2025 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байна. Гэвч мөсний зузаан 2024 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-60 см бага байсан ба Сэлэнгэ мөрний эхээр, Эг голын нийт уртын дагууд харз гүйх үзэгдэл ажиглагдсан байна.
Нууруудын толио болон голуудын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.