БАРИМТ 1
2016 онд УИХ-ын гишүүн болсныхоо дараа шүүх байгууллага болохгүй байна, систем нь өөрөө авлигад идэгдлээ, шүүгч нар үндэслэлгүйгээр хөрөнгөжлөө гэдэг агуулгаар шүгэл үлээж, улс төрийн олон акцууд хийсэн. Жагсаал цуглаан зохион байгуулж, хөдөлгөөнүүдийг нь нөхдийн байгуулж ажилласан. Үр дүнд нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шүүх эрх мэдлийн бүлэгт гурван зүйл заалт өөрчлөлт орсон. Энэ дагуу тухайн үеийн Засгийн газар шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, өргөн барьсан.
БАРИМТ 2
Энэ оны гуравдугаар сарын 1-нээс Шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Шүүхийн тухай хуулиар шүүгч та хэрэг маргааныг шийдэхдээ дараах 40 гаруй хориглосон заалтыг зөрчиж болохгүй гэсэн хүрээ хязгаарыг тавьж өгсөн. Үүнийг давбал хөндлөнгийн үндсэн хуулийн байгууллага болох шүүгчийн сахилгын хороо тухайн шүүгчид хариуцлага тооцно. Томилгооны эрх мэдлийг анх удаа шүүхийн ерөнхий зөвлөлд өгсөн.
БАРИМТ 3
Бид гадаад явахаараа хууль ямар сайхан хэрэгждэг юм бэ? гэж ярьдаг. Буцаад буянт ухаад бууж ирэнгүүтээ шууд гудамжинд шүлсээ хаяж эхэлдэг. Хүүхэд байхад эрх зүйн ухамсар соёл харьцангуй өндөр түвшинд байсан. Зүлгэн дээр гишгэвэл 25 төгрөгийн торгуультай гэж хүүхдүүд ярьдаг байлаа. Гудамжинд нус, цэрээ хаяж болохгүй гэж багш нар бидэнд сургадаг байв. Гэтэл өнөө үед муусайн төрийнхөн зөрчлийн хуулиар бид нарыг шулж мөлжиж улсын төсвийг бүрдүүлж байна гэсэн суртал ухуулгыг танай манай нам гэхгүй төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд олон нийтэд сурталчилдаг.
БАРИМТ 4
Эрүүгийн хууль, зөрчлийн хууль гэдэг бол Монгол Улсын Үндсэн хуулинд заасан хүний эрх, эрх чөлөө хэрэгжих хоёр хана хэрэм нь юм. Энэ хоёр хууль байхгүй бол бид жунглийн дүрмээр амьдарна.
БАРИМТ 5
Монгол улсын иргэний зүй ёсны болон жам ёсны бүх эрхийн баталгаа бол эрүүгийн хууль, зөрчлийн хууль юм. Нийгмийн хор аюул ихийг нь эрүүгийн тухай хууль, нийгмийн хор аюул багатайг нь зөрчлийн тухай хууль гэнэ. Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 240 хуулийн хариуцлага шийтгэлтэй холбоотой асуудлыг нэг хууль болгож нэгтэн баталж гаргасан анхны хууль бол зөрчлийн хууль.
БАРИМТ 6
Улсын Их Хурлаар батлагдаж байгаа хууль болгоныг дагаж зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ордог.
БАРИМТ 7
300 гаруй хуульд түүвэр хийж үзээд зарим байх шаардлагагүй зөрчлийг хуулиас хассан. Сануулахгүй зөрчил гэж бий. Улаан гэрлээр дайрч орж ирж байгаа жолоочид сануулга өгөхгүй. Хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учруулах зөрчил гаргаж байгаа тохиолдолд хэзээ ч сануулахгүй.
БАРИМТ 8
300 гаруй хуульд түүвэр хийж үзээд зарим байх шаардлагагүй зөрчлийг хуулиас хассан. Сануулахгүй зөрчил гэж бий. Улаан гэрлээр дайрч орж ирж байгаа жолоочид сануулга өгөхгүй. Хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учруулах зөрчил гаргаж байгаа тохиолдолд хэзээ ч сануулахгүй.
БАРИМТ 9
Нүүрсний хулгай, хил гаалиар ачаа бараа орж ирэхэд оочир дугаар дайруулсан, авто тээврийн үндэсний төвтэй холбоотой асуудлаар шалгагдаад явж байгаа. Хятадын талтай нийлээд өөрийн улсын импортыг хязгаарлах ажилд манай төрийн эрх бүхий албан тушаалтан байхгүй л гэж бодож байна.
БАРИМТ 10
Улс төрийн намууд санхүүжилтээ ил болгох хэрэгтэй. Улс төрийн намууд одоогийнх шиг санхүүжилт нь далд байгаа тохиолдолд, маш их мөнгө зарж сонгогддог тохиолдолд авлигалын индекс засрахгүй гэж хэлсэн. Үүнийг шийдэж байж урагшилна.
БАРИМТ 11
Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалт, бүтээн байгуулалтын өртөг жилд хэдэн их наядаар хэмжигдэж байгаа. Гэтэл Их хурлын гишүүд бид 150 сая төгрөг дээр хэрэлдээд сууж байна. Бид засаглалаа сайжруулах хэрэгтэй.
БАРИМТ 12
Гаднын байгууллагуудаас өгч байгаа зөвлөмж бол хоёр ажлаа хий гэж байгаа юм. Үүний нэг болох улс төрийн намуудын тухай хуульд ажлын хэсэг гарчихсан явж байгаа.
БАРИМТ 13
Монгол Улсын Үндсэн хуулинд Монгол улсын ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй, УИХ-тай зөвхөн зөвшилцөж ерөнхий прокурор, ерөнхий прокурорын орлогчийг томилох эрх бий. Албан тушаалтанд үндсэн хуулиар тавьсан шалгуур байдаггүй. Мэргэжлээрээ тодорхой хугацаанд ажиллаж байсан хүнийг Ерөнхий прокуророор томилох эрх ерөнхийлөгчид хадгалагдаж ирсэн. Үндсэн хуулийн зарчим талаасаа хэт хязгаарлаж, ерөнхийлөгчид хэт тулгалт хүлээлгэсэн ийм хуулийг өөрчлөх нь зөв юм гэсэн бодлого гаргасан.
БАРИМТ 14
1997 оны гэр бүлийн тухай хуулиар хоёр том үзэл санаа хэрэгжээгүй. Нэгдүгээрт, ургийн овогтой болгож, цус ойртолтыг холдуулах. Хоёрдугаарт, гэрлэгсдийн гэрээ буюу гэр бүлийн гишүүдийг илүү хариуцлагжуулах ажил хийгдээгүй. Гэрлэлтийн гэрээ байгуулсан хосууд бараг байхгүй. Мөн ургийн овог дээр нийт Монголчууд Боржигон болчихсон. Харин одоо шинэ гэр бүлийн тухай хуулиар ДНХ-ийн шинжилгээ авдаг больё. Цус ойртолт, гэр бүлийн салалт, ургийн овог зэргийг хуультай уялдуулж өгнө. Хууль зүйн факт талаасаа гэр бүлийн тухай хуулийг бичиж байна. Намрын чуулганаар өргөн барина.
БАРИМТ 15
Бидний тоглоомын дүрэм тодорхой байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын ерөнхийлөгчийн нэг оройны шампансктай шинэ жилийн мэндчилгээ нэг их наяд хүрдэггүй байх хэрэгтэй. Тэтгэврийн зээлийг бүрэн тэглэнэ гээд нэг их наядын мэндчилгээ хийсэн. Үүний хажуугаар халамжийн том хөтөлбөрүүд зэрэгцэж явсаар гадаад өрийн нөхцөл ийм болчхоод байна.
БАРИМТ 16
Бид нэг бол Ерөнхийлөгчийн засаглалтай, нэг бол парламентын гэдэг сонгодог засаглал руу шилжих зайлшгүй шаардлага байна. Монгол улсын газар зүйн байршил, геополитикийн онцлог, хүн ам, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн өнөөгийн тархсан байдал зэргийг харгалзаж үзвэл сонгодог парламентын засаглал руугаа шилжих ёстой.
БАРИМТ 17
Нэг гишүүнд ноогдох эрх мэдлийн төвлөрөл ихтэй болчихоод байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв.
БАРИМТ 18
Төрийн байгууламжийн хувьд холбооны улс орнуудын хувьд хоёр танхимтай улс байдаг. Манайхан хоёр танхимаа ялгахгүй яваад байна. Энэ загвар бол Хойд солонгос зэрэг цөөн хэдэн улсад бий.
БАРИМТ 19
2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ, 2010 онд хувь нийлүүлэгчдийн, 2015 онд дубайн хэлэлцээр буюу далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө батлах нэмэлт санхүүжилтийн төлөвлөгөө батлагдсан. Оюутолгойтой холбоотой гол бичиг баримт бол энэ.
БАРИМТ 20
Оюу толгойн 66 хувийг “Туркойз Хилл Ресурс” компани эзэмшдэг. Туркойз Хиллийн 51 хувийг Рио тинто эзэмшдэг. Тэгвэл Туркойз Хиллийн 49 хувийг жижиг хувьцаа эзэмшигч эзэмшдэг. Рио тинто 49 хувиа буюу жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ хувьцааг худалдан авах процесс яг одоо үргэлжилж, есдүгээр сард дуусна. Зах зээлийн үнэлгээ тодорхой хэмжээнд өссөн гэдэг мэдээлэл ирж байна. Тэгэхээр бидний 2,3 тэрбум доллар хэлэлцээр хийснээс хойших зургаан сарын хугацаанд яг ижил хувь хэмжээгээр өссөн гэж ойлгож болно.
БАРИМТ 21
Оюу толгой 2021 онд 2,1 тэрбум америк долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж зарсан. 2023 онд далд уурхайн бүтээн байгуулалтын ажил жигдэрч, тогтвортой олборлолт эхэлнэ. 2025 он гэхэд Оюу толгой одоогийн зэсийн үнэ ханшаараа 6.3 тэрбум америк долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. 2028 он гэхэд Оюу толгой 8,4тэрбум америк долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Манай дотоодын нийт бүтээгдэхүүн 20 тэрбум америк доллар болох гэрэлт ирээдүй ойрхон байна.
БАРИМТ 22
Үндэсний аюулгүй байдлыг хүнсний хэрэглээнээсээ л эхлэх ёстой. Тэр утгаараа махны үйлдвэрүүд, мах боловсруулах үйлдвэрүүдийн дамжлагууд нь байнгын хяналтад байдаг сорьц хяналт шинжилгээ, үнэлгээ байнга авдаг л байх ёстой.
БАРИМТ 23
Стратегийн ач холбогдолтой тодорхой төрлийн үйлчилгээг төр хийхээс өөр аргагүй. Жишээлбэл эрчим хүч. Ингэхдээ бүхэлдээ бус дамжуулах шугам нь, эх үүсвэр нь төрийнх байж болно. Харин борлуулалт, түгээлт хийдэг хэсэгт нь хувийн сектор байж болно шүү дээ.
БАРИМТ 24
Төр цөөн тооны бизнес хий, бусдыг нь бүгдийг нь хувьчил, либералчил. Төр хувийн хэвшилтэйгээ 30 жил өрсөлдлөө. Төрийн бизнес хэзээ ч ашигтай байсангүй. Хариуцлага хүлээдэггүй энэ тогтолцоогоо өөрчилье. Төр тав таван жилээр хөгжлийн төлөвлөгөөгөө зарлаж, заасан чиглэлийн хүрээнд л компани байгуул. Төр компани байгуулах асуудлыг их хатуу болгож өг. Засаглалыг одоогийнх шиг ийм байдлаар томилж болохгүй.
Сэтгэгдэл (1)