Сонгуулийн өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэнг танилцуулж байна. Энэ үеэр СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаа маш олон бүртгэл дээр үндэслэн явагддаг. Бүртгэл дээр дата мэдээллүүд үүсэж байдаг. Бид энэхүү дата мэдээллийг эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага байна гэж үзсэн. Цаасан хэлбэртэй байлгаад байх юм бол ач холбогдлоо алдчихна. Иймд үзэсгэлэн болгож байна.
Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс сонгуультай жилүүдэд мэдээ мэдээлэл өгөөд явдаг. Гэхдээ сонгуульгүй жилүүдэд сонгуулийн боловсролыг олгох нь зүйтэй хэмээн энэ чиглэлд ажиллаж байна.
Сонгуулийн тогтолцоог ярихаас илүү сонгуулийн зөв процесс ямар байх ёстой вэ гэдгийг ярих нь чухал. Иймд дата мэдээллүүдийг супалгааны эргэлтэд оруулж байна" гэв.
Сэтгэгдэл (3)