Британи дуучин Эд Ширан энэ амралтын өдөр Энэтхэгийн өмнөд хэсэгт хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд гарч шүтэн бишрэгчдээ амьд тоглолтоор гайхшруулсан боловч цагдаа нар удалгүй түүнийг гудамжинд дуулах зөвшөөрөлгүй байсныг тогтоожээ. Уг хотод гудамжинд дуулах, урлагийн номер үзүүлэхийн тулд холбогдох байгууллагаас зөвшөөрөл авдаг аж.
Грэммийн дөрвөн удаагийн ялагч тэрбээр Энэтхэгийн өмнөд хэсгийн Бангалор хотын гудамжаар шүтэн бишрэгчидтэйгээ уулзах үеэрээ "Shape of You" дуугаа дуулжээ. Гэвч удалгүй цагдаа нар түүний тоглолтыг зогсоож, микрофоных нь утсыг салгажээ. Энэ байдалд дуучин залуу бухимдангуй хандсан.
Орон нутгийн цагдаа нар хэлэхдээ, тэд Шираныг энэ бүсэд дуулахыг зөвшөөрөөгүй бөгөөд гудамжинд байсан нэгэн иргэн цагдаагийн лавлах утас руу залгасан байна. Ширан Энэтхэгт маш алдартай нэгэн юм. Өнгөрсөн жил Мумбайд тоглолт хийсэн. Тэрбээр Хятад, Арабын Нэгдсэн Эмират руу явахаасаа өмнө Энэтхэгт хоёр тоглолт хийхээр төлөвлөжээ.
Л.Баяр