Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр эрчимтэй ажиллаж байгааг мэдэрч дунд нь яваагийн хувьд огцруулахыг дэмжихгүй.
Гэхдээ сайдын хувьд жагсагчдын шаардлагад хүндэтгэлтэй хандана. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хуулиар хүлээсэн эрхийнхээ дагуу асуудлыг дэвшүүлж байна. Энэ бол манай ардчилал, энэ бол бидний хайрлах ёстой зүйл. Байр сууриа илэрхийлж, өөрийнхөө зөв гэж бодсон зүйлийг хийгээд явж байгаа. Энэ болгоныг бид хүндэтгэх ёстой.
Харин Засгийн газрын хувь заяа гэхээс илүүтэй өргөн барьсан хууль тогтоомж дээрээ төвлөрөн өнөөдрийн байр сууриа илэрхийлж байна" гэж дурдлаа.
Сэтгэгдэл (4)