БАРИМТ 1
Гэгээн Христофер ба Невисийн Холбоо нь 261 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Америк тивийн Индийн арлуудын баруун захад байрладаг арлын орон. Тус улс Хамтын Нөхөрлөлийн орнуудын нэг тул хоёрдугар Элизабет Сент-Китс ба Невис улсын хатан хааны албыг хашдаг.
БАРИМТ 2
Сент-Китс ба Невис улсын хүн амын нийт тоо 2021 оны байдлаар 47604 байсан бөгөөд тэдний 93 хувийг Африк гаралтай хүмүүс бүрдүүлдэг бол үлдсэн багахан хэсэг нь Европ, Энэтхэг болон олон үндэстний цус холилдсон хүмүүсээс тогтдог. Харин шашны хувьд тус улсын нийт иргэдийн 88 хувь нь христийн шашныг шүтдэг.
БАРИМТ 3
Уг улс нь хүн ам болон газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн бөмбөрцгийн баруун хагасын хамгийн жижиг орон бөгөөд дэлхийн хамгийн жижиг тусгаар тогтносон холбооны орон юм. Мөн Сент-Китс ба Невис улс бол Карибын тэнгис дэх цор ганц тусгаар тогтносон холбооны улс.
БАРИМТ 4
Сент-Китс ба Невис улс нь Сент Китс болон Невис гэх үндсэн хоёр арлаас тогтдог. Сент Китс арал нь Невис арлаас хэмжээгээрээ том бөгөөд тус арал дээр нийслэл хот Бастер нь байрладаг. Уг арлууд хоорондоо дөнгөж 2 километрийн зайтай байрладаг ба ихэнх хүмүүс Сынэт-Китс ба Невис улс руу Сент Китс арлаар дамжин нэвтэрдэг.
БАРИМТ 5
Сент-Китс ба Невис улсын газар нутаг дээр манай эриний өмнөх 2,900 онд хүн төрөлхтөн хамгийн анх удаа суурьшсан. Сибони хүмүүс тус арлууд дээр анх амьдардаг байсан бол манай эриний 500-600 оны хооронд Аравак индианчууд болон Тайно хүмүүс Сент Китс болон Невис арлууд руу ирцгээсэн.
БАРИМТ 6
Сент-Китс ба Невис улс дээр хөл тавьсан анхны Европ хүн бол Америк тивийг анх нээсэн хүндэт эрхэм болох Христофер Колумб. Тэрээр 1493 онд Сент Китс арал дээр очиж уг арлыг одоогийнх нь нэрээр нэрлэсэн. Хүн амын хувиар Сент-Китс ба Невис бол дэлхийн найм дахь жижиг орон.
БАРИМТ 7
Сент-Китс болон Невис бол Европын орнуудад колоничлогдсон Карибын тэнгисийн хамгийн анхны арлуудын нэг. Британи болон Францын колони байсан уг арлууд 1983 онд тусгаар тогтнолоо зарлаж бүрэн эрхт улс болсон. Бритничууд Сент Китс арлыг 1623 онд, 1783 онд Невис арлуудыг тус тус колоничилсон.
БАРИМТ 8
Сент-Китс ба Невис улсад дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн нэг газар бий. Уг газар нь Бримстөүн Хилл Фортресс үндэсний парк бөгөөд уг газрын бүтээн байгуулалт нь 17-18-аар зууны үед британичууд гараар Африк боолуудыг хяналтдаа байлгах зорилгоор хийгдсэн.
БАРИМТ 9
Сент-Китс ба Невис улсад боолчлол 1834 онд халагдсан. Тус цагаас өмнө Сент Китс болон Невис арлууд руу олон мянган Африк боолууд зөөвөрлөгдөж тамхи болон элсэн чихрийн тариалангийн талбай дээр хөдөлмөр эрхэлдэг байсан. Мөн одоогийн хүн амынх нь ихэнх хэсгийг тэдгээр Африк гаралтай хүмүүсийн үр удам бүрдүүлдэг.
БАРИМТ 10
1998 онд Невис арал тусдаа гарч, тусгаар тогтнох үйл хэргийг эхлүүлсэн. Сент Китс арлаас салан, тусгаар тогтнолоо зарлахын тулд Невис арлын хүн амын гуравны хоёр нь санал хураалтаар зөвшөөрөх ёстой байсан. Гэвч Невис арлын ихэнх иргэд тусгаар тогтнолоо зарлахаас татгалзсан тул уг арал Сент Китс аралтай нэг улс хэвээр үлдсэн.
БАРИМТ 11
Сент Китс арлын оршин суугчдыг киттичүүд гэдэг бол Невис арлын оршин суугчдыг невисчүүд хэмээн нэрлэдэг. Сент Китс болон Невис арлууд хоёул галт уулын арлууд бөгөөд халуун орны ургамал ургасан өндөр уулстай таамаглахад бэрх геологийн түүхтэй арлууд.
БАРИМТ 12
Сент-Китс ба Невис улс нь дэлхийн хамгийн өндөр хувьтай хүн амины хэрэг бүртгэгддэг орнуудын нэг. Тус улсад нас барж буй 100000 хүн тутмын 34 нь бусдын гарт амь насаа алдсан байдаг гэх судалгаа байдаг. Гэхдээ уг 34 хүний амийг хөнөөсөн хүмүүс гэмт хэргээ санаатайгаар үйлдсэн байдаг.
БАРИМТ 13
Сент Китс болон Невис арлуудыг галт уулын арлууд гэх тухай өмнө нь хэлсэн. Сент Китс арлын хамгийн өндөрлөг цэг нь Лиамуйга гэх унтаа галт уулсын 1156 метрийн өндөрт оршдог орой нь бол Невис арлын хамгийн өндөрлөг цэг нь 985 метрийн өндөрт орших төв Невис цэг юм. Учир нь Невис арал бол тэр чигтээ унтаа галт уулаас бүрддэг.
БАРИМТ 14
Сент-Китс ба Невис улсын үндэсний бэлгэдэл болсон шувуу бол бор хотон. Мөн тус улсад хамгийн алдартай хоолыг “Усан ямаа” гэдэг. Ямааны мах болон хүзүүний ясыг нь ашиглан өтгөн шөл болох стьюг хийдэг. Хэрэв та ямааны мах идэж чаддаггүй бол Сент-Китс ба Невис улс таны ходоодонд тийм ч эерэг дурсамж үлдээхгүй байх.
БАРИМТ 15
Сент-Китс ба Невис улсад Роберт Л.Брэдшоу гэх нисэх онгоцны буудал байдаг. Тус улсыг зорьсон ихэнх жуулчид уг нисэх онгоцын буудлаар дамжин Сент-китс ба Невис улс руу ордог. Уг онгоцны буудал Сент Китс арал дээр байрладаг тул ихэнх жуулчид 45 минутын турш хөлөг онгоцоор аялан Невис арал дээр хүрцгээдэг.
БАРИМТ 16
Сент Китс арлаар аялахыг хүсэж буй хүмүүст зориулсан тодорхой нэг маршрут байдаг. 29 километр урттай хурдны зам болон нэмэлт 20 километр урттай замаар буюу нийт 49 километр урт замыг туулахад Сент Китс аралтай бүрэн танилцах боломжтой. Уг аялалыг дуусгахад ойролцоогоор гурван цаг шаардагддаг.
БАРИМТ 17
Жил бүр Сент-Китс ба Невис улсад “Суваг хөндлөн сэлэх” гэх нэртэй нэгэн өвөрмөц үйл ажиллагаа зохион байгуулагддаг. Уг үйл үйл ажиллагааны үеэр 200 гаруй хүмүүс Сент Китс арлаас Невис арал руу 4 километр замыг сэлж туулдаг. Тамирчдаас гадна сонирхогчид олноороо оролцдог тул уг өдөр Сент-Китс ба Невис улсын аврагч байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана.
БАРИМТ 18
Сент-Китс ба Невис улсын эдийн засаг өнгөрсөн цагт элсэн чихэр болон тамхины тариалангуудын нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгддөг байсан. Харин 2005 онд тус улс элсэн чихрийн тариалангийн талбаруудынхаа үйл ажиллагааг зогсоосон. Улмаар Сент-Китс ба Невис улсын голлох салбар нь аялал жуулчлал болж хувирсан.
БАРИМТ 19
Сент-Китс ба Невис улсад хамгийн алдартай спортууд бол хөлбөмбөг болон крикет. Сент-Китс ба Невис улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг дэлхийн чансааны 141-ээр байранд эрэмбэлэгддэг ба одоог хүртэл тив дэлхийн томоохон тэмцээнүүдэд оролцож байгаагүй.
БАРИМТ 20
Сент-Китс ба Невис улсын төрийн далбаа ногоон, улаан, хар, шар, цагаан гэх өнгөнүүдээс бүрддэг. Ногоон өнгө нь тус улсын үржил шимтэй байгалийг, улаан өнгө нь колоничлолын эсрэг тэмцсэн хүнд хэцүү цаг үеийг, хар өнгө нь Африк гаралтай хүмүүсийг, шар өнгө нь наарыг, цагаан өнгийн однууд нь Сент Китс болон Невис арлуудын итгэл найдвар болон эрх чөлөөг бэлгэддэг.
БАРИМТ 21
Та Сент-Китс ба Невис улсад тодорхой хэмжээний газар худалдаж авах, их хэмжээний хандив өргөх гэх мэт тус улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм бол Сент-Китс ба Невис улсын иргэншлийг төвөггүй эзэмших боломжтой. Гэхдээ та тус улсын иргэн болохын тулд ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүйгээс гадна эрүүл чийрэг нэгэн байх хэрэгтэй.
БАРИМТ 22
Сент-Китс ба Невис улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 74-ээр байранд жагсдаг. Тус улсын иргэд ойролцоогоор 71 жил амьдардаг ба тэдний дундаж IQ бол 67. Үүнээс харахад Сент-Китс ба Невис улсын иргэд бусад улсын иргэдтэй харьцуулахад тийм ч ухаантай хүмүүс биш юм.
БАРИМТ 23
Сент-Китс ба Невис улсын 15-аас дээш наснтай насанд хүрсэн иргэдийн 98 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Мөн тус улсад үзэсгэлэнт уулсын дунд байрладаг Росс гэх мал эмнэлгийн сургууль байдаг ба уг сургуульд суралцахын тулд дэлхийн өнцөг булан бүрээс гадаад оюутнууд Сент-Китс ба Невис улсыг зорьцгоодог.
БАРИМТ 24
Сент-Китс ба Невис улсын албан ёсны мөнгөн тэмдэгт бол “Зүүн Карибын доллар”. Уг мөнгөн тэмдэгтийг ашиглан Доминик, Антигуа ба Барбуда, Гренада гэх мэт Карибын тэнгисийн найман улсад худалдаа наймаа хийх боломжтой.