Австри улсын цагдаа нар бөөгийн дүрд хувирч хүмүүсийг залилан их хэмжээний мөнгө авсан эмэгтэйг баривчлах тушаал гарган эрэн сурвалжилж байна. Вена хотын ойролцоох Модлинг хот дахь эмэгтэйн гэрээс 10 сая гаруй евро буюу 8.3 сая фунт стерлингийн үнэ бүхий бэлэн мөнгө, үнэт эдлэл, алт олсон гэж цагдаа нар мэдэгдэв.
Сэжигтэн нь 44 настай Мариана нь Австрийн иргэн ажээ. Түүний 29 настай хүүг баривчилж, Винер Нойштадт хотод хорьж байна. Цагдаа нар Марианаг Австри, Герман, Швейцарийн иргэдийг залилсан байж болзошгүй гэж үзэж байна.
Цагдаа нар хэлэхдээ, Мариана хохирогчдод "ойр хамаатан нь хараагдсан, үхлийг нь урьдчилан харсан. Хараалыг таслахын тулд зориулж 730 мянган евро нэхсэн" гэжээ. Хохирогч мөнгөө олон удаагийн үйдлээр цувуулан өгсөн боловч Мариана ор сураггүй алга болжээ. Цагдаа нар бусад хохирогчдыг Австри улсын эрүүгийн мөрдөн байцаах газартай холбоо барихыг уриалав.
Л.Баяр