Чингис бондын үлдэгдлийг экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрийн төсөлд зарцуулахаар төлөвлөсний дагуу Засгийн газраас төсөл шалгаруулах уралдаан явуулсан. Энэ талаар өнөөдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат тэргүүтэй албаныхан танилцууллаа.
Уралдааны дүн өнгөрсөн сард гарч 888 гаруй төсөл шалгараад байгаа юм. Дээрх 888 төслөө салбар, салбараар нь дөрвөн хэсэгт хувааж багцалсан байна. Сүүлийн багц төслүүтэй Ерөнхий сайд ирэх долоо хоногт танилцаж дуусаад арилжааны банкууд руу явуулах аж.
Харин арилжааны банкууд хэрэгжүүлэх боломжтой төслүүдтэй танилцуулаад Хөгжлийн банк руу шилжүүлэх юм байна. Ингээд эцсийн байдлаар хөгжлийн банк шалгаж үзээд хөрөнгө оруулалтыг нь өгөхөөр болжээ. Тодруулбал, төсөл нь шалгарсан иргэд өөрийн харилцдаг банкин дээрээ очоод төслөө дахин танилцуулах аж. Ингээд банк шалгаж үзээд хөрөнгө оруулах боломжтой төслийг нь Хөгжлийн банк руу шилжүүлэх юм байна. Эцсийн байдлаар Хөгжлийн банк санхүүжилтийг өгөх аж.
Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэржилтийн төслийн уралдаанд нийт 1154 төсөл ирсэн бөгөөд бүгдийг нь нягталж үзээд 98 төрлийн мэдээллийн сан байгуулсан байна. Үүнээс импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх төсөл хамгийн их ирсэн байна. Мөн барилгын материалын үйлдвэрлэлийн төсөл их ирсэн гэж Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат хэллээ. Хамгийн их санхүүжилт хүссэн төсөл нв барилгын материалын үйлдвэрийн төсөл байсан бол хамгийн бага хөрөнгө шаардагдах нь загасны аж ахуй эрхлэх төсөл байжээ.
Дээрх 888 төсөлд нийт дөрвөн их наяд төгрөг шаардагдах бөгөөд нэг их наядыг нь Засгийн газраас санхүүжүүлэх боломжтой байгаа аж. Харин үлдсэн гурван их наяд төгрөгийг Хөгжлийн банк арилжааны банкуудтай хамтран гаргах аж.
Хэдийгээр төслүүд арилжааны банкууд руу шилжиж байгаа ч Засгийн газраас л хяналт тавьж, зээлийн судалгааг явуулах юм байна. Одоо шигшигдэж үлдсэн 888 төслөөс зээлээ богино хугацаанд шуурхай эргэн төлөх чадвартай төслүүдэд илүү санхүүжилтийг хийнэ гэлээ. Гэхдээ дээрх төслүүд нь бусад энгийн зээлүүдийг бодвол таатай нөхцөлтэй аж. Тухайлбал зээлийн хүүгийн хэмжээ 9 хувиас дээшгүй ба урт хугацаатай байх аж. Төслийн санхүүжилтыг ирэх тавдугаар сардаа багтааж олгох юм байна.

Т.Хулан