Өмнөд Солонгосын нэгэн бага сургуулийн нэгэн багш найман настай охиныг хутгалж амь насыг нь хохироосон хэрэг гарч, олон нийтийг цочирдуулаад байна. 40 гаруй насны эмэгтэй багш Дэжон хотын төвд сургуульд багшилдаг бөгөөд хэргээ хүлээсэн гэж цагдаа нар мэдэгдэв.
Охиныг даваа гаргийн орой тухайн сургуулийн барилгын хоёрдугаар давхарт хутганы шархтай байсныг олж эмнэлэгт хүргэсэн ч нас баржээ.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Санг Мок мягмар гарагт уг хэргийг мөрдөн шалгахыг тушааж, "Иймэрхүү хэрэг дахин гарахгүйн тулд шаардлагатай арга хэмжээг авахыг" эрх баригчдад уриалав.
Мягмар гарагт тус сургууль хаалгаа барьсан бөгөөд сургуулийн үүдэнд нутгийн зарим иргэд цэцэг, чихмэл хүүхэлдэй тавьж охинд хүндэтгэл үзүүлжээ.
Уг багш арванхоёрдугаар сарын 09-нд сэтгэл санааны хямралд орсон гэх шалтгаанаар зургаан сарын чөлөө хүссэн боловч эмчийн дүгнэлтээр ажиллахад тохиромжтой гэж үзсэн учир 20 хоногийн чөлөө өгчээ. Тэрбээр сурагчтай ямар ч холбоогүй гэж албаныхан мэдэгдэв.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)