Нэгдүгээр сарын 16-ны энэ өдөр 1951 онд анхлан байгуулагдсан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн үндэс суурь тавигдсаны түүхт 73 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан бид танд Төрийн шагналт, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн зохиолч, СЭТГҮҮЛЧ Ш.Гүрбазарын таны огт мэдэхгүй байж мэдэх 10 шүлгийг хүргэж байна.
Ганцхан бид далавтай өвгөний хүү
Шүлэгээ унших гэж байна чимээгүй
Галын шугаманд эрсэдсэн цэргийн
Сүүлчийн амьсгаа сонсогдож байна чимээгүй ээ
Тамсагийн зуравдугаар девиз оройн тоондоо жагсаж байна
Таны миний өвгөд залуугаараа одоо энхрий нутгаа дуулж байна чимээгүй
Хатан дөрөөн дээрээ бөхийж зүүн хацраа үнсүүлсэн хүү нь
Халхын голын тулалдаанаас халагдаж ээждээ ирсэнгүй
Сайхан дээл эмээл хазаар зэхээд
Саахалтаас бэрээн тандсан өвгөнд
Хүү чинь эрсэдсэн гэж хэлж чадаагүй ухуулагч
Хүүшлээд даачих сүүдэр дунд ганцаараа уйлж байна чимээгүй ээ
Бүлтэй бүхэн мордсон дайнтай жилүүдийн ард
Бүсээ чангалсан хүүхнүүд дээврээ ганцаараа өргөж
Ханын гурван бүслүүр таталж завдаагүй эрчүүд
Ханагар орныхоо хаяаг зоргиороо дэмжиж байна чимээгүй ээ
Насаа орхисон баатруудын ач үрс нь хүлээж байна
Намрын хүйтэн шөнө газар даарлаа гээл хүйтэн байна
Одон авья гэж байлдаагүй гучаад оны баатрууд маань
Одоо ч гэсэн та биднийг зуун зуун жил хамгаалж байна
Дэлт хүлгийнхээ нуруунаас хашгирч авчираагүй хувьсгалын
Далд жагссан он жилийг үхэл бүтээлцсэнийг санцагаая
Цэлмэг залуу насныхаа гал дөлөөр бадарч
Цэдэнжавгуайн шүлгийг сургуульд цээжилсэн хүүхэд
Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлсэн
Цэргийн тангараг болгон сэтгэлээрээ андгаалсныг бодоцгоое
Цэнхэр дурдан алчуур зүүдэнд умбан дэрвэнэ
Цэргийн хүү одоо гэртээ буцаад ирж байна
Цэцэгс зургаан сардаа хашгирч урагсан яргуй
Цэмбийн шенелээ сүвлэн халхын голоос өндийж байна
Амьсгаа даран бодох зүрхний гүн хүндэтгэлд
Ардын айрмын номхон команд сэтгэлийн сахилга мэт хэрэгтэй
Буун дуугүй зуунуудад амьдрах хувьтай бидэнд
Бутрашгүй алтан хүрээгээ нэгтэгэх жагсаал бас хэрэгтэй
Хуучин шенелийн сумны соривийг хуруугаар бөгөлсөн багачууд минь
Хувьтай цагын элгэн дээр танхилхан өссөнөө санцгаая
Болж байна гэж тайтгарсан одонтой өвгөдын ач үрс минь ээ
Бодох юм бидэнд бодох юм бидэнд байхгүй гэж үү
Ялагдаж үзээгүй Монгол ардын айрам эндрийн өмнүүр алхаж байна
Ялгуусан довгийх нь алтан манжлага итгэлтэй дэрвэж байна
Монгол улсаа төвхнүүлсэн бидний зоригт Сүхбаатар
Морин дээрээн өндийн гараа сунгаж байна чимээгүй
Хорин нэгэн оныхонд захиж хэлсэн үгээ
Хорин нэгдүгээр зууныханд дахиж сануулах гэж байна чимээгүй ээ
Ганцхан бие далавтай өвгөнийхөө шүлгээ унших гэж байна чимээгүй
Галын шугманд эрсэдсэн цэргийн
Сүүлчийн амьсгаа сонсогдож байна чимээгүй ээ
Ялагдаж үзээгүй Монгол ардын айрам эндрийн өмнүүр алхаж байна
Ялгуусан довгийх нь алтан манжлага итгэлтэй дэрвэж байна
Монгол улсаа төвхнүүлсэн бидний зоригт Сүхбаатар
Морин дээрээс өндийн гараа сунгаж байна чимээгүй
Хорин нэгэн оныхонд захиж хэлсэн үгээ
Хорин нэгдүгээр зууныханд дахиж сануулах гэж байна чимээгүй ээ
Адгаад яахав дээ
Амьдрал болдгоороо л болно
Давшлаад яахав дээ
Дандаа ийм байхгүй
Арган дээр суусан шувуу тэнгэрт дахин жиргэж
Алсаас сайхан сураг ирнэ
Үймрээд яахав дээ
Үнэн гадаа чинь ирнэ
Өнгө мөнгө хоёр өөрийгөө элээхийн цагт
Өөр юм хүмүүс боддог болно
Зүсэрсэн бороо татарч
Нороо дээл чинь эгшинэ
Зуны гурван сард цэцэг дэлгэрнэ
Хар дараад сэрэхэд ээж чинь хажууд байгаа юм шиг
Хамаг бүхэн тайван болно
Хөдөлж яваа хөсөг
Зогсож байж ачаагаа чангалдаг юм
Хүний ухаан заавал сайхныг бараадна
Ухаан ухаанаа бараадаад
Улс олон минь дэгжинэ
Эв эеэ цэгцэлж
Эх орон минь хөгжинө...
Гадаа нартай бороо орж байна
Бүүдгэр тэнгэрийн доор
Надруу асгардаг
Олон олон бодролоо би амьхандаа
Шүлэг болгон тэмдэглэдэг юм
Гэнэтхэн би яагаад ч юм өнөөдөр
Өөрийнхөө бодсон бодол
Гэгэлзсэн үнэнээ таньтай хуваалцмаар санагдлаа
Сэтгэлээ хүмүүстэй хуваалцахад буруу юу байхав дээ
Та шүлгүүдийг минь уншаад битгий шоолоорой битгий магтаарай
Харин Гүрээ зөвхөн надад үнэнээ дэлгэж байна шүү гэж бодоорой
Урлаж эвлүүлхэд дутуудаа хүцэл өчхөөс биш
Уяр ч догдолсон бодролоо дэлгэхээс ичээд ч яах билээ дээ
Гадаа нартай бороо орж байна
За ингээд би таньд шүлгээ зориулая та бид хоёр
Хоёулахнаа байгаа шүү!!!
Миний хүн санаа арван таван настай эхэлсэн юм
Уриагүй нарын хатавчинд итгэлээ сандайлан сууж
Улаахан хацартай Нурмааг ичиж нэг харуулдлаа
Хөлчүүхэн өвгөдийн нөмөрт амын зөрүү сонсон
Хүн хүний сул магнан амрагын дуу чагна лаа
Санааны амраг гэхэд нь царай аяндаа улайж
Хултай айрагны бэлтэрлүү хушуугаа хурдан дүрлээ
Намрын айрганд дүрсэн уруулын үзүүр чимчигнэнэ
Намайгаа гээд аялахаар нь ууцаар хүртэл жирвэгнэнэ Нурмаагын нүднээс ичсэн харц минь доошоо
Нугдас хийгэээд чагнасан амрагын дуу дээшээ
Ичээд байгаа хирнээ догдлон сууж хорогдмоор
Эзгүй хээр ганцаараа дуулж хүртэл үзмээр
Насаа жаахан нэмээд цэрэгт түргэн явмаар
Нар хэдийн жарагсан ч гэртээ яаралгүй харьмаар санагддаг байлаа
Тиймшүү хүн санаатай хүнсэн бага насаа хүн яасан мартаж чаддаггүй юм бэ
Ёстой л бүтээгүй бүхнийг мөрөөдөл оролдог гэдэг л энэ байхдаа
Манайх өвөгтөд байхад танайх Өлзийт булагт зуссан
Намайг сургуулиас гархад чамайг есдүгээр ангид оруулсан
Насаа нэмээд цэрэгт явхад чи үзэгдэхгүй байсан
Намайг нэг чөлөөгөөр ирхэд чи үгүйлэхгүй байсан
Бид хоёр уулзалгүй найман жил болсон
Ажилаар нэг сумандаа очход чи эзгүй байсан
Аймгаар нэг дайраад өнгөрхөд чи эмлэгт байсан
Би буцхад чи төрсөн бид хоёр уулзалгүй арваннайман жил болсон
Сайртай гараас минь чихэр авалгүй чи удсан
Санаж байгаагаа хэлж чадалгүй би алдсан
Эрхээ эз ач зээгээ дагуулаад хоёулаа өтөллөө
Энэ олон хоног бие биенээ харалгүй хоринтаванжил болчихжээ
Таанын тасалсан цэцэг минь бут болтолоо урагсан байлгүй
Тал билүүний хэлтэрхий хутга ирлээд мөлийсэн байлгүй
Холын холоос бие биерүүгээ ачыхаа тоглоомыг сарвайн
Хоёулаа зүүдэндээ ч болов айл гэр болж тоглоелдоо Хорлоо
Хонь хөтөлсөн холбооноос ижийнхээн дуудахыг чагнана
Хөтөл амссан морьтоноос эцгийгээ ирэхийг хүлээнэ
Хоргол үнэртсэн дээлийн чинь хормой дээр жаахан сууя
Хонхорхой хацрыг чинь няслаж хоёулаа ганцхан удаа наагдая л даа
Өөр хүнтэй гэрэллээ гээд чи яахав явчих
Өө энэ хорвоог чинь мэдэхгүй биш гээд би ч яахав үлдье
Бүтээгүй бүхнийг мөрөөдөл оролдог юм битгий яв л даа Хорлоо...
Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ
Хорвоод хүний л эцэг болхоороо өөр юм байна лээ
Бүрий хөл үдшээр бүүвэй аялдаг боллоо
Айдсыг нь аргадах гэж дуугаа зөөллөж
Аясахын шөнөөр үлгэр хүртэл зохиож үзсэн шүү
Туурган цаана уйлвал айсан чихэнд дуу нь чанга
Торгон дээр бүдэрлээч түгшсэн сэтгэлд эд нь хатуу
Уйлах инээх хоёрт нь санаа зөөлөрч
Унаган сэвлэгий нь үнсэхэд самсаа нялхармаар
Жамыг дагаад өснө гэж бодхоос
Жаахан бүлээрхвэл зовлон санах нь илүү
Заяа түшээд ториноно гэж бодхоос
Жаргалд эргэлзсэн нулимсанд нь уйдах нь илүү
Үртэй хүний сэтгэл гэдэг
Үүрд шувуухай тэнгэрт бүдрэх вий гэж эмээдэг юм байна лээ
Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ
Хорвоод хүний эцэг болхоороо өөр юм байна лээ
Амь хайр хоёр шингсэн үрийнхээ тухай залбирч
Аав ээж хоёрынхоо өмнө би мөргөлчин боллоо...
Дэврүүхэн бага насны сониуч гэнэхэн ухаанд
Дэлгэрмаа эгчийг хайрлах сэтгэл багтдаг байсан
Дэнжийн ногоо тасдаж хөл нүцгэн дэгдсэн
Дэнгийн эрвээхэй шиг насний минь
Дан цамцтай мөрөөдөл
Өглөө үдшийн сэрүүнд үнээ эвлэгэж суухад нь
Өөрөө ч дийлэлгүй гудчуулан тугал татаж зогсохдоо
Долгор ажаагын аргалыг түүх дуртай байдаг шиг
Домбон цагаан ёотон горьдож зогсдоггүй байсаан
Ийм л эгчтэй болохсон гэж үе үехэн санааширхад
Эвэлж гүйцсэн үнээний туаглыг татхаа мартдагсан
Сайхан зантай эгчийнхээ дэргэд нь байхийг мөрөөсхөд
Саалийн жар үнээ цөөхөн юмшиг чамлагддагсаан
Агтлах тугалын хэчнээн гуд татуулан сөгжиж
Арав хүрээгүй нас минь тугалын тамиргүй хэрнээ
Ардаг морин дээр хөндөлсөн саахалтын ганган санзайгаас
Алаг нүдэн эгчийгээ хармалхийн тэнхээтэй явсан
Энгэр дэлэгсэн эцгийнхээ элгэнд наалдан сууж
Эрлийн хүний ярьсан үлгэр сонсон хөгжихөд
Туурга нэвт уяатай гэрэлт төгс хат нь
Тулган дундаа үзэхшиг манай хотыхон баясахад
Зүйл зүйлийн юмыг зүүдэн дотроо амьлуулж
Зөн бэлэгтэй үлгэрийн баатар нь болдог хэрнээ
Гэр нэвт гэгээтэй ч Дэлгэр эгчийг минь гүйцэхгүй гэж
Гэрэлт төгс хатныг үлгэрийх гэлтгүй голдогсоон
Дэлгэр хэтийн наадамчид хөтөл даван одход
Дэмий л би хойноос нь санаа алдаж зогсож
Эмнэгийн булгианд хазайдаггүй ханхар эр болчихоод
Эгчийг дагуулан тэгээд наадамд явмаар бодогддогсоон
Эндээс явахдаа өмссөн хүрэн торгон дээл нь
Эмээлийн бүрэг нугларч хормой нь жоохон үрчийсэн
Замын сайвар борлогонд хонлой даван хөлөрч
Задгай гүйдэлд алхаандаа толгой хаялан дүүхэлцсээр
Холбоон дээр байсан ижийтэй минь үдэлж
Хорлоо эгчтэй хоёулаа уяан дээр ирээд буухад нь
Гурав хоноод ирсэн ч аянд явсан юм шиг санаж
Ганган санзаатай хамт ирээгүйд нь баяралдагсаан
Аавынхаа өврөөс гараагүй хонгорхон бага насандаа
Айлынхаа хөөрхөн эгчид битүү санааширч явсан минь
Дэгэж дэрэвсэн насандаа сайхны хажууд эрэгцэж
Дэндүү уяханы өмнө хүншиг гуньж эхэлсэнийх юм болов уу
Дэврүүхэн бага насны сониуч гэнэхэн ухаанд
Дэлгэрмаа эгчийг хайрлах сэтгэл багтдаг байсан юм...
Та миний тэмдэглэлийн дэвтэрийн чимээг сонсож байгаа байх
Энэ олон жил хичнээн ч их хайрын шүлэг бичив дээ
Ханьдаа байтугай үрдээ нууж явдаг тэмдэглэлийн дэвтэрээ таньд үзүүлж
Олон янзын хайр сэтгэлийн шүлгээсээ танд дуулгая
Бодлын шалтаг миний хайртай тэднийх минь
Борооноор хоёр дээвэр норох айл зэргэлдээ
Үдшээр хөөрөлдөх ярианд нь туурга мэт ойрхон ч
Үе үенийх нь дэрнээн дэргэд жаргалтай ч
Үрээ энхрийлж ханиа аргадахын сонсоод
Үүрстэл санаа алдахад нүүгээд явчихшиг
Хар торгон хамжаарыг чинь боржгонд харлаа Хандармаа
Үзтэл хөөрхөн царайг чинь үзэмчинд үзлээ Хандармаа
Ангир цагаан цээжийг чинь эр болохдоо тэвэрлээ Хандармаа
Ардын дуу гэж бодоод хэсэгтээ мартлаа Хандармаа
Хандармаа ханиасаа нуусан харцны минь жаргал нь юм билээ Хандармаа
Үрдээн ч яриагүй үнэний зовлон нь юм байна лээ хандармаа
Явах мөчөөр дөхөхөд ярилцах маань улам цөөрч
Хөөрхөн цээжинд чинь цохилох зүрхний чимээ л харин
Хэлж амжаагүй үг бүхний аминд халуун гэрч мэт
Үдэхдээ үххийн хэртэй цовхчих зүрхний чинь чимээнээс
Надад хайртайг чинь наслахын хэртэйд үнэн байгаад би итгэж байна
Яалтай ч билээдээ миний нууцхан хайр минь
Салхи салхиндаа туньсан цэцэгс хүртэл буруутай
Санаад л байхаа мэдсэн бол сэтгэл минь хүртэл буруутай
Буцаад ирдэг шувууд нь нуураа орихсон нь буруутай
Бодоод байхаа мэдсэн бол өөрөө өөртөө би буруутай
Шивэрч л байг бороо юм чинь
Сэмэрчил байг сэтгэл юм чинь
Учирсан хань минийх байх юм шиг эндүүрч
Яасан их харамлана вэ би хайраа
Явдаа чи минь явдаа чи минь
Чи ямар гунигтай байх ёстой гэж үү
Жаргалынхаа дундаас чи минь иргэж битгий хар
Заяа заяаныхаа жамыг л дагаядаа хоёулаа
Гунихдаа уншдаг эссэний шүлэг дутлаа
Гуравхан хоноод ирэх гэрийнхэн минь удлаа
Дуулж хүртэл үзлээ ая нэг л дутлаа
Дурсаж хүртэл бодлоо хэлсэн нэг л хутлаа
Салхинд нь сэмэрдэг сэтгэлтэйг минь
Тэнгэр нь яаж үгүйшихэвдээ
Санахдаа гуньдаг хайртайг минь
Тэр минь яаж мэдхэвдээ
Ханьдаа ч яриагүй үнэнээ чамд хэлсэн
Хэлсэн үнэнээр минь чи намайг чөдрөлсөн
Чөдөртэй санаанд чинь чөтгөр догонцохдоо
Чөтгөрт итгэсэн өөрийгөө зэмэлсэн
Чамайгаа би чинь хаашаа ч явуулмааргүй санагдан хорогдоод байна
Хажууд эрхэлсэн сайхан инээдийг чинь
Хаанаас ч ахин сонсохгүй юм шиг санагдаад байна
Хойд уулын солонго урд хөндийн салхи нь
Хүний л юм шиг бодогдон бодогдоод горьгүйнээ
Бороотой шөнийн гудамжаар чамруугаа яаран алхахдаа би дуртай
Болор мөнгөн дуслаар нь сормуусаа үнсүүлэн эрхлэхдээ би жаргалтай
Одоохон одоохон чамтайгаа уулзана гэхээр очих газрын холыг яана
Бие биедээ тэмүүлэн очтол борооны чимээ зогсвол яана
Шөнөөр шивэрсэн бороо үүрээр татрах болвуу
Чиний манасан зүүдэнд саран төрүүлж гийх болвуу
Орой бүүдийсэн тэнгэр нь үдшээр цэлмэх болвуу
Очоод үнсэхээр чамтайгаа өглөө хурдан учрахсан
Баруун баруунаас саатан жаргах нарны цоохор гуниг сарниж
Бадаг санаанд минь өөрөө шивэрсэн бодлын бороо ороосой
Үг үнсэлт хоёрын халууныг санаа ч
Уул үүл хоёрын ижилсдэгийг санаач
Энэ л хайр чамгүй байвал
Хорин хавар эзгүйр нь
Догдлон байж үнссэн уруулд минь чи итгэхгүй юм
Долоон уулын цас ханзрана шүү дээ хонгор минь
Сартай шөнө чамтайгаа чингэлэг дээр унтахсан
Унтчихсан юмшиг чимээгүйхэн дугжрахсан
Дугжрах амьсгааг чинь аргадан амьсгалсанаа
Дуугүйхэн эргээд хархад
Гэзгийг чинь элбэхсээн
Үрийнхээ нэрийг марттал уймарсан эхийг ч гэсэн
Өвөр цөмлөж учирсан анхны хүнээ санадаг л юмдаа...
Яруу найрагч хүн
Тэмдэглэлийн дэвтэрээ хэн нэгэнд үзүүлэхээс илүү хүндэтгэл гэж байдаггүй
Тэгвэл би одоо таньд өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэрээс бодрол таталбараа уншиж сонсгоё
Найман сарын бороонд навч уйдна
Уйдахдаа урдын мөчрөө дарна
Дарлаа дарлаа гээд гудайх нь юу байхав дээ
Дараах хаврыг үзэхгүйдээ л гундана
Яах аргагүй өтөлж байна аа гэдэгээ
Намар л их мэдэх юмдаа Найр найрын үнэрт өвгөн шувуу
Өвгөн шувууг сонсоход тэнгэрт харуулдана
Харуулдсан тэнгэрийн чандаас хазаарын тоногшиг
Долоон бурхан шаргина
Жаргалтай найрыг холоос сонсох сайхан байдаг юм
Миний өмнүүр салхи хөврөнө
Хөөрсөн аашинд нь хамхуул хэлмэгдэнэ
Хэлмэгдсэн хамхуулд хөшөө босгохгүй
Хээрийн салхи наранд цаазлуулна
Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэж үнэн шүү
Ширмэн тогоогоо хаваржаанд мартчихаж
Мартсан биш бэр нь завшлаа
Завших завшихдаа бүр зуны гурван сар бүрхээрийн гандтал салхилжээ
Болж өгвөл ойрхоноос эхнэр авмааргүй юм байгаа юм
Илүү гэрийн халтар ханыг
Том хөхүүр дарна
Дарагдсан ханын толгой
Шийрээ тийрнэ
Тийрсэн хөх бургас хүн байсан бол
Тамгын найран дээр гүүнд агсарна даа
Жаргалыг ойрхоноос цуглуулсан хүн
Ардын дууг амарчилж аялдаг юм шиг санагддаг
Тэвчэж чадаагүйдээ л би тэнэг
Тэнэглэснээ мэдээд өөртөө элсэн
Элж байгаагаа мэддэгсэн байсан
Ингэж дотроосоо амархан өтлөх ч байсан уу үгүй ч үү яаж мэдэх билээ
Өөр өөрийгөө өрөвдөөд уйлж байгаа хүнийг аргадах үг олддоггүй юм
Хар чийгэнд мөнгөн баавар харлана
Харласан хазаар норсон чөдөртэй ижилхэн
Ижилхэн хар харын дундаас их цагаан гэгээг морин дэл дээгүүрээ эрнэ
Би ганцаардахдаа чөтгөрийг хүртэл хань татдаг юм
Дуу алдан жингэнэсээр хөршийн хонх
Хонхны гуйлтаар хаалга онгойсонгүй
Онгоохгүй хаалганы хатавчыг сахин
Оройтсон хүргэн нь гэгээнээс ичихдээ гэртээ харьчихлаа
Нэг л өглөө ханьдаа байтугай бурханд ч гологдох өдөр гарна даа
Үүр цүүрээр охин минь яргаллаа
Яргалах ч юу байхавдээ хар дарлаа
Хар дархад нь хазаарын амгай үнэрлүүллээ
Хаана яваа юм бол миний аавын адуу
Би аавынхаа бүсийг дэрлэж
Ээжийнхээ өвөрт эрхэлж байхдаа мангасыг хүлээдэгсэн
Хорвоо гэж эрээвэр хураавар бодролууд
Намайг цас мэт дарахыг нь яана гээч
Миний бодрол...
Яасан, гуниглаад л байна уу чи
Наашаа суу
Сэтгэл эмзэглэн гуниж явах үедээ хүн
Сэргэлэн золбоотой бай гэж өөртөө хэлж чаддаггүй юм
Ийм цагт сайн хүн олон л доо
Инээхээ мартсан юм шиг царайдаа хайр өвөрлөсөн хүн зөндөөн л дөө
Гэхдээ
Буруугүй хүнд бодол зөөлрөн уярч суулаа ч
Бусдын үрд дурлаж болдоггүй шиг хэцүү байдаг юм
Шалтгаангүй хэн нэгэн чамайг аргадвал
Шаналал чинь зовлон болж хувирдаг юм
Өрөвдүүлэх чинь аргадуулахаас хэцүү
Өөртөө гомдох чинь улам ихэснэ гээч
Зүрх хөндүүрлэтэл гомдоосон хэн нэгэн нь
Зөрөөд өнгөрөх агшнаа ч болов уярч харахад
Ээждээ айлгасан хүүхэд шиг дотроо жаахан уйлчихаад
Эргээд цаашаа алхахдаа өөрийгөө харин шоолдог юм даа
Тайтгараач
Алдаа гэдэг чинь
Зөвийгөө олтол төөрөлддөг
Зөөлөн буруу хойно
Анд минь чинийхээ хазгай гишгэсний тоог
Би мөшгөхгүй
Үгний түрүүч бүлээн байна гээд ерөөл биш
Зүсний үзэгдэх сайхан гээд санаа биш
Тэнэж хэлсэн үгэндээ тэнэг алдаршдаг юм
Тэмцэж яваад ялахдаа ялтан болох ч байдаг юм
Үг дагаж үнэнд хүрнэ гэдэг чинь
Үүл дагаж газар баримжаалахтай адил
Хүн дуурайж сайн явна гэдэг
Хүйтэн чулууг булганд нь эндүүрэхтэй ижил
Бод л доо чи
Жаргадаг газраас нь мандааж бод
Жаргалтай хүнийг зовлонтойд бод
Зуны цэцгийг өвөл ургуулж бод
Зурамны нүхэнд үнэг багтааж бод
Алдаа гэдэг чинь
Зөвийгөө олтол төөрөлддөг
Зөөлөн буруу хойно
Анд минь чинийхээ хазгай гишгэсний тоог
Би мөшгөхгүй
Бод л доо найзаа, бодооч
Нарны саам амсах заяа минь хаяагүй цагт
Намайг гудайхыг бурхан ч үзэхгүй гэж бодооч...
Хань минь ээ чи арай
Хорвоод байхгүй чин журамтныг дэргэдээн дагуулсандаа
Хорин жилийн амьдрал заяа хазайгаагүй явна гэж боддог юм биш биз дээ
Үгүй дээ хайрт минь
Үнэнчийн алдрыг чамаас хүртэх гэж
Үнэнийг нуугаад би яах юм бэ? Үнэнээ гэвэл би
Нүд бүдрээсэн орчлонгийн сайханыг зөрүү харж байгаагүй
Нүүрээн сэтгэл гэж боддог хүүхнүүдийг зүхэж байгаагүй
Гуйж учраагүй төрх ааш шиг олон учрал
Туулж өнгөрөх насанд минь олон л байх юм байна ш дээ хань минь ээ
Хань минь ээ чи арай
Хорвоод байхгүй чин журатныг дэргэдээн дагуулсандаа
Хорин жилийн амьдрал заяа хазайгаагүй явна гэж боддог юм биш биз дээ...
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)