Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт 2024 оны аравдугаар сарын 11-ны Баасан гарагт болно. Сонгуулийн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан байдаг. ТОдруулбал аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 9.3-т "Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна" гэж заажээ.