УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Зайлшгүй эмийн жагсаалтын цаана өөрсдийнх нь эрх ашиг байна уу?
-Эрүүл мэндийн яам, Хүний эмийн зөвлөл гэх мэт шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн ард эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний бизнес, хамаарал байгаа. Үүнийг маргаашийн илтгэлүүд дээр илчилнэ. Өнөөдөр 4092 эм эмийн бүртгэлд орчихсон. Тэгсэн атлаа өвчилсөн хүмүүс нь шаардлагатай эм нь жагсаалтад ороогүй байна гэж байна. Эмийн бүртгэлтэй 4092 эм дотор юу, юу ороод байна вэ. Эмийн зөвлөл нь тойрч сууж байгаад ямар эмүүдийг оруулаад байна, өөрсдөд нь хамааралтай эмийг оруулаад байна уу. Эсвэл байгаа онохгүй байна уу. Зайлшгүй эмийн жагсаалтад шаардлагатай 520 олон улсын нэршлийн 1452 эм, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй 161 улс орны нэршилтэй 651 эм. Үүнд дүн шинжилгээ хийж үзсэн үү? Ямар үндэслэлээр зайлшгүй гэж үзсэн юм бэ? Яагаад хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулсан юм бэ.
Эрүүл мэндийн яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг: Төр эмийн худалдан авалтад оролцох нь зүйтэй гэж үзсэн
-Дэлхийн ихэнх улсууд эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтыг хувийн хэвшлийн байгууллагуудаар гүйцэтгүүлдэг. Мэдээж, зохицуулалтад төрийн байгууллагууд оролцоно. 1995 оноос хойш Монгол улс эм зүйн тусламж, эмчилгээг бүрэн хувийн хэвшилд шилжүүлсэн байдаг. Төр зохицуулалтдаа эмийн бүртгэл, шаардлаг, тусгай зөвшөөрөл, хөнгөлөлттэй эм, хяналт зэрэгт орж ирнэ. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад явж байна. Эмийн үнэ зэрэг асуудалтай холбоотойгоор төр өөрөө эмийн худалдан авалтад оролцох хэрэгтэй юм байна гэж үзээд зүйл заалтыг шинээр нэмж оруулаад байна.
М.Жаргал