БАРИМТ 1
Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго улс нь 5131 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Карибын тэнгисийн орон. Тринидад болон Тобаго гэх үндсэн хоёр арлаас (21 жижиг арал) тогтдог уг улс нь Гренада улсаас урд зүгт 130 километр, Венесуэл улсын далайн эргээс зүүн хойд зүгт 11 километрийн зайд оршдог.
БАРИМТ 2
Тринидад ба Тобаго улсын хүн амын нийт тоо 2021 оны байдлаар 1367558 байсан бөгөөд тэдний 37.6 хувийг Индиан буюу арлын уугуул оршин суугчид, 36.6 хувийг Африк гаралтай, 24.4 хувийг цус холилдсон хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт Тринидад ба Тобагочуудын 63 хувь нь христийн шашныг, 20.4 хувь нь хинди шашныг шүтдэг.
БАРИМТ 3
Тринидад ба Тобаго улсын арлууд дээр анх аравакчууд амьдардаг байсан ч 1498 онд Христофер Колумб Америк тив рүү хийсэн гурав дахь аяллынхаа үеэр уг арлуудыг олж нээснээр Испанийн эзэнт гүрний колоничлол эхэлсэн. Тус улсын нийслэлийг Испанийн Порт гэдэг бол хамгийн том хотыг нь Сан Фернандо гэдэг.
БАРИМТ 4
Тринидад ба Тобаго гэх нэрийн гарал үүслийг тайлбарлавал Христофер Колумб арай том арал болох Тринидадыг анх “Ла Исла де ла Тринидад” хэмээн нэрлэсэн. Харин Тобаго арал дээр тамхи их хэмжээгээр тарьдаг байсантай холбоотойгоор уг арлыг Тобако (испани хэлэнд тамхи гэх утгатай) гэж анх нэрлэсэн.
БАРИМТ 5
16-аар зуунаас хойш олон зууны турш Тринидад ба Тобаго арлуудыг Испани, Британи, Франц, Нидерланд гэх орнууд ээлж дараалан колоничилж явсаар британичууд 1802 онд Тринидад арлыг, 1814 онд Тобаго арлуудыг колоничилсон нь тус арлуудын туулах хамгийн сүүлийн удаа колоничлолын эхлэл болсон.
БАРИМТ 6
Тринидад ба Тобаго нь Карибын тэнгисийн орнууд дундаас хамгийн олон удаа колоничлогдож байсан улсаар нэрлэгддэг. Тринидад ба Тобаго улс 1962 онд тусгаар тогтнолоо зарлаж, 1976 онд бүгд найрамдах улс гэх тодотголтой болсон. Мөн тус улсын албан ёсны хэл бол англи хэл.
БАРИМТ 7
Газрын тос болон байгалийн хийн арвин их нөөц баялгийнхаа ачаар хүн амын худалдан авах чадвар дээр тулгуурлан судалгаанаас үзэхэд Тринидад ба Тобаго улс Америк тивийн гурав дахь чинээлэг орон болтлоо хөгжсөн. Бусад Карибын тэнгисийн орнуудаас ялгаатай нь тус улсын эдийн засгийн ихэнх хэсэг аялал жуулчлалын салбар дээр тогтдоггүй.
БАРИМТ 8
Тринидад улсын төрийн далбаа улаан, хар, цагаан гэх гал, газар шороо, ус гэсэн байгалийн элементүүдийг бэлгэдсэн өнгөнүүдээс бүрддэг. Хар өнгө нь эв нэгдэл, зорилго болон хүч чадлыг, цагаан өнгө нь эрх тэгш байдал, хүмүүсийн хүсэл эрмэлзлийн цэвэр ариун байдал болон хоёр арлын голд байх далайг, улаан өнгө нь нарны илч, эр зориг болон хүмүүсийн эрч хүчийг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 9
16-19-ээр зууны үед Тринидад ба Тобабо арлуудыг колоничилж байсан орнууд арал дээрх элсэн чихэр, тамхи, хөвөн гэх мэт бүтээгдэхүүнүүдийн тариалангийн талбай дээр ажиллуулахаар маш их тооны африк боолуудыг авч ирсэн. Өдгөө тэдний үр сад Тринидад ба Тобаго улсын хүн амын 36 хувийг бүрдүүлдэг билээ.
БАРИМТ 10
Тринидад ба Тобаго улсад дэлхийн хамгийн халуун ногоо ихтэй чинжүүний төрөл зүйлсийн нэг ургадаг. Нью-Мексико мужийн их сургуулийн Чили жинжүү судлах хүрээлэнгийн гаргасан судалгаараар 2012 онд Тринидад ба Тобаго улсад ургадаг Моруга Скорпион буюу Моруга хилэнцэт хорхой гэх нэртэй чинжүүнд агуулагдаж буй халуун ногоо 1.2 сая Сковиллийн дулааны нэгж байсан. Улмаар дэлхийн хамгийн халуун ногоо ихтэй чинжүүгээр шалгарсан ч уг амжилтыг 2017 онд Каролина Рейпер чинжүү эвдсэн.
БАРИМТ 11
1834 онд боолчлол халагдсаны дараа британичууд Тринидад ба Тобаго арлууд дээрх тариалангийн талбай дээр хөдөлмөр эрхлүүлэхээр мянга мянган ажилчдыг (ихэвчлэн Энэтхэг улсаас) хөлслөх болсон. Уг систем 100 гаруй жилийн турш тасралтгүй үргэлжилсэн.
БАРИМТ 12
Асфальтын байгаль дээрх дэлхийн хамгийн том орд Тринидад болон Тобаго улсад байдаг. Тринидад арал дээр оршдог Ла Бреа Пич гэх нуур нь ойролцоогоор 10 сая тонн асфальтын нөөцтэй. Мөн өнөө цагт дэлхий даяар алдартай болсон ган бөмбөрийг тринидад ба тобагочууд зохион бүтээж 20-аар зуунд илүү дэвшилтэд хөгжмийн зэмсэг болгосон.
БАРИМТ 13
Тринидад ба Тобаго улс байгалийн олон талт байдлаараа алдартай. Тус улсад 2200 төрөл зүйлийн ургамал, 400 төрлийн шувууд, 100 гаруй төрөл зүйлийн хөхтөн амьтад, 85 төрлийн хэвлээр явагчид, 30 төрөл зүйлийн хоёр нутагтан амьдардаг. Мөн Каллестон Драйн гэх дэлхийн хамгийн том шүрэн тархи (4.9 метрийн урт) Тринидад ба Тобаго улсын газар нутагт оршдог.
БАРИМТ 14
Тринидад ба Тобаго улс хүн амины хэргийн бүртгэгдсэн тоогоороо дэлхийд аравдугаар байранд жагсдаг. 2015 оны судалгаанаас үзэхэд Тринидад ба Тобаго улсад нас барсан 100000 хүн тутмын 31 нь бусдын гарт амь насаа алдсан байдаг юм байна.
БАРИМТ 15
Тринидад ба Тобаго бол дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн газаргүй дэлхий дээрх 27 орны нэг. Гэхдээ ирээдүйд ЮНЕСКО-д бүртгэгдэх магадлалтай гурван газар тус улсад бий. Алдарт дуучин Ники Минаж Тринидад ба Тобаго улсад төрсөн бөгөөд таван настай байхдаа АНУ руу нүүсэн.
БАРИМТ 16
Хэрэв та олсон доогуур хөлийн улаа газраас хөндийрүүлэхгүйгээр гарах тоглоомыг тоглож байсан бол энэ нь Тринидад ба Тобаго улсаас гаралтай. Уг тоглоомтой адил хөдөлгөөнийг багтаасан лимбо бүжгийг тринидад ба тобагочууд эрт үеэсээ хийсээр ирсэн. Мөн тус улсад тэнгисийн дунд нэг метрийн гүн усан сан байдаг.
БАРИМТ 17
Тобаго арал дээр байх Тобагогийн гол нурууны ойн нөөц газар нь дэхийн хамгийн анхны дархан цаазат ширэнгэн ой. Уг ой 1776 онд дархан цаазтай болсон. 18-аар зуунд Карибын тэнгис дэх далайн дээрэмчид Тобаго арал дээрээс бусад хөлөг онгоцнууд руу дайралт хийдэг байсан.
БАРИМТ 18
Тринидад арлын далайн эргийн хувьд одоо амьдарч буй таван далайн яст мэлхийн хамгийн том нь болох арьсан нуруут яст мэлхийн хамгийн нягт (10,000 яст мэлхий) өндөглөдөг цэг. Дэлхийн хамгийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн өрсөлддөг “Дэлхийн Мисс” тэмцээний хамгийн анхны хар арьст ялагч Тринидад ба Тобаго улсын иргэн байсан. Түүнийг Жанел Комиссг гэдэг ба 1977 онд 24 настай байхдаа уг тэмцээнд түрүүлсэн.
БАРИМТ 19
Тринидад ба Тобаго улсад хамгийн алдартай спорт бол крикет. Хэд хэдэн дэлхийн дээд амжилтуудыг өөрийн нэр дээрээ эзэмшдэг домогт крикетчин Брайан Лара Тринидад ба Тобаго улсын иргэн. Тус улсын крикетийн үндэсний шигшээ баг дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн багуудтай ижил түвшинд өрсөлддөг.
БАРИМТ 20
Тус улсад алдартай өөр нэг спорт бол хөлбөмбөг. Тринидад ба Тобагийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг одоогийн байдлаар дэлхийн чансааны 101-ээр байранд эрэмбэлэгддэг бөгөөд 2006 оны ДАШТ-д оролцож байсан удаатай. Тэд тус тэмцээнд оролцсон хоёр дахь жижиг орон бөгөөд гурван тоглолтод нэг тэнцэж, хоёр хожигдсон гэх амжилттайгаар хэсгийн шатнаас тэмцээнийг өндөрлүүлсэн.
БАРИМТ 21
Тринидад ба Тобаго улсын баг тамирчид 1948 оны Лондоны олимпоос хойш зуны олимпд оролцсоор ирсэн. Тэд энэ хугацаанд 3 алт, 5 мөнгө, 11 хүрэл медалийг хүртэж байсан. Тус улсын бүх олимпын аваргууд хөнгөн атлетикийн ойрын зайн гүйлтийн тамирчид байдаг. Мөн тринидад ба тобагочууд өвлийн олимпд нийт дөрвөн удаа оролцож байсан удаатай.
БАРИМТ 22
Хэрэв та Тринидад ба Тобаго улсад очоод нутгийн иргэдтэй англи хэлээр ярих юм бол тэдний аялага үнэхээр өвөрмөц, сонсоголонтой гэдгийг анзаарах болно. 2019 онд Тринидад ба Тобаго улс НҮБ-ын цөмийн зэвсэг хориглох тухай гэрээнд гарын үсэг зурж ирээдүйд цөмийн зэвсэгтэй орон болохгүй гэдгээ баталсан.
БАРИМТ 23
Тус улсад хүүхдүүд таван наснаасаа эхлэн сургуульд элсэн орч долоон жилийн дараа дунд сургууль руу шилждэг. Насанд хүрсэн тринидад ба тобагочуудын 99 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Тэд уг амжилтаараа бүс нутгийнхаа хамгийн өндөр боловсролтой орнуудын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг.
БАРИМТ 24
Тринидад ба Тобагочуудын дундаж наслалт бол 73.51 жил. Тус улс хуурай болон борооны гэх үндсэн хоёр улиралтай. Хуурай улирал нэгээс тавдугаар сарын хооронд, борооны улирал зургаагаас арван хоёрдугаар сарын хооронд үргэлжилдэг ба тус улсад бүртгэгдсэн хамгийн бага температур Цельсийн 13 хэм байсан.