Энэ оны сонгуулиар 126 гишүүнтэй шинэ парламенттай болсон. Үүний ард МАН АН болон ХҮН намтай "Хамтарсан Засгийн газар" байгуулсан билээ. Улмаар Засгийн газар 2024-2028 үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө УИХ-д өргөн барьсан юм. Монгол Улсын хөгжлийг түргэтгэх 14 мега төсөл бол Засгийн газрын алсын хараа юм. Төсөв тэлсэн нь эдгээр төслийг хөдөлгөхөд түлхүү анхаарч буйтай ч холбоотой. Иймд Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталчихаад буй энэ цаг дор Засгийн газрын 14 мега төслийг танилцуулж байна. Цаашид төслийг тухай бүрээр нь дэлгэрэнгүй бичиж, цувралаар хүргэх болно.
- “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр замын төсөл
- Тавантолгойн дулааны цахилгаан станцын төсөл
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл
- Эгийн голын усан цахилгаан станцын төсөл
- Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх төсөл
- Хэрлэн-Тоонот, Орхон-Онги ус дамжуулах хоолойн төсөл
- Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын төсөл
- Монгол, Францын хамтарсан Ураны төсөл
- Нүүрс-хими, Кокс-химийн цогцолборын төсөл
- Зэс боловсруулах цогцолборын төсөл
- Гангийн цогцолборын төсөл
- Газрын тос боловсруулах цогцолборын төсөл
- Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл
- Үндэсний хиймэл дагуулын төсөл