БАРИМТ 1
Кувейт улс нь 17,818 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Ази тивийн баруун хэсэгт байрладаг. Илүү тодорхой болговол Баруун Ази дахь Персийн булангийн хойд захад Кувейт улс оршдог бөгөөд хойд хэсгээрээ Ирак, урд далаараа Саудын Араб улстай хиллэдэг.
БАРИМТ 2
Кувейт улс зүүн хэсгээрээ Энэтхэгийн далайд гарцтай ба далайн эргийн нийт урт нь ойролцоогоор 500 километр. Тус улсын албан ёсны хэл нь араб хэл бөгөөд Кувейт гэх нэрийг араб хэлнээс орчуулбал “Цайз гэсэн” утгатай. Мөн Кувейт улсаас анх 1934 онд газрын тос олдсон ба тус улс өнөөдрийн байдлаар газрын тосны нөөцөөрөө зургадугаар байранд жагсдаг.
БАРИМТ 3
Кувейт улсын нийт хүн ам нь 4.4 сая бөгөөд тэдний 40 хувийг уугуул кувейт үндэстний хүмүүс бүрдүүлдэг бол үлдсэн 42.7 хувь нь азийн орнуудаас, 16.4 хувь нь бусад арабын орнуудаас гаралтай хүмүүст хамаарагддаг. Ерөнхийдөө нийт кувейтчуудын дийлэнх нь гадаадын орнуудаас дүрвэж ирсэн хүмүүс байдаг гэсэн үг.
БАРИМТ 4
Харин шашны хувьд кувейтчуудын 74.6 хувь нь исламын шашныг (улсын албан ёсны шашин), 18.2 хувь нь христийн шашныг шүтдэг. 18-аар зуунд Кувейт улсын ихэнх иргэд нүүдэлчдийн хэв маягаар амьдардаг байсан боловч өнөө цагт хөдөө орон нутагт амьдардаг кувейт хүн маш ховор.
БАРИМТ 5
Кувейт улсын албан ёсны мөнгөн тэмдэгтийг “Кувейт Динар” гэдэг. Нэг кувейт динар 3.3 ам.доллартай тэнцдэг бөгөөд уг мөнгөн тэмдэгтийн валютын ханш дэлхийд хамгийн өндрөөр тооцогддог. Манай эриний өмнөх 4500 онд Кувейт улсын газар нутаг дээр хүн төрөлхтөн амьдарч байсан гэдгийг нотлох археологийн баримтууд байдаг.
БАРИМТ 6
1938 онд Газрын тос олдсоноос хойш 1946 онд Кувейт улс анх удаа газрын тосоо гадаадын зах зээлд гаргаж экспортолсон. Энэхүү түүхэн явдлаас хойш Кувейт улсын эдийн засаг цэцэглэн хөгжиж томоохон хотууд баригдаж кувейтчууд нүүдлийн хэв маягаасаа салсан. 1946-1982 он тус улсын алтан үе гэж нэрлэгддэг.
БАРИМТ 7
Гэхдээ 1800-аад онд Кувейт улс дахь хөрөнгийн зах зээлийн уналтаас болж тус улсад геополитикийн тогтворгүй байдал үүсэж эдийн засаг нь хямралд орсон. Гэхдээ тэд эдийн засгаа сэргээж чадсан ба өндөр хөгжилтэй орнуудын жагсаалтад зүй ёсоор багтдаг.
БАРИМТ 8
1990 онд Ирак болон Кувейт улсуудын хооронд үүсээд байсан газрын тосны үйлдвэрлэлттэй холбоотой маргаан хэрээс хэтэрч Ирак улс Кувейтийг эзлэн авсан. Гэхдээ ирак улсын ноёрхол удаан хугацаанд үргэлжлээгүй бөгөөд 1991 онд Америкийн Нэгдсэн улс тэргүүтэй орнуудын зэвсэгт хүчний тусламжтайгаар Кувейт улс чөлөөлөгдсөн.
БАРИМТ 9
Кувейт улс 1961 оны зургадугаар сарын 19-нд Их Британи улсаас салж тусгаар тогтнолоо зарласан ба 1963 онд НҮБ-д элсэн орсон. Тэд 1961 оны хоёрдугаар сарын 25-ыг Кувейтийн үндэсний өдөр, 1991 оны хоёрдугаар сарын 26-ыг (Иракийн эзлэлтээс гарсан өдөр) Кувейтийн эрх чөлөөний өдөр гэж нэрлэдэг.
БАРИМТ 10
Кувейт улс парламентын үндсэн хуульт хагас хаант засаглалтай. Эмиратын орон тул тус улсын хаан буюу удирдагчийг нь Эмир гэдэг. Одоогийн Кувейт улсын удирдагчдыг нэрлэвэл Наваф аль-Ахмед аль-Жабер ас-Сабах (Эмир), Мишааль аль-Ахмед аль-Жабер ас-Сабах (81 настай дэлхий дээрх хамгийн хөгшин угсаа залгамжлах ханхүү), Марзук аль-ганим (УИХ-ын дарга) гэх мэтээр үргэлжилнэ.
БАРИМТ 11
Кувейт бол Персийн булангийн хамгийн анх үндсэн хууль баталж парламенттай болсон улс юм. Тус улсын нийслэл Кувейт хотод байрлах 80 давхар, 414 метрийн өндөртэй Аль Хамра цамхаг дэлхийд өндрөөрөө 23-аар байранд жагсдаг. Кувейт эрчүүд эмэгтэй хүнд өөрийн биеэрээ бэлэг өгч болохгүй. Тэд заавал өөрийн эхнэр, ээж, эгч гэх мэт дотнын хүмүүсээрээ дамжуулан эмэгтэй хүнд бэлэг өгөх ёстой.
БАРИМТ 12
Шонхор шувуу бол Кувейт улсын бэлэг тэмдэг болсон амьтан. Уг шувууны дүрс Кувейтийн тамга, төрийн сүлд болон мөнгөн тэмдэгтүүд дээр үргэлж байдаг. Мөн Кувейт улсад тэмээний уралдаан нэлээд алдартай. Гэхдээ хүүхдүүдийг тэмээ унуулж уралдуулахыг хүмүүс эсэргүүцэж байсан тул 2006 онд кувейтчүүд тэмээний уралдаанч роботыг хэрэглэж эхэлсэн.
БАРИМТ 13
Уугуул кувейт үндэстнүүд ихэвчлэн төрийн өмчит байгууллага болон төрийн албанд ажилладаг. Харин тус улсын бусад биеийн хүч ихэд шаардсан ажлын 80 хувийг гадаадын дүрвэгчид хийдэг. Ийнхүү Кувейт улс ажиллах хүчнийхээ ихэнх хэсгийг гадаадаас татдаг тул уг улс дахь эрчүүдийн тоо эмэгтэйчүүдээсээ хамаагүй их байдаг.
БАРИМТ 14
Өндөр хөгжилтэй орон гэхэд Кувейт улсад хурдны зам байхгүй. Исламын шашинтай орон тул эмэгтэйчүүд үл таних эрчүүдтэй ямар нэгэн байдлаар харьцахаас зайлсхийх ёстой. Мөн Кувейтэд байшингууд олон гэр бүлийг багтаах хэмжээний том зайтай байдаг. Тусдаа гэр бүлтэй болсон ч эцэг эхтэйгээ амьдрах нь тус улсад тийм ч сонин явдал биш.
БАРИМТ 15
Кувейт улсын газар нутаг дээр газар тариалангийн аж ахуй эрхлэх боломжгүй. Ийм учраас Кувейт улс иргэдийнхээ хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүдийг гадаадаас худалдан авдаг. Гэхдээ далайд гарцтай орон тул улсынхаа загасны хэрэглээг өөрсдөө хангадаг. Мөн дэлхийн нийт газрын тосны 10 хувь нь Кувейт улсын газар нутагт байдаг.
БАРИМТ 16
Кувейт улсад байгалийн нуур болон гол горхи маш хомс. Тиймээс тус улс цэвэр усны нөөц муутай гэсэн үг. Кувейтчууд ихэвчлэн худаг болон далайн шорвог усыг цэвэршүүлэх үйлдвэрээс гарсан усыг өдөр тутамдаа хэрэглэдэг. Мөн уг улсад байгалийн ямар ч ой мод байхгүй ба засгийн газар нь фермийн аж ахуй эрхлэх сонирхолтой хүмүүст их хэмжээний дэмжлэг үзүүлдэг.
БАРИМТ 17
Кувейт улсын хооллох соёл боловсронгуй хөгжсөн. Тэд гэр бүлээрээ хамт ширээ тойрон сууж хооллодог бөгөөд зочид хамгийн түрүүнд хоолоо идэж эхэлдэг. Харин тэдний араас тухайн гэрийн хамгийн ахмад настай гишүүд нь хоолондоо хүрч хүүхдүүд хамгийн сүүлд хоолоо иддэг.
БАРИМТ 18
Кувейтчууд бол амьдралын суурин хэв маягтай дэлхийн хамгийн их таргалалттай хүмүүсийн эгнээнд багтдаг ард түмэн. Тэд хооллолтоо хянаж зохицуулдаггүй бөгөөд дасгал хөдөлгөөн маш ховор хийдэг. Кувейт эрчүүд ихэвчлэн “Дишдаша” гэх үндэснийхээ хувцсыг өмсдөг. Уг хувцас нь зуны улиралд цагаан өнгөтэй байдаг бол өвөл ноосон материалтай хар бараан өнгөтэй болж хувирдаг.
БАРИМТ 19
Кувейт улсын иргэд маш чинээлэг амьдралтай. Тус улс нэг иргэнд оногдох орлогынхоо хэмжээгээр эхний таван байранд тогтмол бичигддэг. Үндсэн эх газраас гадна Кувейт улсын мэдэлд нийт есөн арал байдаг. Эртний грекчүүд уг арлуудын нэг болох Файлаки арлыг манай эриний 2000-1000 оны хооронд эзэмшиж байх үедээ Газар дундын тэнгисээс Энэтхэг хүрдэг наймаачдын дамжин өнгөрдөг хамгийн чухал цэгүүдийн нэг болтол нь хөгжүүлсэн.
БАРИМТ 20
Кувейт улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Кувейтийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 1982 оны ДАШТ-д оролцсоноос гадна 1980 оны Азийн АШТ-д түрүүлж байсан удаатай. Харин тэд Арабын хойгийн орнуудын цомын тэмцээнд нийт 10 удаа түрүүлсэн.
БАРИМТ 21
Кувейтийн олимпын хороо 1957 онд байгуулагдаж 1966 онд Олон улсын олимпын хорооны албан ёсны гишүүн болсон. Кувейт улсын баг тамирчид 1968 оны Мексикийн олимпоос хойш олимпын наадамд оролцсоор ирсэн бөгөөд одоогийн байдлаар 3 хүрэл медалийг хүртээд байна. Кувейт тамирчид уг медалиудыг зөвхөн таваг буудлагын спортуудаас авсан.
БАРИМТ 22
Фехайд А-Дихани 2000 оны Сидней болон 2012 оны Лондонгийн олимпын наадмуудаас хүрэл медаль хүртэж байсан бол Абдулла Аль-Рашиди нийт зургаан олимпд оролцсоны эцэст 2016 оны Рио Де Жанейрогийн олимпоос хүрэл медаль хүртсэн. Гэхдээ 2016 онд Кувейт улсын баг тамирчид Олимпын хорооны туган дор оролцсон тул уг медаль Кувейт улсад харьяалагддаггүй. Үүний дараа 2020 оны Токиогийн олимпд Абдулла Аль-Рашиди оролцож дахин нэг удаа хүрэл медаль хүртсэн.
БАРИМТ 23
Кувейт улсын төрийн далбаа хар, ногоо, цагаан, улаан өнгөнүүдээс бүрддэг. Хар өнгө нь Кувейт улсын дайснуудаа дарсан ялалтуудыг, ногоон өнгө нь исламын шашныг болон Кувейтийн үржил шимтэй хэсэг газрыг, цагаан өнгө нь энх тайвныг, улаан өнгө нь дайны үед хамгийн ихээр ашиглагддаг зэвсэг болох сэлмийг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 24
Кувейт улсын иргэдийн бичиг үсэг тайлагдсан байдал 96.7 хувь байдаг ба тэд уг үзүүлэлтээрээ Арабын ертөнцийн бүх орнуудыг тэргүүлдэг. Тус улсын бүх хүүхдүүд 6-14 нас хүртлээ сургуульд сурч боловсрол эзэмших үүрэгтэй. Харин кувейтчүүдийн дундаж наслалт 2020 оны байдлаар 75.5 байсан.