ЭШЛЭЛ 1
2022 оны улсын төсөв эрүүл мэндийн салбарт сүүлийн 12 жилийн хугацааны нийт хөрөнгө оруулалттай тэнцэхүйц хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэсэн байна.
ЭШЛЭЛ 2
Өнгөрсөн оны төсвийн төслийг боловсруулж байсан цар тахлын цаг үед Монгол Улсын эдийн засаг -5.3 хувиар унасан байсан бол энэ оны эцэс гэхэд гурван хувийн өсөлттэй гарах төлөвтэй байна.
ЭШЛЭЛ 3
2022 оны улсын төсөв цар тахлын хүндрэлийг даван туулахад зориулагдсан бол өнөөдөр өргөн барьж буй 2023 оны улсын төсвийн төсөл эдийн засгийг тогтворжуулж, макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ зориулагдлаа.
ЭШЛЭЛ 4
2023 оны улсын төсөв энэхүү өргөн баригдсан хувилбараар батлагдвал эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляц нэг оронтой тоонд хүрч буурч, экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буурч, валютын ханш тогтворжиж чадна гэдэгт Засгийн газар бүрэн итгэлтэй байна.
ЭШЛЭЛ 5
Макро эдийн засгийн тэнцвэр хангагдсанаар хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжирч, иргэдийн орлого бодитоор өсөх суурь нөхцөл бүрдэнэ.
ЭШЛЭЛ 6
2023 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх Оюу Толгойн Гүний уурхай ашиглалтад орж, Боомтын сэргэлтийн хүрээнд экспортын шинэ төмөр замын гарцууд бүрэн хүчин чадлаараа тээвэрлэлтээ эхлүүлснээр Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум ам.долларын босгыг давна гэж тооцоолж байна.
ЭШЛЭЛ 7
Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд ган, зэс, алтны үйлдвэржилтийг дэмжих бодлого явуулж, аж үйлдвэрийн боловсруулалтыг нэг шатаар ахиулж, нэмүү өртөг шингээх зорилт тавьж байна.
ЭШЛЭЛ 8
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлуудыг 2023 оны төсвийн жилд багтаж эхлүүлнэ.
ЭШЛЭЛ 9
Амгалан Дулааны цахилгаан станц, Эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан ашиглалтад орно.
ЭШЛЭЛ 10
Төрийн банкийг олон нийтийн хяналтад оруулах ажил амжилттай хэрэгжүүлсэн бол Хөрөнгийн биржийг олон улсын жишигт нийцсэн нээлттэй компани болгох ажлыг ирэх жилийн төсвийн жилд багтаан зохион байгуулна.
ЭШЛЭЛ 11
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулагдсанаар борлуулалт ил тод, нээлттэй болж, ашигт малтмал дагасан далд эдийн засаг, авилгын асуудал бүрэн цэгцэрнэ.
ЭШЛЭЛ 12
Төрийн жинхэнэ албан хаагчийн цалингийн 160 гаруй салангид шатлалыг 20 болгон бууруулж, олон улсын жишигт нийцүүлнэ.
ЭШЛЭЛ 13
Цаашид шинээр санхүүжүүлэх төслүүдийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж, Эдийн засгийн хөгжлийн яам нэгдсэн байдлаар төлөвлөж, Сангийн яам санхүүжүүлдэг тогтолцооны реформ руу шилжинэ.
ЭШЛЭЛ 14
Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байна. Аялал жуулчлалын стандартыг эрс шинэчлэх ажлыг хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран зохион байгуулах болно.
ЭШЛЭЛ 15
2023 оны төсвийн жилд багтаж, нийтийн тээврийг сайжруулах цогц арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүд Та бүхнийг идэвхтэй оролцож дэмжинэ гэдэгт итгэж байна. Иргэд, олон нийт, аж ахуйн нэгжүүдийг ч энэ асуудалд анхаарлаа хандуулж, хамтран ажиллахыг уриалж байна.
ЭШЛЭЛ 16
2023 оны улсын төсөвт Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалтын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр тусгалаа.
ЭШЛЭЛ 17
Орон нутгийн хөгжлийн бодлогыг дэмжих зорилтын хүрээнд орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувьд хүргэхээр тусгав.
ЭШЛЭЛ 18
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймгаас Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлж, бусад нь улсын төсвөөс татаас авч байна. Цаашид аймаг бүр төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг Засгийн газар бодлогоор дэмжих болно.
ЭШЛЭЛ 19
2023 оны төсөв бол олон жил яригдсан Төсвийн реформын чухал эхлэл цэг юм. Төсөв хэрэгжсэнээр өмнө нь эхлүүлсэн нийт төслийн 86 хувийг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулна.
ЭШЛЭЛ 20
Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжсэнээр энэ жилийн төсөвт оны эцэс гэхэд 200 тэрбум төгрөг хэмнэгдэх бол ирэх 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтын болон урсгал зардал Төрийн хэмнэлтийн тухай хууль болон Цахим шилжилтийн хүрээнд нэг их наяд төгрөгөөр хэмнэгдэх тооцоолол гарч байна.
ЭШЛЭЛ 21
Ирэх 2023 оны төсвийн жил төрийн бүтээмжийг сайжруулахын тулд Цахим шилжилтийн ажлыг улам эрчимжүүлнэ. Цахим гарын үсгийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлж, төрийн үйлчилгээний “И Монгол” цонхоор дамжин цахим шуудангаар төр иргэдтэйгээ шууд харилцдаг болно.
ЭШЛЭЛ 22
2022 оны төсөв Дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол 2023 оны төсвийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувь буюу 1.5 их наяд төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, 833.5 тэрбум төгрөгөөр алдагдлыг бууруулж, өргөн барьж байна.
ЭШЛЭЛ 23
Сүүлийн хагас жилийн хугацаанд Хөгжлийн банкинд үүссэн эргэн төлөгдөөгүй зээлээс 766.5 тэрбум төгрөгийг эргэн төлүүлээд байна. Ц Сүүлийн хагас жилийн хугацаанд Хөгжлийн банкинд үүссэн эргэн төлөгдөөгүй зээлээс 766.5 тэрбум төгрөгийг эргэн төлүүлээд байна. Ингэснээр 2013 онд гаргасан “Самурай” бондын 30 тэрбум иен буюу 200 орчим сая ам.долларын өрийг Хөгжлийн банк бие даан төлөх боломж бүрдэж байна.
ЭШЛЭЛ 24
Товчоор дүгнэж хэлэхэд, 2023 оны төсөв эдийн засгийг тогтворжуулж, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх төсөв байх учиртай.
Сэтгэгдэл (9)