Германы Берлин хотод төвтэй "Транспэрэнси интернэшнл" олон улсын байгууллагаас 2024 оны авлигын индескийг өнөөдөр дэлхий нийтэд зарлалаа. Тус байгууллага нь авлигын индексийг гаргахдаа 13 эх сурвалжаас мэдээлэл авдаг байна. Үүний найм нь Монголын Улсын эх сурвалж байдаг аж.
Авлигын индескийг гаргахдаа дараах үзүүлэлтүүдийг шалгуур болгодог. Үүнд:
- Төрийн нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх,
- Төрийн албаны томилгоо шударга явагдаж байгаа эсэх,
- Хэсэг бүлгүүдэд зориулсан хууль батлагдаж байгаа эсэх,
- Өндөр албан тушаалтны авлигын хэргийг шийдвэрлэж байгаа байдал,
- Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт,
- Шүгэл үзээгч, сэтгүүлч, мөрдөн байцаагчийн эрх зүйл хамгаалалт зэрэг орно.
Тэгвэл манай улс гурван жил дараалан 33 оноо авсан байна. Харин эрэмбийн хувьд 2023 онд 121 дүгээрт жагсаж байсан бол энэ удаад 114 дүгээрт жагсжээ.