АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп одоо байгаа худалдааны саад бэрхшээлийг арилгахын тулд АНУ-д нэвтэрч буй бүх ган, хөнгөн цагаанд 25 хувийн импортын татвар ногдуулах тушаал гаргажээ.
Америкийн металлын хамгийн том ханган нийлүүлэгч болох Канад болон бусад улс орны зарим улс төрийн удирдагчид хариу арга хэмжээ авахыг анхааруулж байсан ч АНУ-д металл импортлох зардлыг нэмэгдүүлэх тарифууд гарч эхэллээ.
Импортоос хамааралтай АНУ-ын бизнесүүдийн хувьд уг шийдвэр нь санаа зовоох асуудал юм. Гэвч Трампын шийдвэр нь дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зорилготой аж.
Трамп “Энэ бол том гэрээ, Америкийг дахин баяжих эхлэл юм. Манай үндэстэн ган, хөнгөн цагааныг харийн нутагт бус Америкт үйлдвэрлэхийг шаарддаг" гэжээ. Шинэ тариф нь хэрэглэгчдийн хувьд үнэ өсөх эрсдэлтэй эсэхэд тэр "Эцсийн дүндээ хямд байх болно. Манай агуу үйлдвэрүүд Америкт буцаж ирэх цаг нь болсон" гэж хариулсан байна.
АНУ нь дэлхийн хамгийн том ган импортлогч бөгөөд Канад, Бразил, Мексикийг хамгийн том нийлүүлэгч юм. Өнгөрсөн жил АНУ-д импортолсон хөнгөн цагааны 50 гаруй хувийг Канад дангаараа бүрдүүлжээ. Хэрэв тарифууд хүчин төгөлдөр болбол Канад улсад хамгийн их хохирох төлөвтэй байна.
Л.Баяр