БАРИМТ 1
Бүгд Найрамдах Сальвадор улс нь 21,041 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Төв Америкийн орон. Тус улс зүүн хойд хэсгээрээ Хондурас, баруун хойд талаараа Гуатемал улсуудтай хиллэдэг ба урд хэсгээрээ Номхон далайд гарцтай. Мөн уг улсыг зарим тохиолдолд Эль Сальвадор хэмээн нэрлэдэг.
БАРИМТ 2
Сальвадор улсын хүн амын нийт тоо 2021 оны байдлаар 6.8 сая байсан бөгөөд тэдний 86.3 хувийг местиз буюу нутгийн уугуул иргэд болон Европ тивээс ирсэн хүмүүсийн цус холилдсон бүлэг хүмүүс, 12.7 хувийг Европ үндэсний хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт сальвадорчуудын 84 хувь нь христийн шашныг шүтдэг.
БАРИМТ 3
Палео индианчууд Сальвадор улсын газар нутаг дээр 10,000 жилийн өмнөөс амьдарч эхэлсэн. Тэднийг амьдарч байсан гэдгийг батлах хадны сүг зургууд одоогийн Моразаны бүс нутгаас олдсон. Мөн манай эриний 200-900 оны хооронд Сальвадор улсад Америк тивийн хамгийн алдартай овог болох маяачууд амьдарч байсан.
БАРИМТ 4
Маяачуудын гайхамшигт соёл иргэншлийн нэг төлөөлөл болох Чалчуапа хотоос Сальвадор улсад өнөөдрийг хүртэл хадгалагдаж үлдсэн цор ганц олдвор бол Тазумал цогцолбор. Сальвадор улсын нэр нь испани хэлэнд Есүс Христ гэх утгатай “Савиор” гэх үгнээс гаралтай.
БАРИМТ 5
16-аар зууны эхэнд испаничууд Төв Америкийн бүс нутгийг тэр чигт нь удирдаж байсан бөгөөд тухайн үед Сальвадор улс Мексикийн эзэнт гүрний нэг хэсэг байсан. Гэхдээ сальвадорчууд 1821 онд Испанийн эзэнт гүрнээс тусгаар тогтнолоо зарласан ба 1823 онд Төв Америкийн Холбооны Бүгд Найрамдах улсад элссэн.
БАРИМТ 6
Тухайн үед уг холбоонд Коста Рика, Никарагуа, Гуатемал, Хондурас гэх орнууд харьяалагдаж байсан. Сальвадорчуудын хувьд уг холбооноос 1824 онд гарсан хэдий ч 1841 онд тус холбоо задарсны дараа олон улсын тавцанд бүрэн эрхт тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн.
БАРИМТ 7
Сальвадор улс 19-ээр зууны сүүлээс 20-аар зууны эхэн үе хүртэл төрийн эргэлт, бослого, дарангуйлагч эрх баригчдын нэгэндээ өв уламжлан үлдээдэг улс төрийн алдаатай систем, эдийн засгийн тогтворгүй байдал гэх мэт олон асуудлуудыг даван туулсан.
БАРИМТ 8
Үүний улмаас 1979-1992 оны хооронд Сальвадорын иргэний дайн өрнөсөн бөгөөд үүнээс болж 75,000 энгийн иргэд засгийн газрын хүчний гарт амиа алдсан. Уг дайн 1992 оны нэгдүгээр сарын 16-нд хийгдсэн Чапутепекийн энх тайвны хэлэлцээрийн ачаар өндөрлөсөн. Мөн дайны он жилүүдэд олон тооны сальвадорчууд АНУ руу дүрвэсэн ба тэд 2008 он гэхэд АНУ дахь хамгийн их дүрвэгч үндэстний нэг болсон байв.
БАРИМТ 9
Сальвадор улсын эдийн засаг голчлон хөдөө аж ахуйн салбар дээр тогтдог. 16-аар зуунд Испанийн колони байх үеэсээ л какао ихээр тариалдаг байсан тус улсын 20-аар зууны эхэн үе дэх нийт экспортын ашгийн 90 хувийг кофе эзэлдэг. Мөн Сальвадор улсын албан ёсны мөнгөн тэмдэгтүүд бол америк доллар, сальвадор колон болон биткойн.
БАРИМТ 10
Сальвадор улсын хоч нэр бол “Галт уулсын өлгий нутаг”. Тус улс Номхон далайн Галт бөгж гэх газар хөдлөлт болон галт уулсын дэлбэрэлт ихээр тохиолддог бүс нутагт байрладаг. Жишээлбэл 2001 онд Сальвадор улсад тохиолдсон газар хөдлөлт 1,200 хүний аминд хүрч нэг сая гаруй хүнийг орон гэргүй болгосон.
БАРИМТ 11
Сальвадор улсын газар нутаг дээр 800 гаруй амьтны төрөл зүйлс амьдардаг бөгөөд тэдний тэн хагас нь эрвээхэй. Үүнээс гадна 330 төрлийн шувууд, 170 гаруй төрөл зүйлсийн нүүдлийн шувууд болон 200 гаруй хөхтөн амьтдыг Сальвадор улсаас олох боломжтой.
БАРИМТ 12
Сальвадор бол Гаити улсын араас орох Латин Америкийн хамгийн их ой модоо үгүй хийсэн орон. 1960-аад оноос хойш уг улсын нийт ой моддын 85 гаруй хувь нь устаж үгүй болсон. Мөн тус улсад далайн яст мэлхий тэргүүтэй 90 гаруй амьтны төрөл зүйлс устаж үгүй болох аюултай нүүр тулаад байна.
БАРИМТ 13
Сальвадор бол үр хөндөлтийг ямар ч тохиолдолд хуулийн дагуу хориглодог дэлхий дээрх дөрөвхөн орны нэг. Сальвадор улсад ургийг тээх нь эхийн амь насанд аюул учруулах байсан ч үр хөндүүлж болохгүй. Хэрэв үр хөндүүлэх аль эсвэл зулбах юм бол уг үйлдлүүд нь хүн амины хэрэг болж хувирна.
БАРИМТ 14
2017 онд Сальвадор улс нэг жилд бүртгэгдсэн хүн амины хэргийн хувиараа дэлхийд тэргүүлсэн. Тус улсад бүртгэгдсэн 100,000 үхэл тутмын 62 нь санаатайгаар нэгнийхээ аминд хүрсэн хэрэг байсан. 2019 оны наймдугаар сард Сальвадор улсад найман өдрийн турш хүн амины хэрэг гараагүй. Энэ нь шинэ зуун эхэлснээс хойш тус улсад хамгийн удаан хүн амины гэмт хэрэг бүртгэгдээгүй өдрүүд юм.
БАРИМТ 15
Төв Америкийн орнууд дундаас хамгийн бага газар нутагтай болон хамгийн их хүн амын нягтшилтай нь болох Сальвадор улс бол Карибын тэнгист гарцгүй цор ганц Төв Америкийн орон. Тус улсын нийслэлийг Сан Сальвадор гэдэг бөгөөд албан ёсны хэл нь испани хэл.
БАРИМТ 16
Төв Америкийн орнууд дундаас хамгийн бага газар нутагтай болон хамгийн их хүн амын нягтшилтай нь болох Сальвадор улс бол Карибын тэнгист гарцгүй цор ганц Төв Америкийн орон. Тус улсын нийслэлийг Сан Сальвадор гэдэг бөгөөд албан ёсны хэл нь испани хэл.
БАРИМТ 17
Сальвадор улс маш дулаан уур амьсгалтай бөгөөд тэнд борооны болон хуурай гэсэн хоёр улирал ээлжилдэг. Сальвадор улсад таваас аравдугаар сарын хооронд борооны улирал үргэлжилдэг бол арван нэгээс дөрөвдүгээр сард хур тунадас маш багаар ордог хуурай улирал үргэлжилдэг. Жуулчдын хувьд хуурай улирлын үеэр Сальвадор улсаар зочилбол илүү тохиромжтой.
БАРИМТ 18
Нийт сальвадорчуудын 64 хувь нь хөдөө орон нутагт амьдардаг. Тус улс Төв Америкт эдийн засгаараа гуравдугаар байранд жагсдаг. Мөн Сальвадор улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 124-ээр байранд эрэмбэлэгддэг. Үүнээс харахад Сальвадор улсад амьдарна гэдэг тийм ч тааламжтай биш.
БАРИМТ 19
Нийт сальвадорчуудын 20 хувь нь санхүүгийн байдлаараа ядуу гэх нийгмийн давхаргад харьяалагддаг. Сальвадор улсын хамгийн өндөрлөг цэг бол далайн түвшнээс дээш 2,730 метрийн өндөрт орших Серро Эль Питал уул бол хамгийн өндөр галт уул нь далайн түвшнээс дээш 2,381 метрийн өндөрт оршдог Санта Ана уул.
БАРИМТ 20
Сальвадор улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Сальвадорын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг дэлхийн чансааны 71-ээр байранд эрэмбэлэгддэг ба 1970 болон 1982 онуудын ДАШТ-үүдэд оролцож байсан удаатай. Мөн тэд Алтан цом буюу Хойд Америк тивийн АШТ-д хоёр удаа аман хүзүүдсэн.
БАРИМТ 21
Сальвадор улсын баг тамирчид 1968 оноос зуны олимпд оролцож эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч медаль хүртэж байгаагүй. Сальвадор тамирчид ихэвчлэн хөнгөн атлетик, усанд сэлэлт болон буудлагын спортуудаар олимпын эрх авдаг. Мөн урьд өмнө нь өвлийн олимпд Сальвадор улсыг төлөөлөн хэн ч оролцож байгаагүй.
БАРИМТ 22
Одоогийн байдлаар дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн нэг газар Сальвадор улсад байдаг. Энэ нь Жоя де Серен гэх манай эриний 600 онд галт уулын дэлбэрэлтийн доор булагдсан эртний газар тариалангийн тосгоны үлдэгдлийг хадгалан үлдсэн археологийн дурсгалт газар юм.
БАРИМТ 23
Сальвадор улсын төрийн далбаа цагаан болон хөх гэс үндсэн өнгөнүүдээс бүрддэг ба бусад Төв Америкийн орнуудынхтай төстэй загвартай. Мөн далбааны төв хэсэгт улсын төрийн сүлд нь байрладаг. Цэнхэр өнгө нь далай тэнгис болон тэнгэрийг, цагаан өнгө нь энх тайвныг бэлгэддэг.
БАРИМТ 24
15-аас дээш насны насанд хүрсэн сальвадорчуудын 90 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Улсын сургуулиудын тоо дутмаг байдаг тул зарим тохиолдолд нэг ангид 50 гаруй сурагч харьяалагддаг. Сальвадор хүүхдүүд есөн жилийн турш сургуульд сурсныхаа дараа ахлах сургуульд элсэн орох үгүйгээ өөрсдөө шийдэх боломжтой.