![8061373a112f65a7big 8061373a112f65a7big](http://resource4.sodonsolution.org/24tsag/photo/2014/5/4c3ad976f4a6166a/06e6841ced719d62big.jpg)
Мэдээлэл харилцаа холбооны технологи нь өнөөгийн дэлхий дахины бүх салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч хүчин зүйл, улс орнуудын нийгэм эдийн засгийн хөгжлийн хурдасгуур хүний хөгжил, эрх, эрх чөлөөг хангах баталгаажуулах хэрэгсэл болж байна.
Энэ салбарын хөгжил, гүйцэтгэх үүрэг ач холбогдлын талаар дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч Нэгдсэн үндэсний байгууллагаас анхаарч улс орон бүр мэдээлэл харилцаа холбооны технологийг хөгжүүлэх талаар төрийн бодлогоо тодорхойлох тус салбарын тогтолцоог боловсронгуй болгохыг улс орнуудын төр засагт уриалсан байдаг. Монгол Улсын хувьд засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 2003 онд “Цахим монгол хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх” тухай заасан бөгөөд түүний нэг бүрэлдэхүүн хэсэг нь цахим засаглалыг бий болгох юм. Нээлттэй засаглалыг төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, боловсронгуй болгох, үйлчилгээний үр өгөөмж хүртээмжийг дээшлүүлэх ил тод байдлыг хангаж, төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцох оролцоог нэмэгдүүлэх гол хүчин зүйл гэж тодорхойлдог.
Судалгааны материал, арга зүй, ажлын хэмжээ
Уг судалгааны ажлыг бичихдээ мэдээлэл, шуудан харилцаа холбоо технологийн Цагаан ном, Нэгдсэн үндэстний байгууллагын баримт бичгийг түлхүү ашигласан болно. Судалгааны ажлыг бичихдээ баримтанд тулгуурласан шинжилгээний арга, харьцуулалтын арга, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх аргуудыг хэрэглэсэн болно.Судалгааны үр
Нэгдсэн үндэстний байгууллагаас цахим засаглалын индексийг тодорхойлохдоо доорх хүчин зүйлсүүдийг шалгуур үзүүлэлт болгон авч үздэг. /Cхем 1/Манай орны хувьд 2003 онд “Цахим монгол хөтөлбөр”-ийг Нэгдсэн үндэстний байгууллагын уриалгын үндсэн дээр төрөөс тусгайлан баталж цахим засаглалыг уг хөтөлбөрийн нэг бүрэлдэхүүн болгож хэрэгжүүлж эхэлснээс хойш хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа салбаруудын хөгжлийн явцыг доорх судалгааны үр дүнгээс харж болно.
![Snapshot_2014-05-06_110027](http://resource4.sodonsolution.org/24tsag/photo/2014/5/e481d45cfd727355/f45eeaef5f97e9faoriginal.png)
Эдгээр хүчин зүйлс нь Монгол Улсын боловсрол, нийгмийн ухаан, эдийн засаг, улс төр гэх мэт олон салбаруудыг хамарч мэдээлэл технологи програм хангамжийг түлхүү ашиглаж хөгжиж байгаа нь судалгаанаас харагдсан бөгөөд энэ нь уг хөтөлбөрийн үр дүнг харуулж байна.
![Snapshot_2014-05-06_110144 Snapshot_2014-05-06_110144](//resource4.sodonsolution.org/24tsag/photo/2014/5/e53ceee6f02bfe69/1c2861b9ea3dde5aoriginal.png)
![Snapshot_2014-05-06_110144 Snapshot_2014-05-06_110144](http://resource4.sodonsolution.org/24tsag/photo/2014/5/e53ceee6f02bfe69/1c2861b9ea3dde5aoriginal.png)
Дээрх графикуудын үр дүнгээс 2005 оноос хойших интернет хэрэглэгчдийн тоо болон 1000 хүнд ноогдох компьютерийн тооны өсөлтийг харж болох ба эдгээр судалгаанаас хувь хүний хөгжил болон боловсролын түвшинг тооцож болохуйц байна.
/График 3/
![Snapshot_2014-05-06_110244](//resource4.sodonsolution.org/24tsag/photo/2014/5/b3345c059b5dd59c/bc761d218bd17e8dbig.png)
/График 3/
![Snapshot_2014-05-06_110244](http://resource4.sodonsolution.org/24tsag/photo/2014/5/b3345c059b5dd59c/bc761d218bd17e8dbig.png)