Одоогоос 57 жилийн өмнө 1966 онд томоохон үер болж, Үйлдвэр комбинат усанд автаж, цахилгаан станцуудын үйл ажиллагаа зогсоход хүрч байсан гэж хууччуул ярьдаг. Энэ түүх үнэн, баримт болон үлдсэн гэрэ зургууд ч бий. Тухайн жилийн долдугаар сарын 11-нд Туул гол үерлэж, хотын төв болон голын хоорондох бүх хөндийгөөр ус бялхаж, Үйлдвэр комбинат, 120 мянгат нэлэнхүйдээ усанд автаж байжээ. Үерийн улмаас 2000 гаруй хүүхэд, том хүн ор сураггүй алга болсон гэдэг. Энэхүү үерийн дараа Сэлбэ голын түвшинг багасгаж, далан барьсан нь 1982 оны үеийг үүсэх нөхцлийг бүрдүүлсэн байна. 1982 оны намар Улаанбаатар хотын Толгойт, Чингэлтэй, Хайлааст, Дарь-Эх, Дамбадаржаа орчимд буусан үерээр нийт 187 хүний амь эрсдэж, улсад 13.9 сая төгрөгийн хохирол учирсан түүхтэй.
Тэгвэл тэр түүхэн өдөр дахин давтагдаж буй мэт усан бороо, суунаг манан дунд Улаанбаатар хот Усанбаатар нэрээ зүүсэн шиг бодогдоно. Ус зайлуулах шугам гэхийн оронд хот дундуураа усан тээвэртэй болно гээд л мааз, ёж нь мэдэгдэхгүй хачин зүйл ярьдаг хотын даргатай улс шүү дээ бид чинь. Одоо тэгээд яах вэ. Завь авах уу, машин авах уу? та минь ээ. Энэ олон жилийн хугацаанд нийслэлд барилга л орширсон уу гэхээс үерийн ус зайлуулах шугам тавигдсан билүү. Түүхэн зураглал өнөөдөр ч давтагдаж буйг харцгаа...
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)