ЭШЛЭЛ 1
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэгдүгээрт парламентын ардчиллыг бэхжүүлэх асуудлыг хөндөнө, хоёрдугаарт хүний эрхийг хангасан заалтуудыг нэмье гэж байгаа, гуравдугаарт хот хөдөөгийн хөгжлийн асуудал. Үндсэн хуульд Улаанбаатар хот бол улсын нийслэл, нийслэлдээ төрийн захиргааны төв байгууллагууд байна гээд заачихсан. Тэгэхээр Улаанбаатар хотоос төрийн захиргааны байгууллагуудыг нүүлгэх ямар ч боломж байхгүй болчихсон. Энэ цоожийг тайлж өгье гэж байгаа.
ЭШЛЭЛ 2
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх эсэх асуудлаар ард иргэдтэйгээ уулзаж санал бодлыг нь сонсох ажлын хэсэг Төрийн байгуулалтын байнгын хороон дээр байгуулагдсан. Энэ саналуудыг нэгтгэсэний дараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн шийдэж өргөн барина. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг сүүлийн найман сарын турш ярьж байгаа. Одоогийн байдлаар 180 мянга гаруй иргэн энэ өөрчлөлтийг дэмжиж гарын үсэг зурсан байна. Нүүр тулан 200 мянга гаруй хүнтэй уулзлаа.
ЭШЛЭЛ 3
Тогтолцоогоо үндсээр нь өөрчлөхгүй бол хүн нь солигдсон ч улсын эдийн засаг тэлэх боломж алга. Сүүлийн 12 жил Монгол Улсын эдийн засаг 10 гаруй тэрбум дээр гацчихлаа. Цаашид өсөх ямар ч ирээдүй алга. Сүүлийн 20 жилд Монгол Улсад хийгдсэн томоохон бүтээн байгуулалт алга. Үр дүнд нь 76 жижигхэн төсөвтэй л боллоо. Нийтээрээ өртэй, нийгмээрээ ядуу, ирээдүйдээ итгэлгүй ийм хүмүүс болсон байна.
ЭШЛЭЛ 4
Засгийн газар нь хэмнэлт хийнэ ээ гээд төсөл оруулж ирэхээр 76 гишүүн нь кноптоод л унагаагаад байдгийг Төсвийн тодотголоор бүгд харсан. Энэ бол тогтолцоогны асуудал. Тогтолцоо өөр байсан бол урт хугацааны хөгжлийн санхүүжилт хийх тэр кнопыг дарахад бүгд бэлэн байгаа. Гангцхүү тогтолцоо ингээд байна.
ЭШЛЭЛ 5
Би жижиг тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн. Гэхдээ УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа сүүлийн хоёр жилд тойргийн төсвийг больё гэдгийг анхнаасаа л хэлж ярьж, санаачилж байсан. Монгол Улс хөгжлийнхөө асуудлыг шийддэг байх ёстой.
ЭШЛЭЛ 6
Төсвөөрөө дэлхийн 200 улсаас Монгол Улс хамгийн муугаараа сүүлээсээ аравт орж байна.
ЭШЛЭЛ 7
Татвар төлөгчдийн мөнгийг хэр үр ашигтай зарцуулж байна вэ гэдэг үзүүлэлтээр сүүлийн 30 жилд ийм үзүүлэлттэй явж байгаа ч тогтолцоо ийм учраас хэн ч хариуцлага хүлээдэггүй.
ЭШЛЭЛ 8
Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд зээл авдаг. Үр дүнд нь Монгол Улс нэг хүнд ногдох өрийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж байна. 76 жижиг тойрогтой байсны үр дагавраар улсаараа 30 жил өр үйлдвэрлэлээ.
ЭШЛЭЛ 9
УИХ-ын нийт гишүүдийн 50 хувийг Монгол Улс даяар нэг тойрог болгон жагсаалтаар сонгодог байя, үлдсэнийг нь мажоритар системээр сонгодог байя гэсэг өөрчлөлтийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хангах ёстой.
ЭШЛЭЛ 10
Пропорционал тогтолцоог хориглосон Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт байдаг. Гэхдээ энэ асуудлаар хуульч Үүрцайх бид хоёр Үндсэн хуулийн Цэцэд хандсан байгаа. Ирэх долоо хоногийн даваа гарагт Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар үүнийг авч хэлэлцэх байх. Ямар асуудал үүссэн бэ гэхээр 2012 онд пропорционал элементийг оруулаад холимог системээр сонгуулиа явуулсан. Тэр үед Үндсэн хуулийн Цэц ийм сонгууль явуулж болно оо л гэж дүгнэлт гаргаж байсан. Дараа нь 2016 оны сонгуулийн өмнө АН МАН хоёртой зэрэгцээд ХҮН анмын рейтинг маш өндөр байсан. Тэгэхэд эрх баригчид сандраад энэ системээр сонгууль явуулбал ХҮН намыг дийлэхгүй нь гээд Үндсэн хуулийн Цэцэд захиалга өгөөд “Иргэд сонгууль өгөхдөө хүнийг шууд сонгоно” гэдгийг мушгиж тайлбарлаад шууд сонгоно гэдэг нь хүнээ сонгоно гэсэн үг гээд Сонгуулийн хууль нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гээд дунд суудлын хуралдаанаас дүгнэлтээ гаргасан. Тэгээд тухайн үеийн эрх баригч АН-ынхан олонхиороо УИХ дээр хүлээж аваад сонгууль болохоос сарын өмнө Сонгуулийн хуулийг өөрчилчихсөн.
ЭШЛЭЛ 11
АН-ынхан ардчиллын эсрэг ингэж хуйвалдаан зохиосны үр дүнд өнөөдөр Монгол Улс эрх барих төвшинд ганцхан намтай болчихсон байна.
ЭШЛЭЛ 12
Тойргоо усалдаг гишүүд л пропорционал системийг эсэргүүцдэг.
ЭШЛЭЛ 13
Пророционалийн хэрэглэдэг хаалттай жагсаалт цэвэршдэг. Муу хүмүүсийг оруулж ирсэн намыг иргэд цэвэрлэдэг. Муу хүмүүс орж ирдэг намуудыг сонгогчид цэвэрлэдэг. Дэлхийн жишиг ийм.
ЭШЛЭЛ 14
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхээр оруулж ирж байгаа бүх саналууд бүгд судалгаан дээр үндэслэгдсэн. Гишүүдийн тоог нэмэх асуудал ч судлагдсан. Дэлхийн улсууд хэрэглэдэг куб язгуурын аргаар бодоход парламентын гишүүний тоо 150-152 гарч ирж байгаа. Одоо бол нэг гишүүн 50-60 мянган хүнийг төлөөлж байгаа. Харин куб язгуурын аргаар бодсон энэ аргачлалаар 20-30 мянган хүнийг төлөөлөх боломжтой болж байгаа. Олон улсын дунаж бол нэг гишүүн 25-30 мянган хүнийг төлөөлдөг юм байна.
ЭШЛЭЛ 15
1992 онд шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байхад Б.Чимид гуай 120 гишүүнтэй байх тухай оруулж ирсэн байдаг. Тэр үед Монгол Улсын сонгогчдын тоо нэг сая байсан. Одоо бол нийт сонгогчдын тоо 2.3 сая байгаа.
ЭШЛЭЛ 16
Математикчдын гаргаж ирсэн нэг судалгаа байдаг. Тухайн шийдвэр гаргагчид 120-оос доош байх юм бол хуйвалдах магадлал өсдөг, хулгай хийх боломж бүрддэг. Шийдвэр гаргаж байгаа хэсэг нь 120-иос дээш байх юм бол хоорондоо хуйвалдах боломж маш багасч хулгай огцом буурдаг.
ЭШЛЭЛ 17
Ингэж тоо нэмснээр нэг кнопын хүчин чадал буурдаг. Лобби хийх гэж байгаа хүмүүс хайрцаглах боломжгүй болдог.
ЭШЛЭЛ 18
Норвеги улсад нэг хүүхэд шинээр мэндлэхэд нэг сая долларын хуримтлалтай төрдөг бол Монгол Улсад нэг хүүхэд 30 сая төгрөгийн өртэй төрж байна. Хүн амын тоо нь манайхтай л ойролцоо, таван саяулаа. Парламент нь харин 170 гишүүнтэй.
ЭШЛЭЛ 19
ОХУ-ын хөрш, парламентын засаглалтай улсуудын гишүүдийн тоог харахад бүгд 120-иос дээш байдаг.
ЭШЛЭЛ 20
Жижиг мажоритараар сонгогдсон гишүүдэд дахин сонгогдох гэсэн бодол л байдаг. Түүнээс бус улс орны асуудал байна уу, хөгжлийн асуудал байна уу гэдэгт огт анхаардаггүй.
ЭШЛЭЛ 21
Одоо 76 гишүүний жилийн зардал 10 тэрбум, гишүүдийн тоог нэмснээх 20 тэрбум төгрөг болно. Гэхдээ 2 их наядын хулгайг хасч чадна шүү. Гишүүдийн тоо нэмэгдсэнээр кнопын эрх мэдэл буурч, хулгай алга болдог дэлхийн жишиг байна.
ЭШЛЭЛ 22
1992 оны Үндсэн хуулийг хэхэлцэж байхад л сонгодог парламентын тогтолцоогоор Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болъё гэж ярьж байсан байна. Протоколоос уншихад шүү. Хоёр том хөрштэй манай улсын хувьд парламентын засаглалаа маш сайн бэхжүүлэх ёстой. Гэтэл сүүлийн арваад жил Ерөнхийлөгчийн засаглалтай болох санаачилга маш их явсан.
ЭШЛЭЛ 23
Парламент намуудын мэтгэлцээний талбар болохоос биш жалга довноос орж ирсэн хувь хүн, поп хүмүүсийн тодордог талбар биш. Өнөөдрийг хүртэл 30 жилийн хугацаанд Монгол Улс хоёр намын системтэйгээр явж ирсэн. Гурав дахь намаа дандаа тасчин хаядаг байсан. Нэг бол надтай нийл, үгүй бол тасчин хаяна гэдэг замаар л явсан. Үүнийг өөрчилж олон намыг парламентад оруулж ирэх ёстой.
ЭШЛЭЛ 24
Парламентын гишүүдийн тоо хэрвээ 150 болчихвол давхар дээл байж болно гэдэг санал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр орууулахаар ярьж байгаа. Тоо ингэж нэмэгдвэл давхар дээл асуудал үүсгэхгүй.
Сэтгэгдэл (24)