Кибер тусгаар тогтнол форумыг энэ сарын 25-нд хоёр дахь удаагаа зохион байгуулна. Харилцаа холбоо, мэдээллийн технологиос хэт хамааралтай орчин цагт кибер орон зайд улс үндэстнийхээ тусгаар тогтнолыг сахин хамгаалах шинэ сорилт тулгараад байна. Үүнд иргэн бүр ухамсарлан хичээж, хууль дүрмээ биелүүлж, дэлхийн жишигт нийцүүлэн ажиллах нь кибер тусгаар тогтнолын төлөөх үйл хэрэг болоод байгааг ЦХИХХЯ мэдээлжээ.