Хамас бүлэглэлийнхэн Изриалын тал гал зогсоох гэрээгээ зөрчсөн тул барьцаанд байгаа хүмүүсийг суллах үйл явцыг хойшлуулсан байгаагаа мэдэгдэв. Газын зурваст барьцаалагдсан гурван иргэнийг Израилд хоригдож буй Палестин хоригдлуудын оронд Бямба гарагт суллахаар болжээ. Израилын Батлан хамгаалахын сайд Исраэль Кац ХАМАС-ын мэдэгдлийг "гал зогсоох хэлэлцээрийг бүрэн зөрчсөн" гэж мэдэгдэв.
Израилын гол холбоотон АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Бямба гарагт Газад барьцаалагдсан бүх хүмүүсийг буцааж өгөхгүй бол гал зогсоох хэлэлцээрийг цуцлахыг санал болгов. "Би тэднийг бямба гаргийн 12 цаг гэхэд буцааж өгөх ёстой гэж хэлмээр байна. Би өөрийнхөө төлөө ярьж байна" гэж тэр хэлэв.
2023 оны 10-р сарын 7-нд ХАМАС-ын Израилын эсрэг дайралтын үеэр барьцаалагдсан 73, 10 жилийн өмнө барьцаалагдсан бусад гурван хүн Газын зурваст байсаар байна. Барьцаалагдсан хүмүүсийг суллахгүй бол Трамп "Газ там болно" гэж мэдэгдэв.
Кац Израилийн батлан хамгаалах хүчинд "Газад тохиолдож болох аливаа хувилбарт бэлэн байдлын дээд түвшинд бэлтгэж, ард иргэдийг хамгаалах" тушаал өгсөн гэж мэдэгдэв. Хамасын уг шийдвэр нь Д.Трампын Газын зурвасыг эзлэх, хувьдаа авах тухай мэдэгдлийн хариу гэж харж байна.
Л.Баяр