Элон Маск тэргүүтэй хөрөнгө оруулагчдын консорциум ChatGPT-г бүтээгч OpenAI-ийг авахын тулд 97.4 тэрбум ам.долларыг санал болгов. Энэхүү санал нь дэлхийн хамгийн баян хүн, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын баруун гар Маск болон AI-ийн өсөлтийн төвд байгаа гарааны бизнесийн ирээдүйн төлөөх "Open AI" компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтман нарын хооронд удаан үргэлжилсэн тулааны хамгийн сүүлийн үеийн эргэлт юм.
Маскийн хариуд Алтман Маскийн сошиал медиа платформ X дээр "Үгүй ээ, баярлалаа, гэхдээ хэрэв та хүсвэл бид твиттерийг 9.74 тэрбум доллараар худалдаж авна" гэж бичжээ. OpenAI нь хиймэл оюун ухааны хэрэгслүүдийг өргөн хэрэглээнд нэвтрүүлж, энэ салбарт асар их хөрөнгө оруулсан гэж олон нийт үнэлдэг.
Маск, Алтман нар 2015 онд ашгийн бус компаний хувьд гарааны уг компанийг үүсгэн байгуулсан боловч 2018 онд Маск компаниа орхисны дараа харилцаа нь муудсан.
Алтман компанийг ашгийн төлөө болгохын тулд бүтцийн өөрчлөлт хийж байна гэж Маск үзэж байгаа нь тус компани хүн төрөлхтний тусын тулд хиймэл оюун ухааныг хөгжүүлэх үндсэн зорилгоо орхисон гэсэн үг юм. Гэхдээ OpenAI нь ашгийн төлөө компани болохын тулд хиймэл оюун ухааны шилдэг загваруудыг хөгжүүлэхэд шаардлагатай мөнгийг хуримтлуулах шаардлагатай байна.
OpenAI-ийг авах тендерийг Маскийн хиймэл оюун ухаант компани xAI болон Baron Capital Group, Valor Management зэрэг хэд хэдэн хувийн өмчийн компаниуд дэмжиж байгаа юм.
Л.Баяр