БАРИМТ 1
Папуа Шинэ Гвиней улс нь 462,840 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Номхон далайд байрладаг арлын орон. Нийт арлын орнууд дунд газар нутгийн хэмжээгээрээ гуравдугаар байранд жагсдаг (Австрали улсыг оруулахгүйгээр) тус улсын ихэнх хэсэг Шинэ Гвиней арлын зүүн хэсэгт хамаарагддаг.
БАРИМТ 2
Шинэ Гвиней арлыг Индонез улстай хувааж эзэмшдэг тус улсыг 600 гаруй арал бүрдүүлдэг. Мөн Папуа Шинэ Гвиней улс бол дэлхий дээрх хамгийн олон хэл ашигладаг орон. Папуа шинэ гвинейчүүд 851 өөр хэлийг өдөр тутамдаа ашигладаг гэх сонирхолтой статистик байдаг. Маш олон нутгийн уугуул овог аймгуудын хэл ашиглагддаг тул Папуа Шинэ Гвиней улс албан ёсны хэлээрээ англи хэлийг сонгосон.
БАРИМТ 3
Папуа Шинэ Гвиней улсын нийт хүн амын тоо 2020 оны байдлаар 8.9 сая байсан бөгөөд тэдний 95.5 хувь нь христийн шашныг шүтдэг. Тус арал дээр одоогийн индонезчууд хамгийн анх 60,000 жилийн өмнө суурьшиж байсан гэдгийг батлах археологийн олдворууд байдаг. Ерөнхийдөө Индонез болон Папуа Шинэ Гвиней улсын иргэд ижил өвөг дээдэстэй.
БАРИМТ 4
Балар эртний үед одоогийн Папуа Шинэ Гвиней улсын оршдог Шинэ Гвиней арал нь Австрали улс болон Тасмани арлуудтай нийлэн Сахул гэх тивийг бүрдүүлдэг байсан. Гэвч тус арлууд далайн усны түвшин нэмэгдсэнээс болж 10,000 жилийн өмнө бутран салцгаасан.
БАРИМТ 5
Папуа шинэ гвинейчүүд бол дэлхийн хамгийн анхны хөдөө аж ахуйн салбар эрхлэгчид. Тэднийг 9,000 жилийн өмнө газар тариалан болон хөдөө аж ахуйн салбар эрхэлж байсан гэдгийг батлах археологийн олдворууд байдаг. 1526 онд португал далайчин Хорхе де Менесес Шинэ Гвиней арал дээр очсоноор тус улсад хөл тавьсан анхны Европ хүн болсон.
БАРИМТ 6
Британи аялагч Жон Морсби 1873 онд Шинэ Гвиней арлын зүүн урд хэсгийг судалж байх үедээ одоогийн Папуа Шинэ Гвиней улсын нийслэл болох Порт Морсби хотыг байгуулан өөрийн буюу эцгийнхээ нэрээр нэрлэсэн. Одоогийн Папуа Шинэ Гвиней улсад хамгийн багадаа 750 үндэстэн ястны хүмүүс амьдардаг.
БАРИМТ 7
1884 оноос хойш Британи, Герман, Япон, Австрали гэх мэт орнуудын мэдэлд ээлж дараалан орсоор байсан Папуа Шинэ Гвиней улс 1975 онд бүрэн эрхт тусгаар тогтносон орон болсон. Мөн папуа шинэ гвинейчүүдийн 80 гаруй хувь нь орчин үеийн техник технологиос тусгаарлагдсан хөдөө орон нутагт амьдардаг.
БАРИМТ 8
Папуа Шинэ Гвиней улс нь газарзүйн байрлалын хувьд Ази болон Далайн орнуудын бүс нутагт зэрэг харьяалагддаг. Тус улсын экспортын хамгийн гол бүтээгдэхүүнүүд нь уул уурхайн салбарынх бөгөөд Папуа Шинэ Гвиней улсад зэс, алт, никель, манган, төмөр, цагаан алт гэх мэт олон төрлийн байгалийн ашигт малтмалын ордууд бий.
БАРИМТ 9
1960-аад оны дунд үе хүртэл Папуа Шинэ Гвиней улсын зарим тосгонуудад хайр дурлал болон гуй гашуугаа илэрхийлэх арга болгон нас барсан хүний махыг иддэг байсан. Энэ нь каннибализм буюу хүний мах идэх үйлдлийн дэлхий дээр бүртгэгдсэн хамгийн сүүлчийн тохиолдлуудын нэг юм.
БАРИМТ 10
Эрдэмтдийн үзэж буйгаар ийнхүү хүний мах иддэг байсан үйлдэл нь папуа шинэ гвинейчүүдийн дунд галзуу үхэр хэмээх өвчнийг үүсгэсэн. Жил бүр нас барж буй папуа шинэ гвинейчүүдийн хоёр хувь нь галзуу үхэр өвчний улмаас нас бардаг. Мөн 2012 онд Папуа Шинэ Гвиней улсад 29 хүн хүний мах идсэн гэх хэргээр буруутгагдсан.
БАРИМТ 11
Папуа Шинэ Гвиней улс “Галт Бөгж” гэгддэг газар хөдлөлт болон галт уулсын дэлбэрэлтийн идэвхтэй бүсэд байрладаг. Тус улсад хамгийн сүүлд дэлбэрсэн галт уулсыг нэрлэвэл Тавурвур уул 2014 онд, Кадовар уул 2018 онд, Улавун уул 2022 онд тус тус дэлбэрсэн.
БАРИМТ 12
Папуа Шинэ Гвиней улс дэлхийн нийт хуурай газрын нэг хувь хүрэхгүй хэсгийг бүрдүүлдэг боловч дэлхийн биологийн олон янз байдлын таван хувийг өөртөө багтаадаг. Тус улсад 20,000 төрлийн ургамал, 800 төрөл зүйлийн шүр, 650 төрлийн загас болон 780 төрлийн өнгө үзэмж сайтай, ховор шувууд байдаг.
БАРИМТ 13
Папуа Шинэ Гвиней улсын ихэнх хэсгийг ширэнгэн ой бүрхдэг. Тэгвэл 288,000 хавтгай дөрвөлжин километр газар нутгийг хамран ургасан Папуа Шинэ Гвиней улсын ширэнгэн ой нь хэмжээгээрээ дэлхийд Амазон болон Конгогийн ширэнгэн ойнуудын араас гуравдугаар байранд бичигддэг.
БАРИМТ 14
Дэлхий дээр амьдардаг цөөн хэдэн биеэсээ хор ялгаруулдаг шувуудын төрөл зүйлсийн нэг болох питохуй шувуу Папуа Шинэ Гвиней улсад амьдардаг. Уг шувуу нь шавж болон шимэгч хорхойнуудыг устган экосистемийг тэнцвэржүүлдэг. Мөн та питохуй шувуутай санаандгүй таарч хордох магадлал тун бага тул уг шувуунаас болгоомжлох шаардлагагүй.
БАРИМТ 15
Папуа Шинэ Гвиней улс нь хөрш зэргэлдээх орнуудынхаа адилаар халуун дулаан уур амьсгалтай. Жилийн турш өдрийн цагаар тус улсын агаарын температур Цельсийн 32-33 хэмийн хооронд хэлбэлздэг. Мөн тус улсад хур тунадас маш их хэмжээгээр ордог тул чийглэг уур амьсгал ядах юмгүй бүрддэг.
БАРИМТ 16
Папуа Шинэ Гвиней нь нэгдмэл парламентын үндсэн хуульт хаант засаглалтай орон. Тус улс Хамтын Нөхөрлөлийн орнуудын гишүүн тул Папуа Шинэ Гвиней улсын хатан хааны албыг хоёрдугаар Элизабет хашдаг бол ерөнхий сайдын үүргийг Жеймс Марапе гүйцэтгэдэг.
БАРИМТ 17
Арвин их байгалийн баялагтай боловч Папуа Шинэ Гвиней улсын нийт хүн амын 40 гаруй хувь нь санхүүгийн байдлаараа ядуу буурай гэх бүлэгт харьяалагддаг. Мөн тус улс дэлхийн хамгийн өндөр хувьтай гэмт хэргийн тохиолдол бүртгэгддэг орнуудын нэг. Ийм учраас гадаадын жуулчид Папуа Шинэ Гвиней улсад байх үедээ өөрийн аюулгүй байдлаа үргэлж 100 хувь хангаж байх ёстой.
БАРИМТ 18
Папуа Шинэ Гвиней улсыг бүрдүүлдэг бүх арлууд Маленизийн арлуудын бүлэгт харьяалагддаг. Сүүлийн арван жилийн турш папуа шинэ гвинейчүүдийн дунд исламын шашин хурдацтай тархаж байгаа бөгөөд уг улсын хэд хэдэн тосгонуудад исламын шашны сүмүүд идэвхтэй үйл ажиллагаагаа явуулах болсон.
БАРИМТ 19
Папуа Шинэ Гвиней улсад хамгийн алдартай спорт бол регби. Далайн орнуудад ихэвчлэн өндөр хөгжсөн байдаг уг спортоор олон мянган папуа шинэ гвинейчүүд хичээллэдэг бөгөөд зарим нэг нь гадаадын мэргэжлийн лигүүдэд харьяалагддаг. Тус улсын шигшээ баг ДАШТ-д нийт долоон удаа оролцож байсан бөгөөд 2000 болон 2017 онуудад шөвгийн наймд шалгарч байсан.
БАРИМТ 20
Папуа Шинэ Гвиней улсын баг тамирчид 1980 оны Москвагийн олимпын боёкотлосныг эс тооцвол 1976 оноос хойш зохиогдсон бүх зуны олимпд оролцсоор ирсэн. Гэвч тэд өнөөдрийг хүртэл ямар ч олимпын медаль хүртээгүйгээс гадна өвлийн олимпд оролцож байгаагүй.
БАРИМТ 21
Папуа Шинэ Гвиней улсын төрийн далбаа улаан, хар, шар, цагаан гэх үндсэн өнгөнүүдээс бүрддэг. Хар, шар, улаан өнгөнүүд нь Папуа Шинэ Гвиней улсын үндэсний өнгөнүүд. Шар өнгийн шувууг харуулсан дүрс нь эрх чөлөө болон тусгаар тогтнолыг бэлгэддэг. Уг шувууг диваажингийн шувуу гэдэг ба Папуа Шинэ Гвиней улсын үндэсний шувуу.
БАРИМТ 22
Папуа Шинэ Гвиней улсад 37 галт уул байдаг бөгөөд тэдний 14 нь одоог хүртэл идэвхтэй. Папуа Шинэ Гвиней улс тусгаар тогтнолоо 1949 онд зарласан боловч 1975 оноос л олон улсын тавцанд бүрэн эрхт улс хэмээн хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн. Тус улсын үндэсний өдөр бол Австрали улсаас тусгаар тогтносон есдүгээр сарын 16.
БАРИМТ 23
15-аас дээш насны папуа шинэ гвинейчүүдийн 65 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Бичиг үсэг тайлагдаагүй хүмүүсийн ихэнх хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Тус улсын ихэнх иргэд хөдөө орон нутагт амьдардаг тул орон нутгийн сүмийн байгууллагуудаар дамжин боловсрол эзэмшицгээдэг.
БАРИМТ 24
Папуа Шинэ Гвиней улсын хамгийн гол гадаад худалдааны түнш орнууд бол Австрали Хятад, Япон болон Сингапур. Папуа шинэ гвинейчүүдийн дундаж наслалт 64 байдаг. Энэ нь дэлхийн болон бүс нутгийнх нь дундаж наслалттай харьцуулахад тун муу үзүүлэлт юм.