Улаанбаатар хотын хэмжээнд гэр хорооллын 198 мянган өрхөөс 50 мянга гаруй өрхийг хийн түлшинд шилжүүлэх талаар яригдаж байна. Тэгвэл “Хашаандаа сайхан амьдаръя” бүлгэмийн админ Ц.Түмэнбаяр “Гэр хорооллын өрхүүдэд хийн түлшний туршлага байхгүй. Нэг шугамд гэмтэл гарахад холбогдсон бүх айл хордож, гал гарах эрсдэлтэй. Хамгийн оновчтой шийдэл бол зөвхөн дулаалга” хэмээн олон нийтийн сүлжээнд ярьж байна.
Ц.Түмэнбаяр нь нэг гэрийг 3-4 сая төгрөгөөр дулаалдаг. Гэтэл иргэн өөрөө гэрээ дулаалахад 1 сая төгрөг ч хүрдэггүй. Мөн гэр дулаалах төрийн бус байгууллагын төслүүд хамгийн ихдээ л 2 сая төгрөгөөр нэг гэрийг дулаалдаг бол иргэн Ц.Түмэнбаяр нь гэр дулаалах дундаж үнийг 2-3 дахин нугалж, гэр дулаалах нэрийн дор хувийн ашиг хонжоо олох зорилгоор “бизнес” хийдэг.
“Хашаандаа сайхан амьдаръя” бүлгэмийг үүсгэн байгуулснаас хойш гэр, байшин дулаалах төслүүдийг олон жил тасралтгүй өндөр өртгөөр хийж байна. Дэлхийн олонд оронд хийн түлшний хэрэглээг нэвтрүүлснээр агаарын бохирдлоос салж чадсан арвин туршлага, жишээ байдаг. Гэтэл зөвхөн Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хот газын хэрэглээнд шилжсэнээр дэлбэрнэ, хордоно, угаартана гэдэг боломжгүй. Зөвхөн Ц.Түмэнбаярын гэр дулаалах нэрийн дор бусдыг “шулдаг” увайгүй төсөл л газын хэрэглээнд нэвтэрснээр зогсох эрсдэлтэй болов.