Өнгөрсөн ням гарагт болсон Баянзүрх дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан "Баянзүрх хайрханы хишиг" Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Нутгийн Буян групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүллээ. Шинэхэн арслангийн тод амжилтуудаас хүргэж байна.
Тэрбээр бөхийн өргөөнд гурван шатны барилдаанд таван өөр цолтой түрүүлсэн ховор амжилтын эзэн. Тодруулбал, улсын цолтой дөрөв, аймгийн цолтой нэг, сумын цолтой хоёр түрүүлсэн. Сүүлийн түрүү нь түүний арслан цол хүртсэнээс хойших анхны түрүү билээ. Улсын баяр наадамд түрүүлсэн амжилтыг дор дурдаагүй болно.
Түрүүлсэн амжилтууд
- 2025/02/09 - Баянзүрх хайрханы хишиг барилдаан
- 2024/05/30 - Архангай аймгийн Өлзийт сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан улсын цолтнуудын нэрэмжит барилдаан
- 2023/11/14 - Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан
- 2023/04/29 - Монгол улсад шинжлэх ухааны мал эмнэлэг, үржлийн алба байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан барилдаан
- 2022/05/08 - Булган аймгийн Тэшиг сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт, итгэлт, ерөөлт арслан Нямын Батчулууны нэрэмжит барилдаан
- 2019/03/15 - МУБИС-ийн нэрэмжит сумын цолтой бөхчүүдийн барилдаан
- 2019/02/01 - Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит сумын цолтой бөхчүүдийн барилдаан
Үзүүрлэсэн амжилтууд
- 2024/09/08 - Монгол улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойд зориулсан, "Нутгийн Буян" группийн нэрэмжит барилдаан
- 2024/04/21 - Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, улсын харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжавын нэрэмжит барилдаан
- 2023/03/19 - Наурызын баярт зориулсан барилдаан
- 2023/03/05 - Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан, "Дүнжингаравын аваргуудаа алдаршуулах" барилдаан
- 2022/01/15 - Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин С.Лхагвын нэрэмжит барилдаан
- 2020/07/11 - Өвөрхангай Аймгийн баяр наадам
Тэрбээр мөн долоон удаа их, есөн удаа дунд, хоёр удаа бага шөвөгт шалгарсан амжилтыг үзүүлжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)