Сайдын шуурхай хурал боллоо. Хуралдаанаар Засгийн газрын хуралдаанд оруулах тогтоолын төслүүдийн чанар, бүрдүүлэлт, судалгааг сайтар хангахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн хорооны дарга Б.Тулга үүрэг болголоо.
- Боомтын тухай хууль
- Боомтуудад төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэх ажлууд
- Зарим боомтуудыг 24 цагийн үйл ажиллагаатай болгох асуудал
- Боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх ерөнхий төлөвлөгөө
- Боомтын сэргэлтийн үндэсний хорооны харьяа төслүүдийн явцыг сайжруулахад холбогдох газар хэлтсийн дарга нарт хугацаатай үүрэг өглөө. Түүнчлэн бичиг хэрэгт цаасгүй харилцааг бүрэн нэвтрүүлэхийг үүрэг болголоо.
Өнөөдрийн сайдын шуурхай хуралдаанаар Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг хилийн Алтанбулаг, Боршоо, Гашуунсухайт боомтуудад ажилласан томилолтын тайлангаа танилцуулсан юм.