Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2025 оны хоёрдугаар сарын олголтын хуваарийг танилцуулж байна. Тухайлбал асаргааны тэтгэмжийг энэ сарын 13, 23-ны өдөр олгох аж. Мөн нийгмийн халамжийг тэтгэврийг сарын 13, 25-нд олгох хуваарьтай байна.