БАРИМТ 1
Бүгд Найрамдах Никарагуа улс нь 130,375 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Өмнөд болон Хойд Америк тивүүдийг холбодог Төв Америкийн бүсэд харьяалагддаг орон. Тус улс баруун хойд хэсгээрээ Хондурас улстай, урд талаараа Коста Рика улстай хиллэдэг ба зүүн хэсгээрээ Атлантын далайн Карибын тэнгист, баруун урд талаараа Номхон далайд гарцтай.
БАРИМТ 2
Никарагуа улсын нийт хүн ам нь 6.5 сая бөгөөд тэдний 70 хувийг нутгийн уугуул иргэд болон европчуудын холимог цустай, 17 хувийг Европ гаралтай, 9 хувийг Африк гаралтай, 5 хувийг нутгийн уугуул иргэд эзэлдэг. Шашны хувьд нийт никарагуачуудын 80 хувь нь христийн шашныг шүтдэг.
БАРИМТ 3
Эрт цагаас хойш Америк тивийн хэд хэдэн овог аймгуудын эх нутаг байсан одоогийн Никарагуа улсын газар нутгийг 16-аар зуунд Испанийн эзэнт гүрэн эзлэн авсан. Улмаар 1821 онд тусгаар тогтнолоо зарлах хүртлээ Испанийн мэдэлд байсан никарагуачуудын өнөөгийн амьдралын хэв маяг испаничуудынхтай маш төстэй.
БАРИМТ 4
Харин Никарагуа улсын нэг хэсэг болох Шумуулын эрэг гэх бүс нутаг Испанийн эзэнт гүрний бус 17-аар зуунд британичуудын эрхшээлд орсон байлаа. Улмаар 1860 онд Шумуулын эрэг Никарагуа улсын эзэмшил нутаг болсон бөгөөд 1960 онд хамгийн баруун хойд зах нь Хондурас улсын мэдэлд орсон.
БАРИМТ 5
Тусгаар тогтносон цагаасаа хойш Никарагуа улс 1960-1970-аад онд болж өнгөрсөн Никарагуагийн хувьсгал, 1980-аад оны Контрагийн дайн гэх мэт дарангуйлал, улс төрийн үймээн самуун, эзлэн түрэмгийлэл болон санхүүгийн хямралын хүнд хэцүү мөчүүдийг туулсаар ирсэн.
БАРИМТ 6
Никарагуа улс ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд одоогийн төрийн тэргүүнийг нь Даниэль Ортега гэдэг. Тэрбээр 1979-1990 оны хооронд Никарагуа улсын удирдагч, 1985-1990 оны хооронд Никарагуа улсын ерөнхийлөгч гэх албан тушаалуудыг хашиж байсан ба 2007 оноос хойш төрийн эрхийг тасралтгүй барьж байгаа нэгэн.
БАРИМТ 7
Никарагуа улс газарзүйн байршлын хувьд Атлантын далайн нам дор бүс, Төв-Хойд хэсгийн өндөрлөг бүс, Номхон далайн нам дор бүс гэх үндсэн гурван хэсгээс тогтдог бөгөөд хамгийн сүүлийн хэсэг нь хамгийн их хүн амтай. Хэдийгээр Төв Америкийн хамгийн ядуу орон боловч Никарагуа улс нийт цахилгааныхаа хагасаас илүүг нь сэргээгдэх эрчим хүчээр хангадаг.
БАРИМТ 8
Төв Америкийн хамгийн том нуур Никарагуа улсад байдаг. Никарагуа гэх нэртэй уг нуур нь 160 километр урттай, 8,264 хавтгай дөрвөлжин километр газар нутгийг бүрхдэг ба улсынхаа цэвэр усны хэрэглээний ихэнх хувийг дангаараа хангадаг. Мөн Никарагуа улсад очсон бараг бүх жуулчид тус нуурыг очиж үздэг бичигдээгүй хууль бий.
БАРИМТ 9
Никарагуа нуурын зүүн хэсэгт дэлхий дээр цор ганц байх хоёр өөр магмын урсгалтай галт уул байдаг. Өөрөөр хэлбэл уг галт уул хоёр тусдаа хэсгээр дэлбэрэх боломжтой гэсэн үг. Үүнээс гадна 430 гарам галт уулын арлууд тус нууранд байдаг. Ийм учраас Никарагуа улсад галт уулын дэлбэрэлт элбэг тохиолддог ба газар хөдлөлт, ар салхи ч гэсэн ойрын давтамжтай нүүрлэдэг.
БАРИМТ 10
Никарагуа улс сармагчин, ягуар, слот, ногоон яст мэлхий, далайн яст мэлхий гэх мэт ховордсон амьтдын төрөл зүйлсээ хамгаалахын тулд далайн болон хуурай газрын нийт 70 бүс нутгийг тусгай хамгаалалтад авсан. Тус улсад ихэнхдээ зургадугаар сараас аравдугаар сар хүртэл бороо тогтмол ордог тул ихэнх жуулчид Никирагуа улсыг арван нэгдүгээр сард зорьдог.
БАРИМТ 11
Өмнө нь дурдсан Шумуулын эрэг бол Никирагуа улсын хамгийн их бороо ордог, хамгийн чийглэг уур амьсгалтай газар. Никарагуа улс Атлантын далайд байдаг жижиг арлуудаа бүгдийг нь зарахад бэлэн байдаг бөгөөд нэг арлын үнэ хамгийн багадаа хэдэн сая ам.доллараас эхэлдэг.
БАРИМТ 12
Төв Америк дахь хамгийн эртний хот Никарагуа улсад харьяалагддаг. Никарагуа дахь Леон Виежогийн балгас нь 1,500 жилийн настай бөгөөд тус газарт өнөөдрийг хүртэл хүмүүс амьдарсаар байгаа. Тус улсын уугуул ард иргэдийг никараочууд гэдэг ба тэд Мексикийн маяа овгийн хүмүүстэй генетикийн хувьд холбоотой байх өндөр магадлалтай.
БАРИМТ 13
Никарагуа улс Испанийн эзэнт гүрний колоничлолоос гарсныхаа дараа Анхны Мексикийн эзэнт гүрэн, Төв Америкийн Холбооны Бүгд Найрамдах улс гэх мэт орнуудын харьяанд байсаар байсан бөгөөд 1945 онд бүрэн эрхт улсын хувиар НҮБ-д элсэж 1987 онд одоогийн үндсэн хуулиа баталсан.
БАРИМТ 14
Виолета Чаморро 1990 онд Никарагуа улсын ерөнхийлөгчөөр сонгогдсоноор ардчилсан улсын дэлхийн хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр нэрлэгдсэн. Мөн өмнө нь дурдсан одоогийн ерөнхийлөгч Даниэль Ортегагийн хувьд 2006 онд ерөнхийлөгчийн сонгуульд ялахаасаа өмнө гурван удаагийн сонгуульд дараалан ялагдал хүлээсэн.
БАРИМТ 15
Нийт никарагуачуудын тэн хагас нь санхүүгийн хувьд ядуу буурай гэх бүлэгт хамаарагддаг. Та Никарагуа улсаар аялахаар төлөвлөж буй бол хилээр нь нэвтрэх үедээ заавал виза авсан байх ёстой ба худалдаж авсан бараа болгон дээрээ 15 хувийн татвар төлөх шаардлагатай. Мөн Никарагуа улс бол Төв Америкийн хамгийн бага гэмт хэрэг бүртгэгддэг, хамгийн аюулгүй орон юм.
БАРИМТ 16
Никарагуа улсын эдийн засаг голчлон хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхай, үйлдвэрлэл гэх салбарууд дээр тогтдог. Уг улсын нийслэлийг Манагуа гэдэг бөгөөд тус хот нэг сая гаруй хүн амтай. Манагуа хот геологийн хагарлын шугам дээр оршдог тул тэнд 50 жилд дор хаяж нэг удаа хүчтэй газар хөдөлдөг гэсэн үг.
БАРИМТ 17
1972 онд тус хотод тохиолдсон газар хөдлөлтөөс болж хотын нийт бүтээн байгуулалтын 90 хувь нь сүйдэж 19,120 хүн амиа алдсан. Мөн 11 жилийн турш үргэлжилсэн Контрагийн дайн 1980-аад он гэхэд Манагуа хотыг тэр чигт нь сүйрүүлж орхисон байсан бөгөөд 1990 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа нийслэл хотыг дахин сэргээн босгох ажлууд эхэлсэн.
БАРИМТ 18
Мөн 1998 оны Митч гэх хар салхи 3,000 хүний аминд хүрч, 2,000 хүнийг бэртээж гэмтээсэн. Манагуа хотын цоргоны усыг санаа зоволгүйгээр уух боломжтой бөгөөд хотууд гадуур бол савласан усыг уух нь зүйтэй. Никарагуа улсын олон улсын нисэх онгоцны буудал мэдээж Манагуа хотод байрлалтай бөгөөд үүнээс гадна гурван нисэх онгоцны буудал тус улсад байдаг.
БАРИМТ 19
Тус улсын албан ёсны хэл нь испани хэл боловч ихэнх никирагуачууд англи хэлээр чөлөөтэй ярьдаг. Никирагуа улсын хүн амын дундаж нас нь 21 бөгөөд тэдний 36 хувь нь 14-өөс доош настай. Тус улсын үндэсний хоолыг “Галло Пинто” гэдэг ба цагаан будаа улаан шош гэх үндсэн орцтой уг хоолыг ихэвчлэн өглөө зооглодог.
БАРИМТ 20
Никарагуа улс бол дэлхий дээрх цор ганц цэвэр усны шарк буюу аварга загасны өлгий нутаг. Бух шарк гэх уг амьтан нь Атлантын далайгаас Рип Сан Хуан хүртэл нутагладаг уг амьтан нь цэвэр уст нуур дотроос хүртэл олддог гэнэ. Мөн тус улсад олон төрлийн хортой могойн төрөл зүйлс амьдардаг.
БАРИМТ 21
Никарагуа улсад хамгийн алдартай спорт бол бейсбол Уг спорт Никарагуа улсад 19-ээр зуунд анх орж ирсэн ба хэд хэдэн алдартай никарагуа тамирчид Үндэсний Мэйжор Бейсболын лигийн багуудад хүчин зүтгэдэг. Мөн бейсболоос гадна бокс, хөлбөмбөг, сагсанбөмбөг гэх спортуудаар никарагуачууд тогтмол хичээллэдэг.
БАРИМТ 22
Никарагуа улсын баг тамирчид 1968 оны Мексикийн олимпоос хойш зуны олимпд оролцож ирсэн ба зөвхөн 1988 оны Сөүлийн олимпыг өнжсөн. Гэхдээ өнөөдрийн байдлаар тус улсыг төлөөлөн ямар ч тамирчин олимпын медаль хүртээгүй байна. 1996 оны олимпд Никарагуагийн бейсболын шигшээ баг дөрөвдүгээр байранд орж байсан нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр амжилт.
БАРИМТ 23
Ниакрагуа улсын төрийн далбаа хөх болон цагаан өнгөнүүдээс бүрддэг ба төв хэсэгтээ улсынхаа төрийн сүлдийг дүрсэлсэн байдаг. Цэнхэр өнгө нь Атлантын болон Номхон далайг, төрийн сүлд дээрх солонго энх тайвныг, таван ширхэг галт уулс Төв Америкийн таван орны эв нэгдлийг, нарны цацраг нь Никарагуа улсын гэрэлт ирээдүйг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 24
Никарагуа улс гудамж болон барилгын ямар нэгэн тодорхой хаягжуулалтын системгүй. Япон болон Өмнөд Солонгос улсууд мөн хаягжуулалтын системгүй ч хүргэлтээр бараа хүлээн авах үедээ хүлээн авах хаягаа тодорхой зурж тэмдэглэсэн байдаг. Харин никарагуачууд улсад хаягаа зааж өгөхдөө “Сүмээс хойд зүгт гурван байшингийн цаана” гэх мэтээр чиглэл өгдөг.