БАРИМТ 1
"Global Finance" сэтгүүл нь 1987 онд үүсгэн байгуулагдсан, АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй бөгөөд дэлхийн 180 гаруй улсад хэвлэгддэг, санхүүгийн зах зээлийн мэдээ, мэдээллийг хүргэдэг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалж болдог.
БАРИМТ 2
"Global Finance" сэтгүүлийн хувьд “Central Banker Report Cards” тайланг 1994 оноос хойш жил бүр нийтэлж буй бөгөөд дэлхийн улсуудын Төв банкнуудын Ерөнхийлөгч нарыг хамгийн багадаа нэг жил ажилласан байх шалгуурыг тавьж, A-ээс F хүртэл үнэлгээ тавьдаг.
БАРИМТ 3
"Global Finance" сэтгүүлийн хувьд дээрх тайланг гаргахдаа Төв банкнуудыг үндсэн зорилтоо биелүүлсэн байдал, үндэсний валютын ханшийн тогтвортой байдлыг хангасан байдал, бие даасан хараат бус байдал, банк, санхүүгийн системийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтийн зорилтоо хэрхэн биелүүлж буйг авч авч үздэг.
БАРИМТ 4
"Global Finance" сэтгүүлийн мэргэжлийн шинжээч, редакторууд болон хөндлөнгийн судлаач, эдийн засагчдын үнэлгээ, санхүүгийн салбарын тоон мэдээлэлд үндэслэн тодорхой алгоритмын дагуу үнэлгээ хийдэг байна.
БАРИМТ 5
Хамгийн шилдэг 25 нь A+, A, A- ангилалд багтдаг бол хамгийн хангалтгүй ажилласан төв банкирууд F ангилалд багтдаг аж.
БАРИМТ 6
2024 оны тайланд А+ ангилалд 3, А ангилалт 7, A- ангилалд 15 Төв банкны тэргүүнийг жагсаасан.
БАРИМТ 7
Дэлхийд нэр хүндтэй "Global Finance" сэтгүүлийн “Central Banker Report Cards-2024” тайланд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн A- үнэлгээ авлаа.
БАРИМТ 8
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тус тайланд А- үнэлгээ авснаар Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлого, түүний үр дүнтэй байдал анх удаа дэлхийн 100 гаруй орноос шилдэг 25-д багтаад байна.
БАРИМТ 9
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс гадна АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэл, Европын холбооны Төв банкны тэргүүн Кристин Лагарде, Норвеги, Канад, Шведийн Төв банкны удирдлагууд тус тайланд А- үнэлгээ авсан.
БАРИМТ 10
Ковид-19 цар тахлын дараа инфляц өсөж эхлэх үед Монголбанк бодлогын хүүгээ 6 хувиас 13 хувь хүртэл өсгөсөн. Харин 2024 оны эхэн үеэс эхлэн бодлогын хүүг үе шаттай бууруулсаар 2024 оны 9 дүгээр сарын байдлаар 10 хувьд хүргээд байна.
БАРИМТ 11
2022 оны 6 дугаар сард 16.9 хувьд хүрээд байсан инфляцыг 2023 оны оны эцэс гэхэд 8.6, 2024 оны эхний хагас жилд 4.8 хувь хүртэл бууруулж чадсан нь Монголбанкны Ерөнхийлөгчийн үнэлгээ өсөхөд чухал нөлөө үзүүлжээ.
БАРИМТ 12
2023 онд Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрч, жилийн өмнөхөөс 44 хувиар өссөн.
БАРИМТ 13
2024 оны эхний улиралд гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд хэмжээнд хүрч байв.
БАРИМТ 14
2024 оны наймдугаар сарын эцсийн байдлаар гадаад валютын албан нөөц 4.7 тэрбум ам.доллартой тэнцэж байна.
БАРИМТ 15
Монголбанкны зүгээс Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтаас 2023 онд 1.5 тэрбум, 2024 онд 4.5 тэрбум нийт 6 тэрбум юанийн төлбөрийг төлснөөр гадаад өрөө 50 хувиар бууруулжээ.
БАРИМТ 16
Төгрөгийн ханш ам.долларын эсрэг 2023 онд 2.5 хувь, 2024 оны эхний 8 сарын байдлаар 3.7 хувиар чангарчээ.
БАРИМТ 17
2023 онд Засгийн газартай хамтран 800 орчим сая ам.долларын гадаад өр болон хүүгийн төлбөрийг амжилттай төлсөн.
БАРИМТ 18
Дотоодын арилжааны томоохон банкнууд 2023 онд хөрөнгийн бирж дээр IPO хийж, 500 орчим тэрбум төгрөг босголоо. Ингэснээр банкны засаглал олон улсын стандартад хүрч, ил тод, нээлттэй байдал нэмэгдэж, банкнууд олон нийтийн хяналтад орсон нь дотоодын банк, санхүүгийн салбарт түүхэн реформ болсныг мэргэжилтнүүд онцолж буй.
БАРИМТ 19
Монголбанк банкны салбарын статистик, мэдээллийг нэг шугам, загвараар хүлээн авах их өгөгдлийн системийг нэвтрүүлэв. Ингэснээр банкны салбараас хүлээн авдаг 70 гаруй тайлангийн нэгдсэн өгөгдлийг DAM (Data Acquisition Model) загвараар хүлээн авч эхэлжээ.
БАРИМТ 20
Монголбанк ийнхүү их өгөгдлийн системийг нэвтрүүлснээр олон улсын Central Banking институтээс шалгаруулдаг “Fintech Regtech Global Awards”-ын “The Pioneer Award” буюу “Түүчээлэгч” шагналыг авлаа.
БАРИМТ 21
2023 оны эцсийн байдлаар Монгол Улсын нийт төлбөр тооцооны 94 хувь нь цахимаар болон картаар хийгдэж байна.
БАРИМТ 22
Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны манлайлал дор Монгол Улс олон улсын мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллага ФАТФ-ын 40 зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлсэн Ази, Номхон далайн анхны, дэлхийн 5 дахь орон боллоо.
БАРИМТ 23
Ковид-19 цар тахлын үед буюу 2021 онд Монголын эдийн засаг 4.9 хувиар агшсан ч 2023 оны эцэс гэхэд 7.9 хувиар өссөн.
БАРИМТ 24
Эдийн засгийн өсөлт 2024 оны эхний хагас жилийн байдлаар 5.5 хувьд хүрээд байна.
Сэтгэгдэл (8)