Улсын тэргүүний Эрдэнэмандал сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан, самбо, жудо бөхийн ОУХМ, Монгол улсын начин Батаахүүгийн Ганбаатарын нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаан 2-р сарын 8-ны өдрийн 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.
Түрүү бөх найм, үзүүр бөх дөрөв, шөвгийн дөрөвт шалгарсан бөхөд тус бүр тус бүр хоёр сая төгрөг гардуулна. Мөн азтай таван үзэгч тодруулж, тус бүр 500 мянган төгрөгөөр урамшуулна.
Мөн барилдааны үеэр тус сумаас төрөн гарсан хүчит бөхчүүд болон алдартнуудад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа, урлагийн тоглолт болох бөгөөд барилдааныг Ntv телевиз шууд дамжуулан үзүүлнэ.
Уг нутгаас Улсын арслан Д.Самбуу, Улсын начин У.Магсаржав, Д.Дэмбэрэл, Л.Ренчиндорж, О.Лувсандондов, Б.Ганбаатар нарын зэрэг улсын алдар цолтой бөхчүүд төрөн гарчээ. Мөн Аймгийн арслан Ч.Эрдэнэхүү, Б.Баярхүү, Аймгийн заан Э.Мөнхбат, Аймгийн харцага Б.Алтанхуяг зэрэг хүчтэнүүд төрөн гарсан юм.
Л.Баяр
Сэтгэгдэл (6)