай чиглэлийг Сангийн яамнаас нийслэл, дүүрэгт өгсөн гэнэ. Ингээд ердийн гэрээ, графикынхаа дагуу явж байсан ажлуудыг 12-р сарын 10-ний дотор дуусгах хэрвээ дуусаагүй бол тухайн хэрэгжилтийн үеийн графикаар гүйцэтгэл оруулж ажлын хөлсөө нэхэмжлэхээс өөр зам хувийн хэвшлийнхэнд үлдээгүй гэнэ. Цаашлаад та “2014 оны 12-р сарын 10-нд л амжихгүй бол улсаас мөнгө авч чадахгүй шүү, түүнээс хойш тайлан авахгүй, 2015 он гарвал таны санхүүжилт бүр хийгдэхгүй учир нь 2015 ийм мөнгө суугаагүй” гэсэн сонин албан бичгийг ажил гүйцэтгэж байгаа компаниудад явуулсан гэх мэдээлэл байна. Улсын төсвийн орлого бүрдэхгүй, эдийн засаг хямралтай байгаагаас шалтгаалж улсаас ажил авсан ихэнхи компаниуд банкнаас өндөр хүүтэй зээл авч төслөө хэрэгжүүлж байгаа. Гэтэл улсаас энэ жилдээ мөнгө өгч чадахгүй гэж байгаа нь хувийн хэвшлийнхэнд маш их дарамтыг бий болгоход хүргээд байна. Энэ нь эргээд хувийн хэвшлээс авах татварын орлого бүрдэхгүй байх, арилжааны банкуудад чанаргүй зээлийн хэмжээ өсөх эрсдлийг бий болгоод байгаа юм.
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт дууссан, дуусаагүй ч бай ажлынхаа гүйцэтгэл тайланг амжиж оруулах гэсэн хувийн хэвшлийнхэний уртаас урт дараалал үүсээд байгаа бол дүүргийн санхүү төрийн сангийн хэлтсүүд ч мөн ийм байдалтай байна. Тэд хувийн хэвшлийнхэний тайланг хүлээж авахдаа “мөнгө чинь нэлээд удна шүү, ер нь орох орохгүй нь ч тодорхойгүй байна. Сангийн яамнаас орон нутгийн хөгжлийн санд санхүүжилт өгөхгүй байгаа. 2014 оны 12-р сарын 15-нд төрийн сан хаагдана. Тэгэхээр танай мөнгө энэ жилдээ орж ирэхгүй” гэсэн тайлбарыг өгч байна.
Хэрвээ энэ жилдээ сангийн яам, орон нутгийн хөгжлийн сан хувийн хэвшлүүдээр хийлгэсэн ажлынхаа мөнгийг өгөхгүй бол дараа жил хэзээ, хэн өгөх нь тодорхойгүй байна. Алдаа гаргасан бол хувийн хэвшил маш тодорхой хариуцлага хүлээдэг, алданги торгуулиас тойрч гардаггүй. Харин төр ямар ч хариуцлага хүлээхгүй, хувийн хэвшилд үүссэн алдагдалыг хуваалцахгүй.
Ийнхүү өөрсдийн байгаа өмч хөрөнгөө барьцаалж, эдийн засаг хүнд байгаа үед урдах хойдохоороо аргацаан улсын бүтээн байгуулалтыг урагшуулсан хувийн хэвшлийнхэн ажилчиддаа тавих цалингүй, банкны өндөр хүүнд өдөр хоногоор дарамтлуулан яах аргаа олохгүй болоод байна. Шинэ жил тэмдэглэх нь бол “бүр цаашаа” болж байгаа сурагтай.

24tsag.mn
Сэтгэгдэл (11)